Нүүрсхүчлийн хий бага ялгаруулан эрчим хүч үйлдвэрлэх шийдлээр дэлхийд тэргүүлэгч

Парис хотын  Ла Дефенс дүүрэгт байрлах Европын анхны бизнесийн төв болох АРЕВА группийн төв байр

Нью АРЕВА групп нь Францын төрийн өмчит компани мөн бөгөөд нийгмийн хөгжил, цаашлаад эрчим хүчний салбарыг дэмжих цөмийн материал боловсруулж байна. 

Нью АРЕВА групп уран олборлохоос эхлээд уран боловсруулах, баяжуулах, ашигласан түлш дахин боловсруулах, логистик, цөмийн байгууламж ашиглалтаас гаргах болон инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, техник технологи нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг билээ. 

Нью АРЕВА группийн 20,000 ажилтан Франц болон бусад орны үйлчлүүлэгч, хэрэглэгчдээ мэргэжлийн экспертиз, хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиор хангахын зэрэгцээ тасралтгүй шинийг эрэлхийлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллаж байна.

томруулж харах

Цөмийн эрчим хүч: салбартаа тэргүүлэгч

  • Уул уурхай: ураны хайгуул, нарийвчилсан судалгаа, уурхайн үйлдвэрийн бүтээн байгуулалт, олборлолт, нөхөн сэргээлт.
  • Циклийн эхлэл: уран боловсруулах ба баяжуулах болон цөмийн түлш боловсруулах, үйлдвэрлэх.
  • Реактор, засвар үйлчилгээ: цөмийн реактор зохион бүтээх, барих, суурилуулсан реакторуудад засвар үйлчилгээ хийх.
  • Циклийн төгсгөл: ашигласан түлшийг дахин боловсруулах, тээвэрлэх, ашиглалтаас гарсан станцыг буулгах, цэвэрлэх,
Видео

Ураны хайгуул, олборлолтын салбарт арвин туршлагатай АРЕВА групп

АРЕВА групп нь уул уурхайн салбарт 50 жилийн туршлагатай Францын төрийн өмчит компани юм. Групп нь байгаль орчин, аюулгүй ажиллагаа, эрүүл мэндэд хамаарах олон улсын хамгийн өндөр шалгуур бүхий норм стандартыг баримтлан ажилладаг.

Нью АРЕВА групп