Монгол Улс дахь ханган нийлүүлэлтийн бодлого

Нийлүүлэлтийн чанар

АРЕВА Монгол компани нь худалдан авах бүх бараа бүтээгдэхүүндээ хэд хэдэн стандартын шаардлагуудыг тавьдаг. Үүнд:

  • шинэ байх,
  • үл хөдлөх хөрөнгийн эрхтэй холбогдох ямар нэгэн хариуцлага эсвэл төлбөрийн үүргээс чөлөөтэй  байх,
  • гологдолгүй байх,
  • бүтээгдэхүүний тодорхойлолт, үзүүлэлттэй нийцэж байх,
  • патент, зохиогчийн эрх эсвэл бусад гуравдагч талын үйлдвэрлэлийн өмчийн эрхийг зөрчөөгүй байх,
  • эрүүл мэндэд хор хөнөөлгүй байх,
  • нийтээр мэддэг, хүлээн зөвшөөрөгдсөн технологийн дагуу, үйлдвэрлэсэн улсад нь мөрдөгддөг бүхий л эрх зүйн акт, техникийн норм, стандарт болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцсэн байх.