Байгаль орчин

Байгаль орчны өмнө хүлээсэн үүрэг хариуцлага

Хариуцлагатай уул уурхайн аж ахуйн нэгжийн хувьд АРЕВА групп уул уурхайн үйл ажиллагааны үе шат бүрт өөрийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг бууруулах зорилго тавин ажилладаг.

Байгаль орчны хяналт шинжилгээ

Кожеговь компани агаар, ус, хөрсний чанарыг хянаж, биологийн олон төрөл зүйлийг хадгалж хамгаалахын тулд хайгуулын тусгай зөвшөөрөл тус бүртээ байгаль орчны хяналтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлдэг.