ХУУЛЬ ЭРХЗҮЙН САНУУЛГА

1/ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Та АРЕВА Монгол компанийн mongolia.areva.com  цахим сайтад тавтай морилно уу.

Энэхүү цахим сайтад хэрэглэгч, эсхүл зочны хувиар нэвтэрснээр Та дор дурьдсан ерөнхий нөхцлүүдийг дагаж мөрдөх үүрэг хүлээж буй болно. . Тиймээс цааш үргэлжлүүлэхээс өмнө анхааралтай уншина уу. АРЕВА нь доор дурдсан нөхцлүүд, хариуцлага үл хүлээх тухай мэдэгдлийг үе үе өөрчилж байх тул та энэхүү сайтад зочлох бүртээ нягтлан үзэж байвал зохино.

Энэхүү нөхцөл, журамд“энэхүү цахим сайт” гэдгээр АРЕВА-ын бусад цахим сайтууд руу холбоос бүхий mongolia.areva.com цахим сайтыг илэрхийлнэ. Өөрөөр тусгайлан заагаагүй тохиолдолд энэхүү сайт дээр “АРЕВА, бид, биднийг, манай” хэмээн дурдсан нь АРЕВА компани болон түүний харьяа, салбар нэгжийг, АРЕВА групп гэсэн нь АРЕВА-гийн харьяа, салбар компани буюу хуулийн этгээдийг илэрхийлнэ.

АРЕВАГИЙН БУСАД ЦАХИМ САЙТУУД НЬ ЭДГЭЭР НӨХЦӨЛ БОЛЗЛУУДААС ӨӨР НӨХЦЛИЙГ ЗААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙГ АНХААРНА УУ.  ИЙМЭЭС АРЕВАГИЙН САЙТУУДАААР  ЗОЧЛОХДОО ЭДГЭЭР ЕРӨНХИЙ НӨХЦЛҮҮД  БҮХ САЙТУУДАД ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙХЫГ АНХААРАН, САЙТ ТУС БҮРИЙН НӨХЦӨЛ БОЛЗЛЫГ НЯГТЛАН ҮЗНЭ ҮҮ.

АРЕВА нь энэхүү цахим сайтад нэвтэрч буй бүх хүмүүсийн хувийн нууцлалд хүндэтгэлтэй хандаж,  хувийн мэдээллийг хамгаалдаг. Тиймээс бид таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглахталаар мэдээлэл өгөх үүднээс  хувийн нууцлал, мэдээлэл хамгаалахтай холбоотой бүлгийг уншиж танилцахыг танд  зөвлөе.

ТА ӨӨРИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ БИДЭНД ӨГСНӨӨР, ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ЗОХИХ ЁСООР, ТЭДГЭЭР МЭДЭЭЛЛИЙГ ЭНЭХҮҮ САЙТАД ДУРЬДСАНЧЛАН ИЛ ГАРГАХ, МЭДЭЭЛЭХ  ЗӨВШӨӨРЛИЙГ ӨГСӨН ХЭМЭЭН ҮЗНЭ.

Энэхүү "mongolia.areva.com" цахим сайтын ажиллагаа, ашиглах нөхцлийн талаар нэмэлт мэдээлэл авах бол webmaster-mongolia@areva.com хаягаар вэбмастертай холбоо барина уу.

2/ ЦАХИМ САЙТЫН ТУХАЙ

Энэхүү "areva.com” цахим сайтыг “АРЕВА-гийн Бизнесийн Дэмжлэг” хэмээх Франц улсын Нантерт RCS 421 356 593 дугаарын бүртгэлтэй, Франц улс, Курбевуа, Жан Миллие –92400, АРЕВА цамхаг -1; Утас: +33 1 34 96 00 00  гэсэн албан ёсны хаягтай, 57.912 еврогийн хувь нийлүүлсэн хөрөнгө бүхий  компани (société par actions simplifiée) нь АРЕВА групп (АРЕВА – Нантерт RCS 712 054 923 дугаарын бүртгэлтэй) болон түүний салбар компаниудын нэрийн өмнөөс нийтэлдэг/хөтөлдөг.
Редакцын эрхлэгчээр АРЕВА группын Харилцаа холбоо хариуцсан Тэргүүн Дэд ерөнхийлөгч ноён Шарль Хуфнагель ажилладаг.
Уг цахим сайтыг байршуулалх ажлыг Нантерийн Компани ба Худалдааны 402 336 085  бүртгэлийн дугаартай,  Франц улс, Нантер Седекс, Жорж Клемансогийн өргөн чөлөө – 92024,   « Ле Клемансогийн байр II» - 215,  Утас: +33 (0)1 41 37 41 37 албан ёсны хаяг бүхий “ИНТРИНСЕК” хэмээх Францын хаалттай хувьцаат компани гүйцэтгэдэг.

аreva.com  сайтын дүрс бичлэг дамжуулалт болон байршуулалтыг Франц улс,  Парис 75015, Вила Торетон 2; Утас: +33 (0)1 83 79 01 62 албан ёсны хаяг, http://www.streamlike.com цахим сайт бүхий “Стриймлайк” гүйцэтгэж буй болно. “Стриймлайк” нь Франц улсын Версальд  RCS B 479 488 694 дугаарын бүртгэлтэй, Франц улс, Сен-Сир-л’Эколь – 78210, л’Юнион гудамжны  21 тоотод албан ёсны хаягтай, 42.800 еврогийн хувь нийлүүлсэн хөрөнгө бүхий “Медиатек” хязгаарлагдмал хувьцаат компани (société par actions simplifiée) -ийн бүтээл юм.
Энэхүү цахим сайт, түүний ажиллах горим,  загвар хуудсыг “Нурун Франс” агентлаг АРЕВА-ын нэрийн өмнөөс зохион бүтээсэн болно.
Энэхүү цахим сайт дахь бүх редакцийн болон зураг дүрслэлийн контентыг АРЕВА оруулсан болно.
Энэхүү цахим сайт дахь гэрэл зураг, зураг дүрслэлүүдийг АРЕВА болон Серж Сиберт  бэлтгэсэн болно.

3/ ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ

Энэхүү цахим сайтын ерөнхий бүтэц, зохион байгуулалт, загвар, мөн түүнчлэн энэхүү сайт дээрээс үзэж болох мэдээлэл, график, гэрэл зураг, зураг, зураглал, эх текст, дуутай буюу дуугүй дүрс бичлэгийн цуврал, бусад материал зохиогчийн эрх болон бусад оюуны өмчийн эрхийн дагуу хамгаалагдсан болно. Энэхүү материал дахь бүх зохиогчийн эрх болон бусад оюуны өмчийн эрхийг АРЕВА буюу түүний салбар нэгжүүд эзэмшдэг, эсхүл бид тэрхүү эрхийг өмчлөгч (нар)-өөс нь тусгайлан зөвшөөрөл авсны үндсэн дээр тухайн материалыг энэхүү цахим сайтдаа ашигладаг  болно.
Тиймээс энэхүү цахим сайтын контентуудыг үнэ төлбөргүйгээр, хувийн хэрэгцээндээ болон хэвлэл мэдээлэлд ашиглахаас бусад зорилгоор АРЕВА-аас урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн хэлбэрээр (өөр цахим сайтад шилжүүлэх болон бусад) бүхэлд нь  буюу хэсэгчлэн хуулбарлах, үзүүлэх, өөрчлөн ашиглах, орчуулах, хувирган ашиглах зэргийг хатуу хориглоно. Урьдчилан бичгээрзөвшөөрөл авалгүйгээр энэхүү цахим сайтыг буюу түүний аль нэг хэсгийг хүрээлэн авч үзүүлэхийг үл  зөвшөөрнө.
Энэхүү цахим сайт нь мөн АРЕВА-д хамаарах, эсхүл эрхийн өмчлөгч  (нар) нь энэхүү цахим хуудсанд ашиглуулахаар тусгай зөвшөөрөл олгосон үйлчилгээний болон бараа бүтээгдэхүүний  таних тэмдгүүдийг агуулах бөгөөд эдгээр  бүх  таних тэмдгүүд нь зохиогчийн эрхээр хамгаалагдана.  Биднээс урьдчилан бичгээр өгсөн  зөвшөөрөлгүйгээр эдгээрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хуулбарлах, ашиглахыг хориглоно.

4/ НУУЦЛАЛЫН БОДЛОГО / МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ

Энэхүү хэсэг нь тус сайтад таныг зочлох үед  цуглуулсан буюу бүртгэгдсэн таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглах талаар мэдээлэх юм. Энд мөн АРЕВА-аас уг цахим хуудсанд ашиглахаар цуглуулсан  таны хувийн мэдээлэл багтах юм.

4.1 Цахим хуудсанд автоматаар бүртгэгдэх хувийн  бус мэдээлэл

Бид таныг ямар интернет хөтөч ашигладаг, мөн таныг ямар сайтаар дамжин манай сайтад холбогдсон гэх мэт таны тухай хувийн бус мэдээллийг автоматаар цуглуулж болох юм. Мөн таны энэхүү цахим сайтад оруулсан мэдээллүүдийг нэгтгэн боловсруулах боломжтой. Гэвч эдгээр мэдээллээс таныг шууд буюу шууд бусаар таньж тодорхойлох боломжгүй бөгөөдтэдгээр мэдээллийг зөвхөн энэхүү цахим хуудасны үйлчилгээг сайжруулахад ашиглах юм. Мөн бид  өөрийн сайтын хандалтын чиг хандлагын талаар ерөнхий бөгөөд хувийн чанартай бус нэгтгэсэн мэдээллийг энэхүү цахим хуудастай холбоотой гуравдагч этгээдэд үе үе мэдээлэх боломжтой. .
Гэвч эдгээр статистикийн үзүүлэлтээс хувь хэрэглэгчийг огт таньж мэдэх боломжгүй юм.

4.2 Хувийн мэдээллийг цуглуулах ба ашиглах

Танаас асуулт асуух буюу хүсэлт авах, олон нийтийн харилцааны системийг зохицуулах, энэхүү цахим  хуудас дээр санал болгож буй үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд таныг илүү сайн ойлгох, танд тогтмол хэвлэл, хэвлэлийн мэдээ, товхимолууд илгээхийн тулд бид таны “Овог нэр”, “Нэр”, “И-мэйл” хаяг зэргийг заавал  эсвэл  сайн дурын үндсэн дээр өгөх гэсэн сонголттойгоор асууж болох юм.  Таны өгөх аливаа мэдээллийг “Мэдээлэл хамгаалах акт” (Акт) болон хэрэглэгчийн хувийн нууцлалыг хангаж, хуулийн хүрээнд, зөвхөн ажил хэргийн асуудлаар ашиглах болно.
Бид таны энэхүү цахим хуудсанд оруулсан, эсхүл и-мэйл, бусад онлайн маягтуудаар дамжуулан илгээх хувийн аливаа мэдээллийг зөвхөн доор дурдсан тодорхой зорилгоор хууль тогтоомжийн хүрээнд, шударгаар цуглуулж, хадгалж, боловсруулна. Доор дурдсан  зорилгоортанаас  хүсэх аливаа мэдээлэл нь хангалттай, тухайн зорилготой холбоотой, илүүц бус байна. Бид таны мэдээллийг таныг мэдээллээ оруулах үед тодорхой бус байсан аливаа зорилгод үл ашиглана.
Харамсалтай нь интернетээр мэдээлэл дамжуулах нь аюулгүй байдлыг бүрэн хангадаггүй.  Хэдийгээр бид  таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх боловч манай цахим хуудсанд дамжуулах таны мэдээллийн аюулгүй байдлыг батлан даах боломжгүй. Аливаа мэдээллийг дамжуулахдаа түүнтэй холбоотой  эрсдлийг та өөрөө хүлээнэ.
Бид таны мэдээллийг хүлээн авсны дараа, таны хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор  боломжтой, зохистой аюулгүйн арга хэмжээ болонэдгээр мэдээлэл гэмтэхгүй, өөрчлөгдөхгүй, устахгүй байх,  эрх үл олгогдсон гуравдагч этгээдэд дамжуулагдахгүй байх талаар урьдчилсан арга хэмжээг авна. Тэрхүү хадгалагдаж буй хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр нэвтрэхтэй холбоотой аливаа хариуцлагыг бид хуулиар зөвшөөрөгдөх хэмжээнд үл хүлээнэ.
Та и-мэйл хаяг, овог нэр гэх мэт  хувийн мэдээллийг энэхүү цахим сайтаас санал болгож буй цаг үеийн мэдээ , хэвлэлийн мэдээлэл, компанийн танилцуулга, сурталчилгаа зэрэг үйлчилгээнд нэвтрэхийн тулд сайн дурын үндсэн дээр оруулна. Бид дээрх замаар холбогдсон хувь хүмүүсийн мэдээллийг автоматаар холбодоггүй болно. Бид энэхүү цахим сайтад тэмдэглэгдсэн буюу оруулсан бүх мэдээллийн нууцлалын хадгалахад анхаарч ажилладаг. Хэрэглэгчийн хаяг, мэдээллийг бусад этгээд харах боломжгүй байдаг.
Энэхүү цахим сайтад бусад цахим сайт руу холбох холбоос байх, эсвэл та өөр цахим сайтаар дамжин  энэхүү цахим хаяг руу холбогдож  болох юм. Өөр бусад цахим сайтад өөрийн хувийн мэдээллийг оруулахаас өмнө цахим хуудас бүрийн нууцлалын бодлогыг нягталж, ялангуяа тэрхүү гуравдагч этгээд болох цахим хуудсанд аливаа төрлийн контент оруулахаас өмнө өөрийн эрх, үүргийг сайтар ойлгож авах нь зүйтэйг сануулж байна. Бид энэхүү цахим сайтаас өөр бусад сайтын нууцлалын бодлого, үйлдэл, агуулгын талаар хариуцлага хүлээхгүй болно.
Бидний танаас авах хувийн мэдээлэл Европын Эдийн Засгийн Бүс ("EЭЗБ")-ийн гадна орших байршилд шилжүүлэгдэж, хадгалагдаж болох юм.
Түүнчлэн эдгээр мэдээллийг манай ханган нийлүүлэгчдийн аль нэгэнд хамаарах, ЕЭЗБ-ийн гадна орших ажилтан боловсруулах боломжтой. Өөрийн хувийн мэдээллийг бидэнд өгөх нь энэхүү шилжүүлэх, хадгалах, боловсруулах үйл явцыг зөвшөөрч буй хэрэг юм. Бид таны мэдээллийг аюулгүй хадгалахын тулд энэхүү нууцлалын бодлогын дагуу боломжтой бүх алхмыг хэрэгжүүлэх болно.
Таны хувийн мэдээллийг Францын хуулийн дагуу байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж буй, Франц улсын Нантерт RCS 421 356 593 дугаарын бүртгэлтэй, Франц улс, Курбевуа, Жан Миллие –92400, АРЕВА цамхаг -1 гэсэн албан ёсны хаяг бүхий АРЕВА компани (Société Anonyme à Directoire et Conseil de Surveillance)  эцэслэн хянаж, удирдан зохицуулах юм.

4.3 Мэдээлэл цуглуулах зорилго

Манай цахим сайтын нэг зорилго нь танд бид хэн болох, юу хийдэг талаар мэдээлэх явдал юм. Бид дараах зорилгоор хувийн мэдээллийг (овог нэр, нэр, ажлын хаяг, ажлын утас, и-мэйл) цуглуулж, ашиглах боломжтой. Үүнд:
• АРЕВА-ын товхимол, хэвлэлийн мэдэгдэл зэрэг таны тусгайлан АРЕВА-аас хүссэн мэдээллийг илгээх боломжтой болохын тулд;
• Энэхүү цахим сайтын үндсэн үйл ажиллагааг явуулахын тулд.
Бизнесийн үйл ажиллагаагаа оновчтой болгохын тулд бид таны хувийн мэдээллийг шууд маркетингийн зорилгоор ашиглаж болох юм. Бид таны хувийн нууцлалыг хүндэтгэх учраас энэхүү тохиолдолд таны хувийн мэдээллийг шууд маркетингийн зорилгоор ашиглахаас өмнө танд мэдэгдэж, шаардлагатай үед таны зөвшөөрлийг авах болно.
Түүнчлэн хэрвээ та хэзээ нэгэн цагт өөрийн мэдээллийг шууд маркетингийн буюу бусад зорилгоор ашиглуулахыг зогсоох хүсэлтэй аваас, доор дурьдсаны дагуу бидэнтэй холбогдоно уу. Бид боломжтой хугацаанд багтаж тэрхүү зорилгоор таны мэдээллийг ашиглах үйлдлийг зогсоох болно.
Дээр дурьдсан болон  хуулийн дагуу эрх олгосон буюу шаардсан (тухайлбал, ямар нэг хэрэг, маргааныг хууль, шүүхийн түвшинд шийдвэрлэх явцад болон залилан, бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай болох), компанийн болоод манай хэрэглэгч/үйлчлүүлэгч, бусад хувь хүмүүсийн эрх, өмч хөрөнгө, хувийн аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай болохоос бусад тохиолдолд  бид таны хувийн чанартай мэдээллийг задруулахгүй.
Таны хувийн мэдээлэл нэвтэрч болохуйц байх ба цахим шуудангийн тур вэбмастерын шаардлагын дагуу бид тэдгээрийг өөрчлөх, устгах эрхтэй байна.

4.4 Цуглуулсан мэдээллийг хүлээн авах этгээд (нар)

Энэхүү цахим хуудасны “Холбоо барих” гэсэн хэсэгт цуглуулсан хувийн мэдээллийг зөвхөн АРЕВА-ын дотоод хэрэгцээнд ашиглах зорилготой бөгөөд зөвхөн, танаас урьдчилан  зөвшөөрөл авсан эсхүл хуулийн дагуу шаардсан  зэрэг цөөн тохиолдлоос бусад нөхцөлд АРЕВА-аас өөр гадны этгээдэд илчлэхгүй байх болно.
Энэхүү цахим хуудасны холбоо барих маягтаар та манай гадны үйлчилгээ үзүүлэгчдээр дамжуулан тараагддаг АРЕВА-ын хэвлэл, товхимолуудыг хүлээн авах хүсэлтээ тавих боломжтой. Бид таны хүсэлтийг биелүүлэхийн тулд бидний өмнөөс мэдээллийг боловсруулах үйлчилгээ үзүүлдэг харилцагчдаа  таны хувийн мэдээллийг өгөх шаардлагатай болдог. Хэрвээ та дээрх зорилгоор хувийн мэдээллээ АРЕВА-д өгч байгаа  бол энэ нь тийнхүү дамжуулан боловсруулахыг зөвшөөрч буй хэрэг юм.

4.5 Хувийн мэдээллийг хадгалах хугацаа

Тодорхой зорилгоор ашиглахаар танаас хүссэн хувийн аливаа мэдээллийг буюу энэхүү цахим сайтад цуглуулсан мэдээллийг тухайн  зорилгод шаардлагатайгаас илүү хугацаагаар хадгалахгүй. Бид хадгалагдаж буй хувийн мэдээллийг тогтмол шалгаж, цаашид шаардлагагүй хувийн мэдээллийг устгадаг.

4.6 Хувийн мэдээлэлд нэвтрэх, түүнийг өөрчлөх, устгах эрх

Бид таны тухай мэдээллийг аль болох үнэн зөв байлгахад анхаардаг. Актад зааснаар хувь хүн өөрийнх нь тухай мэдээллийг бүрдүүлж буй мэдээллийн хуулбарт нэвтрэх,  хохирол учруулахуйц эсвэл  гутралд хүргэсэн буюу хүргэх магадлалтай мэдээлэл боловсруулалтаас татгалзах, хувийн мэдээллийг шууд маркетингэд ашиглахаас урьдчилан сэргийлүүлэх, автомат арга замаар гаргасан аливаа шийдвэрээс татгалзах, алдаатай хувийн мэдээллийг тодорхой тохиолдолд засуулах, хаалгах, арилгуулах, устгуулах эрхтэй. Хэрвээ тантай холбоотой  ямар мэдээлэл хадгалагдаж буйг мэдэхийг хүсвэл, бидэнтэй доорх хаягаар хэдийд ч холбогдох боломжтой :

• Бичгээр энгийн хүсэлт гаргах бол: AREVA - Direction de la Communication - Service Internet. Tour AREVA. 1 place Jean Millier. F-92084 Paris La Défense Cedex - FRANCE),
• Эсхүл дараах и-мэйл хаягаар: webmaster-mongolia@areva.com.

Мөн түүнчлэн манай Мэдээлэл Хамгаалах Сурвалжлагчийн helene.legras@areva.com хаягт хүсэлтээ илгээх боломжтой.

Таны мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд бид тэрхүү мэдээллийг танд өгөхөөс өмнө өөрийгөө баталгаажуулахыг шаарддаг. Ямар ч тохиолдолд бид Актын дагуу танд шуурхай хариу өгөхийн тулд бүх хүчээ дайчлах болно.

4.7 Энэхүү нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах тухай

Бид үе үе энэхүү Нууцлалын бодлогод компани, үйлчлүүлэгч, бусад хүмүүсээс ирсэн саналыг тусган өөрчлөлт оруулдаг. Бид мэдээллийг тань хэрхэн хамгаалж, цахим сайт дээр илүү сайн контентыг байршуулахын тулд ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл авахыг хүсвэл  энэхүү бодлогыг үе үе нягталж уншиж байхыг зөвлөж байна. Хэрвээ бид таны сайн дурын үндсэн дээр өгсөн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хуваалцах явцдаа аливаа нэг бодит өөрчлөлт оруулах аваас танд АРЕВА-ын цахим хуудас дээр тодорхой, анзаарагдахуйц байдлаар мэдэгдэл гаргаж мэдээлэл өгөх болно.  www.areva.com цахим хуудсыг ашигласнаар та энэхүү Нууцлалын Бодлогод заасан нөхцөл болзлыг зөвшөөрч буйгаа илэрхийлж буй юм.

5/ ХАРИУЦЛАГА ҮЛ ХҮЛЭЭХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ

Энэхүү цахим хуудас дээрх мэдээлэл, зөвлөмжүүд нь бусдад ашиг тустай байх үүднээс тавигдсан болно. Тэрхүү мэдээллийг таны нэвтрэн үзэж буй өдөр, цагт үнэн зөв, бүрэн гүйцэд хэмээн үзэж байршуулж буй болно. Энэхүү цахим хуудсанд агуулагдах материалууд нь зарим тохиолдолд ойлгомжгүй байж болох бөгөөд зөвхөн мэдээлэл өгөх зорилгоор тавигдсан болно. Хэдий тийм боловч зарим тохиолдолд эдгээр мэдээлэл нь  тодорхойгүй,хуучирсан болон зарим тохиолдолд  үл нийцсэн байж болзошгүй. 

АРЕВА болон түүний харьяа салбар нэгжүүд нь энэхүү сайтын Мэдээлэл бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхэд аливаа баталгаа, нотолгоо өгөхгүй.

БИД ЭНЭХҮҮ ЦАХИМ САЙТ ДЭЭРХ АЛИВАА БУРУУ ТАШАА БОЛОН ОРХИГДСОН МЭДЭЭЛЭЛ,  (ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТАВИХААС БУСАД ТОХИОЛДОЛД) ЗЭРЭГТ ХАРИУЦЛАГА ХУЛЭЭХГҮЙ БӨГӨӨД ЭНЭХҮҮ ЦАХИМ САЙТАД ТАВЬСАН МЭДЭЭЛЭЛД  ҮНДЭСЛЭН ГАРГАХ АЛИВАА ШИЙДВЭР НЬ ЗӨВХӨН ТАНЫ ӨӨРИЙН ХАРИУЦЛАГА БАЙХ БОЛНО. АРЕВА БОЛОН АРЕВА ГРУППЫН САЛБАР КОМПАНИУДЫН АЛЬ НЬ Ч ЭНЭХҮҮ ЦАХИМ ХУУДСАНД НЭВТРЭХ, НЭВТРЭХ БОЛОМЖГҮЙ БАЙХ, ЭСХҮЛ ЭНД ТАВЬСАН МЭДЭЭЛЛЭЭС ҮҮДЭЛТЭЙГЭЭР АШИГ ОРЛОГОО АЛДАХ, БИЗНЕСЭЭ ТАСАЛДУУЛАХ, ПРОГРАММ БУЮУ БУСАД МЭДЭЭЛЭЛ АНГИЛАХ СИСТЕМ АЛДАГДАХ ЗЭРЭГ ШУУД БА ШУУД БУС, ОНЦГОЙ ҮР ДАГАВАР УЧРУУЛСАН БОЛОН БУСАД БҮХ ТӨРЛИЙН  ХОХИРОЛД ХУУЛИАР ЗӨВШӨӨРСӨН ХҮРЭЭНД ХАРИУЦЛАГА ҮЛ ХҮЛЭЭНЭ.

Энэхүү цахим хуудас нь гуравдагч этгээд эрхэлдэг гадны интернет сайтууд руу чиглүүлэх холбоосуудыг агуулж болно. Эдгээр холбоосууд нь зөвхөн танд хэрэгцээтэй холбогдох цахим сайтууд, үйлчилгээ, бүтээгдэхүүн буюу мэдээллүүдийг хурдан, хялбархан олоход туслахад чиглэсэн болно. Эдгээр цахим хуудсуудаар дамжуулан олж болох мэдээлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүн нь таны зорилгод нийцэх эсэхийг шийдэх нь таны өөрийн хэрэгюм. Тиймээс бид энэхүү цахим сайтаас холбогдон орох аливаа цахим сайтын агуулга, тэдгээрийн үнэн зөв, хүчин төгөлдөр, бүрэн гүйцэд эсэх талаар хариуцлага хүлээхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

АРЕВА нь  энэхүү цахим хуудсын контентыг шинэчлэх болон өөр бусад шалтгаанаар 1) формат ба агуулгыг  өөрчлөх, 2) цахим хуудсыг өргөжүүлэх болон засварлах зорилгоор үйл ажиллагааг түр зогсоох зэрэг арга хэмжээг хэдийд ч авах эрхтэй.

Мөн түүнчлэн АРЕВА нь аливаа бусад этгээдэд мэдэгдэлгүйгээр энэхүү цахим хуудсын контентыг хэдийд ч устгах, өөрчлөх, нэмж дэлгэрүүлэх эрхтэй.

6/ ХОЛБООС БА КҮҮКИЙ

Холбоосууд

Та АРЕВА-аас урьдчилан бичгээр баталгаажуулсан зөвшөөрөл авалгүйгээр энэхүү цахим хуудастай холбох холбоосыг тавих эрхгүй. Хэрвээ энэхүү цахим хуудсанд холбох идэвхижүүлсэн холбоосыг тавихыг хүсвэл бидэнд дараах хаягаар хандана уу:

  • Энгийн шуудан: AREVA - Direction de la Communication - Service Internet. Tour AREVA. 1 place Jean Millier. F-92084 Paris La Défense Cedex)
  • И-мэйл: webmaster-mongolia@areva.com.

Бид таны хүсэлтийг аль болох шуурхай шийдвэрлэхийг хичээх боловч, таны хүсэлтийг зөвшөөрөх эсэх нь бидний хэрэг юм.

Күүки

Энэхүү цахим хуудас нь “күүки” хэмээх үе үе шинэчлэгдэн өөрчлөгддөг Европын холбооны цахим харилцааны нууцлалыг хамгаалах тухай 2002/58/CE удирдамжид заасан күүкинүүд болон бусад адил төстэй технологийг ашиглана.

Күүки гэдэг нь вэб серверээс вэб хөтөч рүү илгээдэг, серверт зочлогчдыг таних боломж олгодог багахан хэмжээтэй мэдээлэл юм. Күүкинүүдийг вэб сайтыг ажиллуулах, илүү үр ашигтай ажиллуулах, уг сайтын эздэд мэдээлэл өгөх үүрэгтэйгээр ашигладаг.  Күүкинүүд нь “түр зуурын күүкинүүд” (таныг вэб хөтчийг хаах үед устгагддаг) буюу таны компьютерт удаан хугацаанд хадгалагддаг “байнгын күүкинүүд” байж болдог.

Бид күүкийг зайлшгүй шаардлагатай дараах тохиолдлуудад ашигладаг: (1) таныг энэхүү цахим хуудсаар аялж, түүнийг ашиглахад (2) хэдэн шинэ зочин цахим хуудсанд нэвтэрсэн, хэдэн зочин аль аль хуудсыг харсан байна гэх мэт мэдээллийг цуглуулснаар цахим хуудасны гүйцэтгэлийг сайжруулахад (3) таны өмнөх сонголтыг тогтоож авснаар илүү дараа дараагийн удаа танд илүү  тохиромжтой болгох, цахим сайтын ажиллагааг сайжруулах зэрэг юм. Гэвч мэдээллийг зөвхөн нэгтгэсэн байдлаар цуглуулдаг. Бид күүкийг хувь хүнийг таних мэдээллийг цуглуулахад ашиглахгүй. Энэ нь бид тухайн хуудсанд хэдэн хүн зочилсныг мэдэж болох боловч, яг хэн зочилсныг мэдэх боломжгүй гэсэн үг юм (тэрхүү мэдээллээс таныг энэхүү цахим сайтад зочилсон хэмээн хэлэх боломжгүй).

Энэхүү цахим сайтад зочилсноор та биднийг дээрх зорилгоор күүкийг ашиглахыг  зөвшөөрч байна гэж үзнэ. Гэвч ихэнх вэб хөтчүүд күүкийг автоматаар зөвшөөрдөг тул хэрвээ та күүкийг ашиглахыг үл зөвшөөрөх бол өөрийн вэб хөтчийн нууцлалын тохиргоог өөрчлөн тэдгээрийг (бидний ашигладаг күүкийг оруулан)  ачаалахыг хаах, эсвэл тэдгээрийг устгах, идэвхигүй болгох шаардлагатай. Күүкийг хэрхэн устгах тухайд өөрийн интернет хөтчийн зааварчилгааг харна уу.

Сануулахад, та күүки ашиглахаас татгалзсан ч манай сайтыг ашиглаж болох ба, харин зарим үйлдлүүд нь зохих ёсоор ажиллахгүй байх магадлалтай.

7/ МАРГААН ТАСЛАХ

Энэхүү цахим сайтыг ашиглах, эдгээр ерөнхий нөхцлүүдийг мөрдөхдөө Английн хуулийг мөрдлөг болгож, түүний дагуу тайлбарлах ба эдгээр нөхцөл болзлуудтай холбоотой үүсэх аливаа маргаан, энэхүү цахим сайттай холбоотой үүсэх аливаа маргааныг гэрээнээс эсвэл эрх зөрчсөнөөс үүдсэн эсэхээс  үл хамааран зөвхөн Английн шүүхээр шийдвэрлүүлнэ.

8/ ХОЛБОО БАРИХ

Энэхүү цахим хуудасны агуулга, эсхүл түүнийг ашиглах талаарх аливаа асуулт, санал гомдлыг манай вэбмастерийн webmaster-mongolia@areva.com хаяг руу илгээнэ үү.

2004 оны 8 дугаар сарын 6 –ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж, 2005 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр дагаж мөрдөх болсон Франц улсын 1978 оны 1 дүгээр сарын 6 –ны өдрийн 78-17 тоот “Мэдээлэл Боловсруулалт ба Иргэний Эрх Чөлөө”-ний хуулийн дагуу хуримтлуулсан хувийн мэдээллүүд нь “Мэдээлэл ба Эрх Чөлөөний Үндэсний Комисс”-ын (Commission Nationale de l’Informatique et des Libertés)  “Мэдээлэл Хамгаалах Сурвалжлагч”  Элень Леграс (Hélène LEGRAS) –ийн жагсаалтад бүртгэгдсэн болно.  Та өөрийн хувийн мэдээллийг хамгаалах, нэвтрэх, өөрчлөхтэй холбоотой асуудлаар түүнд хандана уу.