Орон нутгийг дэмжих

Ураны хайгуул, төслийн нарийвчилсан судалгаа, уурхайн бүтээн байгуулалт нь орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, иргэдэд  орлого бий болгодог бол АРЕВА Монгол, Кожеговь компаниуд боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн салбарт сайн дурын үндсэн дээр хөрөнгө оруулалт хийсээр ирлээ.

АРЕВА сангийн  Монгол Улс дахь үйл ажиллагаа

АРЕВА сан нь АРЕВА группийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад нийгэм, олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх хүмүүнлэг, нийтийн эрх ашигт нийцсэн төслийг дэмжих зорилгоор 2007 оны 4 дүгээр сард байгуулагдсан. Сан нь бодит, зорилтот хэсэг рүү чиглэгдсэн, тогтвортой, тухайлбал хүүхэд, эмэгтэйчүүд, оюутан, сурагчдад үр өгөөжөө өгөх боловсрол, эрүүл мэнд, соёлын ажиллагааг дэмждэг.

АРЕВА Сан : “VillageFXB” хөтөлбөр Монгол Улсад амжилттай хэрэгжиж байна 

АРЕВА Сангийн дэмжлэг болон АРЕВА группийн Монгол Улс дахь салбар компанийн хамт олны оролцоотойгоор “Франсуа-Кзавье Баньо” (“François-Xavier Bagnoud”) нийгэмлэг Монголын 100 өрх гэрийг нэн ядуурлаас гаргаж тэднийг эдийн засаг, нийгмийн бие даасан байдалд хүргэх 3 жилийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөр 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор эхэлснээс хойш олон оролцогчид хөтөлбөрийн үр шимийг хүртэж эхлээд байна. Хөтөлбөр бодит үр дүнгээ өгсөөр байна.

2016 оны эхний хагаст 200 гаруй оролцогчид таван төрлийн, тухайлбал задгай талбайд болон хүлэмжинд ногоо тарих, эрүүл аж төрөх, ариун цэврийн сэдвээрх сургалтад хамрагдлаа.  Төслийн багийнхан 14 оролцогчид эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь тусалжээ.

Төсөлд хамрагдаж байгаа нийт 100 айл өрх бүгдээрээ хүнсний тусламж хүртэв. 

Орлогын эх үүсвэр бүрдүүлэх үйл ажиллагаа, эрүүл ахуй, хоол тэжээл, хичээлийн хэрэгслийн тусламж, албан бус сургалт, хамтарсан үйл ажиллагаа гээд хөтөлбөр 2016 оны сүүлийн хагаст ч үргэлжилж байна. 

АРЕВА группийн уул уурхайн үйл ажиллагаа, Орон нутгийн хөгжлийг дэмжих

АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компанийн хайгуул явуулж байгаа нутагт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл хөтөлбөрийг хайгуулын шатнаас эхлэн АРЕВА сан, АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ  компаниуд сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж  ирсэн.

2006- 2016 онд  Дорноговь, Сүхбаатар аймагт, баг, сум, аймгийн түвшинд эрүүл мэнд, боловсрол, усны хүртээмж, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлийн төслүүдэд томоохон хөрөнгө оруулалтыг оруулсан. Дээрх чиглэлээс гадна малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн санал санаачилгуудад онцгой анхаарал хандуулж ирлээ.

Илүүг харуулах

Аревагаас дэмжиж буй төслүүд

Төслийн саналыг Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулан улирал тутам АРЕВА группд хүргэдэг. АРЕВА Уул уурхайн Бизнес нэгжийн Нийгмийн асуудал эрхэлсэн зөвлөл төслүүдийг тодорхой шалгуураар үнэлж, сонгодог.

Илүүг харуулах

Эрүүл Мэнд

АРЕВА групп, Францын “Аксион Монголи” ТББ хамтран 2013 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн хагалгааны болон нүдний оношилгооны кабинетын иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивласан.

Ингэснээр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын чадавхи сайжирч, мэргэжлийн дурангийн мэс засал хийх боломжтой болсон анхны аймгийн нэгдсэн эмнэлэг болсноороо онцлог юм. Ийнхүү Говийн бүсийн иргэд Улаанбаатар хот руу явах цаг, мөнгөө хэмнэж дурангийн мэс засал, нүдний оношилгоо хийлгэх боломжтой боллоо.

Та үүнийг мэдэх үү?

Францын “Аксион Монголи” ТББ 1901 оны ашгийн бус байгууллагын тухай хуулиар Францын Рон дүүргийн нийтийн эрх ашгийн зарчмаар хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. Энэхүү төрийн бус байгууллага нь Франц, Монголын эмч нарын дэмжлэгтэйгээр Монголын хөдөө нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх зорилго бүхий олон жилийн санхүүжилттэй ажиллаж байна.

Илүүг харуулах

Хүмүүнлэгийн тусламж

Монгол Улсад тохиолдсон  байгалийн гамшиг, цаг уурын онцгой нөхцөлийн үед онцгой байдлын тусламж үзүүлдэг.

  • Малжуулах хөтөлбөр. АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компани 2006 - 2007 оны өвлийн зуднаар амьдралын эх үүсвэр болсон малаа алдсан малчдад туслах зорилгоор 2007 оноос эхлэн малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөр 2011 оноос Зүүнбаян багт хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Зүүнбаян баг нь нийт 450 өрх айлтайгаас 55 нь 12.1 мянган толгой мал бүхий малчин өрхтэй юм.

Төсөлд хамрагдахаар сонгогдсон өрх тус бүр 25 эм хонь, 25 эм ямаа, 1 хуц, 1 ухна нийт 52 мал хүлээн авдаг. Эдгээр өрхүүд 2 жилийн дараа малаа буцааж өгөх  ч  малынхаа төлийг авч үлдсэнээр урт хугацаанд төслийн үр шимийг хүртдэг.

 

  • Шүлхий өвчний эсрэг туслалцаа. 2014 оны 1 дүгээр сард Сүхбаатар, Дорноговь аймгийн нутагт шүлхий өвчин гарсан ба АРЕВА Монгол компани Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дарьганга, Онгон сумын шүлхийгээр малаа алдсан 170 гаруй өрхөд хүнсний тусламж үзүүлсэн.
  • 2015 оны өвөлжилт хүндрэн 2016 оны хавар  Сүхбаатар аймгийн зарим сум зудын байдалд хүрсэн. Компани Дарьганга, Баяндэлгэр сум тус бүрт 50 өрхөд малын тэжээл,  хүнсний гурил хүргүүлэн тусламж үзүүлсэн. Компаниас  тусгай баг гаран тусламжийн барааг иргэдэд тараасан.
Илүүг харуулах

Боловсрол

Тогтвортой хөгжлийг, тэр дундаа боловсролын салбарын хөгжлийг дэмжих нь АРЕВА сан болон компанийн хувьд нэн тэргүүний чиглэл юм. Өнчин хүүхдүүдийн Өнөр бүл цэцэрлэгт хичээлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад шаардлагатай хэрэглэл хандивласан нь боловсролын салбарт дэмжлэг үзүүлдгийн бодит жишээ юм.

  • Дээд боловсролыг дэмжих

АРЕВА Монгол компани сургалтын тэтгэлгийн хөтөлбөрөөр дамжуулж Улаанбадрах сум, Зүүнбаян багийн иргэдийн дээд боловсролыг дэмжиж байна.

Хөтөлбөр нь уул уурхай, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр  суралцаж буй орон нутгийн шилдэг оюутнуудыг дэмжих зорилготой. 2010 оноос хойш 14 оюутанд тэтгэлэг олгосноос 4 оюутан нь  АРЕВА Монгол компанид дадлага хийж, ажилд орсон.

2016 оны хувьд Улаанбадрах сумаас 4, Зүүнбаян багаас 6 нийт 10 оюутан уг хөтөлбөрт хамрагдсан.

Сумын сургуульд үзүүлсэн хандив

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын сургууль нь  1945 онд байгуулагдсан.  КОЖЕГОВЬ компани тус сургуульд 2005 оноос эхлэн  дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байна. 2011 онд тус сургууль улсын хэмжээнд шилдэг сургуулиудын нэг болсон. Сургуулийн сурагчдын шинэ дотуур байрыг тохижуулахад компаниас дэмжлэг үзүүлсэн.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн сургуулийн гадна талбайг АРЕВА Монгол компанийн бүрэн санхүүжилтээр 2013 онд шинэчилсэн. 2014 онд Зүүнбаян багийн соёлын төвийн үйл ажиллагааг дэмжих  3 жилийн хугацаатай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

Сухбаатар аймгийн Наран сумын Сургууль 800 гаруй сурагчтай.  Наран сумын сургуулийн мэдээлэл зүйн танхим нь 2003 оноос хойш шинэчлэл хийгдээгүй. АРЕВА сангийн санхүүжилтаар Наран сумын дунд сургуульд 14 ширхэг Dell брэндийн суурин комьпютер, хэвлэгч машин, проектор, дэлгэц ба холболтын утас хэрэгсэл бүхий тоног төхөөрөмжийг сургуулийн захиргаанд хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 12 жилийн сургалттай сургууль нь  нийт 1200 гаруй сурагчтай. Сурагчдад  мэдээлэл зүйн мэдлэгийг хүртээмжтэй олгоход дэмжлэг болох үүднээс 22 ш Dell брэндийн суурин компьютер, хувилагч машин, ухаалаг проектор дагалдах самбар, интернетийн утасгүй цацагч зэргийг холболтын утас, далдлагч зэрэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. 

Хүүхдийн асрамжийн төвд үзүүлсэн тусламж

АРЕВА сан нь санхүүжилтийн бодлогын хүрээнд 2006 оноос эхлэн хүүхдэд чиглэсэн төслүүд, тухайлбал Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн харьяа цэцэрлэг буюу одоогийн Өнөр бүл төв, Фратерните Нотр Дам асрамжийн газарт санхүүжилт олгосон. АРЕВА групп дээрх хоёр байгууллагатай 3 жилийн гэрээг 2011 онд байгуулан ажилласан.

 Өнөр бүл Төв

Уг цэцэрлэг 1974 онд байгуулагдсан. 2 - 6 насны хагас болон бүтэн өнчин хүүхдийг өсгөн хүмүүжүүлдэг. Өнөөдрийн байдлаар 38 багш ажилчид, 80 гаруй хүүхдүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. АРЕВА групп нь 2008 оноос эхлэн 74 сая төгрөгийн өртөг бүхий  хичээлийн танхим, гал тогооны засвар, тохижилт хийж, компьютер, тавилга, тоглоом, зэргийг худалдан аван өгч  хүүхдийн орчинтойгоо танилцах аяллыг санхүүжүүлж ирлээ.

Төслийн хүрээнд 2012 онд 20 гаруй хүүхдүүд нэг жилийн хугацаанд цэцэрлэг дээрээ уран нугаралт, гимнастикийн дугуйланд мэргэжлийн багш нартай хамт суралцах боломжтой болсон. Өнөөдөр уг цэцэрлэг Өнөр бүл төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Фратерните Нотр Дам

ФНД нь 1999 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, ядуу иргэдэд  туслах өдрийн хоол, байршуулах, хүүхдүүдийг нь сургуульд сургах, эмнэлэг, эмийн тусламж, хувцас, хэрэгцээт зүйлээр хангах зэрэг төрөл бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. КОЖЕГОВЬ компани нь гэр сургууль байгуулах, сургуулийн үйл ажиллагааг хэрэгцээт зүйлүүдээр хангах, хүнсний ногоо тарих, хүлэмж байгуулах, усжуулах систем бүхий мод тарих, халаалтын системийг сайжруулах зэрэг хэд хэдэн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн.

Соёлын өвийг хадгалж хамгаалах

КОЖЕГОВЬ компанийн үйл ажиллагаа явуулдаг Дорноговь, Сүхбаатар аймагт  археологи, палеонтологийн дурсгалт газар, соёлын өв, шашны ач холбогдолтой эсвэл байгалийн үзэсгэлэнт газар олон байдаг. Монгол Улсын хуулийн дагуу КОЖЕГОВЬ компани хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа археологи, палеонтологийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгээд байна.

Бид Улаанбадрах сумын удирдлага, иргэдийн хүсэлтээр Баянбогд багийн нутаг дэвсгэрт орших Богд уулын орчмын газрыг компанийнхаа тусгай зөвшөөрлийн талбайгаас хасалт хийлгэн, буцааж хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн АРЕВА Монгол компани орон нутгийн соёлын үйл ажиллагааг дэмжиж, Монголчуудын уламжлалт спортын төрөл болох шагайн харваа, үндэсний бөхийн спортыг байнга дэмжин ажилладаг.