Арева групп уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг

Казахстан дахь Торткудукийн боловсруулах үйлдвэр болон чөмгөн дээж хадгалах байр

Уул уурхай нь АРЕВА группийн үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг юм. Таван тивд байрлах салбарууд нь уул уурхайн циклийг бүхэлд нь хамарч ажилладгийн хувьд АРЕВА Уул уурхайн Бизнес нэгж нь үйл ажиллагаагаа хүн, байгальд ээлтэй, хариуцлагатайгаар явуулж хэрэглэгчдээ ураны эх үүсвэрээр найдвартай хангаж байна.

АРЕВА группийн уул уурхайн үйл ажиллагааг товч танилцуулбал

  • 2015 онд 11,002 тонн уран олборлосон. (АРЕВА группд ноогдох хувь хэмжээ, үүн дээр КОМИНАК дахь АРЕВА группийн эзэмшдэг хувьд ногдох 510 тонн ураныг нэмэх ёстой ч нягтлан бодох бүртгэлийн стандартад өөрчлөлт орсон тул 2014 оноос КОМИНАК-ийн хувийг нэмж тооцохгүй байгаа болно)
  • 20 жилийн үйлдвэрлэлийн хэтийн төлөвийг баталгаажуулах нь эн тэргүүний зорилт бөгөөд нийлүүлэлтийн найдвартай байдлаа хангаж ажилладаг.

Та үүнийг мэдэх үү?

  • "Ашигт малтмалын баялаг" гэдэг нь хэтийн төлөвтэй боловч олборлоход техник, эдийн засгийн хувьд боломжтой эсэхийг нь хараахан батлаагүй, урьдчилан тогтоосон уранаар баялаг эрдэсжсэн бүсийг хэлнэ.
  • "Нөөц" гэдэг нь техник, эдийн засгийн хувьд олборлох боломжтой нь батлагдсан ураны ордыг хэлнэ.

 

Видео

АРЕВА группийн уул уурхайн үйл ажиллагаатай зургаар танилцана уу

АРЕВА группийн уул уурхайн үйл ажиллагаа болох геологи хайгуулаас нөхөн сэргээлт хүртэлх ажил дэлхийн өнцөг бүрт хэрхэн явагддагтай танилцана уу.

  • Тус групп нь Канад, Казахстан, Нигер улсуудад ураны олборлолт явуулж байна.  Монгол, Нигер болон Намибид төслийн нарийвчилсан судалгааны шатанд явж  байна.
  • Групп уул уурхайн үйл ажиллагаандаа хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, нийгмийн хариуцлагын хувьд олон улсын хамгийн өндөр шаардлага бүхий стандартыг дагаж мөрддөг.
  • 2015 оны байдлаар АРЕВА группийн уул уурхайн салбарт таван тивд 4,293 хүн ажиллаж байна (АРЕВА группийн удирдлага доорх нийт ажиллах хүчин. Уул уурхайн хамтарсан компаниуд дахь АРЕВА группийн хувь эзэмшлээс үл хамааран).

УРАНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

АРЕВА групп өөрийн уул уурхайн үйл ажиллагаанаас ялгарах  нүүрсхүчлийн хий (CO2 )-н хэмжээг багасгахад байнга анхаарч, үйл ажиллагаагаа сайжруулж, хүн болон байгаль орчинд үзүүлж болох нөлөөг бууруулж, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой юм.

АРЕВА групп нь эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, нийгмийн хариуцлагын хувьд онцгой үр дүнд хүрэхийг хичээн ажиллаж, олон улсын хамгийн өндөр стандартад нийцэн ажиллаж байна байна.

АРЕВА нь өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэлийн өртөг бүхий дэлхийд тэргүүлэгч уран олборлогчдын нэг билээ.

АРЕВА группийн уул уурхайн ажлын үе шат бүр нь удаан хугацаанд үргэлжлэх олборлох процесс, уурхай хаагдсаны дараах ажиллагаа зэрэг менежмент шаардсан, тогтвортой хөгжлийн хувьд асар том сорилт болж байдаг.

Илүүг харуулах

Уул уурхайн гол үе шатууд

АРЕВА групп уул уурхайн бүхий л үе шатуудад оролцдог. Үүнд: хайгуул, нарийвчилсан судалгаа, бүтээн байгуулалт, хүдэр боловсруулалт, уурхайн нөхөн сэргээлт зэрэг багтана.

Илүүг харуулах

Эдийн засгийн үр ашигтай, шинэ ураны ордуудыг нээх

Аревагийн Канад дань хайгуулын ажил

Байгаль дахь уран нь хүдэр хэлбэрээр дэлхийн өнгөн давхаргад харьцангуй өргөн тархсан байдаг (дунджаар тонн тутамд 3 грамм). Эдийн засаг, техник, байгаль орчин, нийгмийн талаасаа тогтвортой нөхцөлд олборлох боломжтой ураны ордыг хайгуулаар олж тогтоодог. Өнөөдөр олборлож буй ордуудын ураны агуулга нь гаргасан хүдрийн тонн тутамд 100 граммаас 10 килограмм байна.

Хэрэглэгчдээ урт хугацаанд уранаар найдвартай хангахын тулд 20 жилийн ашигт малтмалын нөөц баялагтай байхыг АРЕВА групп зорьж ажилладаг.

Эрэл хайгуул нь дараалсан үе шаттай үйл ажиллагаа юм. Үүнд:

  • Бүсийн геологийн судалгаа
  • Хиймэл дагуулын өгөгдөл, агаарын геофизикийн  судалгаанд тайлал хийх, ашиглах
  • Хөрсний радиометр судалгаа
  • Геологийн зураглал- өрөмдлөг- геофизикийн хэмжилт– чөмгөн дээжийн бичиглэл - химийн шинжилгээний дээжлэлт
  • Хөрс, усны химийн судалгаа

Ураны хайгуул нь нэлээд их хөрөнгө оруулалт шаарддаг ажил юм.

Илүүг харуулах

Уул уурхайн үйл ажиллагааны боломжит байдлыг бататгах төсөл боловсруулах

Нарийвчилсан судалгаа нь аливаа уул уурхайн төслийн гол үе шат бөгөөд үүгээр тухайн уурхайг техник, эдийн засаг, байгаль орчны хувьд олборлох боломжтой эсэхийг тогтоодог. Төслийн багийнхан дараах үе шаттай ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • орд, нөөцийг тогтоож, тогтоосон нөөцийг баталгаажуулах,
  • олборлолт, боловсруулалтын ямар технологи ашиглахаа тогтоох,
  • төслийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг оролцогч талуудын хамт хийх,
  • төслийн талбайн байгаль орчин, нутгийн иргэдэд нөлөөлөх байдлын талаар нарийвчилсан судалгаа хийх,
  • үйлдвэрийн барилга байгууламж, шаардлагатай дэд бүтцийг барих.

Дээрх гол үе шат дээр тулгуурлан уул уурхайн үйл ажиллагаа нь техник, эдийн засгийн хувьд хэрэгжих боломжтой эсэхийг нарийвчилсан судалгаагаар шалгадаг.

Монгол Улсад шинээр нээгдсэн Зөөвч Овоо орд нь төслийн нарийвчилсан судалгааны шатанд байна.

Илүүг харуулах

Ураны хүдрийг олборлох

Төсөл бүрийн техник, эдийн засгийн үндэслэлийг гаргасны дараа ордын гүн, агуулга, дагалдах элементүүд бий эсэх болон тухайн газар нутгийн геологи, байгаль орчны нөхцөл зэргээс хамааран хамгийн тохиромжтой аргаар хүдрийг олборлоно.

АРЕВА групп тухайн ордын онцлогоос нь хамаарч дөрвөн төрлийн олборлолтын арга ашиглаж байна. Үүнд:

  •  Ил уурхайн аргыг бага гүнд орших ордод,
  •  Уламжлалт далд уурхайн аргыг  илүү гүнд орших ордод,
  • Хэт гүний уурхайд,
  • Газар доор уусган олборлох (ГДУО - ISR) аргыг тунамал хурдаст орших агуулга багатай ордод (ураныг нь уусган олборлох) ашиглаж байна.

Та үүнийг мэдэх үү?

  • Дэлхийд олборлож байгаа ураны 47%-ийг ГДУО технологиор олборлож байна.
  • АРЕВА групп нь ГДУО технологийг Казахстанд ашигладаг. Өмнө нь АНУ-ын Вайоминг муж улсад ашиглаж байсан.

*Эх сурвалж:IAEA/NEA/OECD Uranium 2014 Report: Red Book Highlights Continuing Growth Trend

Илүүг харуулах

Боловсруулалт, хүдрээс шар нунтаг хүртэл

Хүдрийг гаргаж ирсний дараа буталж нунтаглаад, химийн урвалж ашиглан ураныг нь уусгаж авна. Уусгалт гэж нэрлэдэг энэ процессыг ураны концентрац болон хүдрийн шинж чанараас нь хамаараад дараах хоёр аргын аль нэгийг ашиглан гүйцэтгэдэг. Үүнд:

  • Статик уусгалтыг (овоолгон уусгалт гэж нэрлэдэг) агуулга багатай хүдэрт хэрэглэнэ. Хүдрийг ус үл нэвтрэх дэвсгэр дээр овоолоод химийн уусмалаар уусгана. Үүний үр дүнд гарах уусмалыг соруулж аваад боловсруулалтын сүүлчийн шатанд оруулахаар үйлдвэр рүү тээвэрлэнэ.
  • Динамик уусгалтыг агуулга өндөртэй хүдэрт хэрэглэдэг. Энэ процесс нь үйлдвэрт цистерн дотор шингэн орчинд явагдана.

Хатаасны дараа хатуу төлөвт орж, агууламж нь ихэссэн ураныг гарган авдаг. Энэхүү бүтээгдэхүүнд ойролцоогоор 85 % буюу нэг тоннд нь 850 килограмм уран байдаг.

Ураны бүтээгдэхүүнийг торхонд савлаад дараагийн шатны химийн боловсруулах үйлдвэрт илгээнэ.

Илүүг харуулах

Олборлолт дууссан уурхайн талбайг нөхөн сэргээх

Хуучин уул уурхайн сайтыг нөхөн сэргээсэн байдал, Арева, Франц

Олборлолт дууссаны дараа орон нутгийн иргэдтэй зөвшилцөн, байгаль орчны нөлөөллийн тухайн үеийн стандартуудын дагуу уурхайн байгууламжуудыг буулгаж, талбайг нөхөн сэргээж, ургамалжуулна. Хуулийн дагуу уурхайн хаалтын ажлыг холбогдох засаг захиргааны болон олон улсын байгууллагаас зөвшөөрсөн маш нарийн аргачлалаар хийдэг.

Эдгээр хаагдсан уурхайн талбайд автоматаар доод тал нь 10 жил цацрагийн болон байгаль орчны хяналт тавьж ажилладаг.

Хаагдсан уурхайн орчмын талбайг нөхөн сэргээхэд шаардлагатай нэг үе шат бол тухайн нутгийн байгалийн унаган төрхийг сэргээх явдал юм. Ингэснээр биологийн төрөл зүйлийг хадгалан, тухайн талбайг хязгаарлалтын түвшингээс хамааран дахин ашиглах боломжтой болгоно. Энэ нөхөн сэргээлтийг нэлээд эртнээс буюу хайгуулын үе шатнаас төлөвлөдөг.

та үүнийг мэдэх үү?

АРЕВА групп уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж эхэлснээс хойш хэдэн зуун сая еврог Франц, Габон, АНУ, Канад дахь хаагдсан уурхайн үйлдвэрийн барилга байгууламжийг буулгах, талбайг нөхөн сэргээхэд зарцуулсан. Түүнчлэн одоо ашиглаж байгаа уурхайн талбайг нөхөн сэргээх, байгууламжуудыг буулгах, олборлолтын дараах байгаль орчны мониторинг хийх стратегийн төлөвлөгөөг боловсруулж байна.