АРЕВА групп Монгол Улсад

Кожеговь компанийн хайгуулын багийнхан Дулаан Уулын хээрийн анги дээр <br>

АРЕВА Монгол компани геологи хайгуулын салбар болох КОЖЕГОВЬ компаниар дамжуулан Монгол Улсад 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 2011 онд 6260 тонн нөөцтэй ураны Дулаан-Уул ордыг, 2013 онд  54640 тонн тооцоолсон нөөцтэй Зөөвч-Овоо ордыг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс албан ёсоор стратегийн ач холбогдол бүхий нөөцөд бүртгэсэн. Ингэснээр Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх эхний арван нэгэн орны тоонд багтлаа.

Монгол Улсын эрчим хүчний бодлого

Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил 2000 оноос эрчимжсэн нь өөрийн орны эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болсон юм. Монгол Улс ураныг төрийн стратеги, бодлогын нэг чухал хэсэг болгон тодорхойлсон. Цөмийн энергийн тухай хуулийг 2009 оны 7 дугаар сард баталж, энэ шинэ бодлогын суурийг тавьсан.

Видео

Уран нь Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой ашигт малтмал болох нь

Уран нь газрын хэвлий доорх бусад ашигт малтмалын адил Монгол Улсын экспортын боломжийг өргөжүүлж, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахтай танилцана уу.

Дэлхийд томоохонд тооцогдох Зөөвч Овоо, Дулаан Уулын ураны ордууд

Томруулж харах

Томруулж харах

КОЖЕГОВЬ компани нь Зөөвч-Овоо ураны ордыг нээн илрүүлсэн ба ордын нөөцийг 2013 онд Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл албан ёсоор бүртгэн авсан. Зөөвч-Овоо ордын нөөц нь 54640 тонн юм. 2011 онд Дулаан2-Уул ордын нөөцийг 6260 тонн нөөцтэйгээр бүртгэсэн.

Дээрх хоёр ордын нөөц бүртгэгдсэнээр Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч арван нэгэн улсын нэг боллоо.

Монгол Улс дахь үйл ажиллагаа

АРЕВА Монгол ХХК-ийн охин компани болох КОЖЕГОВЬ ХХК нь 1996 оноос Монгол Улсын зүүн өмнөд хэсэг буюу Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль болон байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд хамгийн өндөр шалгуур бүхий стандартуудад нийцүүлэн геологи хайгуулын ажлыг явуулж ирлээ.

Видео

Монгол Улсад нээн илрүүлсэн ураны орд

Дорноговь аймагт нээн илрүүлсэн хоёр ураны ордыг Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдолтой ордод бүртгэн авсан.

Өнөөдрийн байдлаар КОЖЕГОВЬ ХХК нь говийн бүсийн тунамал хурдас бүхий хотгоруудад 400,782 га талбайг хамарсан 14 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Үүнд:

  • Сайншандын хотгорт 3 хайгуулын тусгай зөвшөөрөл
  • Дарьгангын хотгорт 11 хайгуулын тусгай зөвшөөрөл  

Дорноговь аймагт нээн илрүүлсэн хоёр ураны ордыг Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдолтой ордод бүртгэн авсан.

КОЖЕГОВЬ компани Дарьгангын хотгорт шинэ бүсүүдэд хайгуул хийж байна.