Орон нутгийг дэмжих

Ураны хайгуул, төслийн нарийвчилсан судалгаа, уурхайн бүтээн байгуулалт нь орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, иргэдэд  орлого бий болгодог бол АРЕВА Монгол, Кожеговь компаниуд боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн салбарт сайн дурын үндсэн дээр хөрөнгө оруулалт хийсээр ирлээ.

АРЕВА сангийн  Монгол Улс дахь үйл ажиллагаа

АРЕВА сан нь АРЕВА группийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад нийгэм, олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх хүмүүнлэг, нийтийн эрх ашигт нийцсэн төслийг дэмжих зорилгоор 2007 оны 4 дүгээр сард байгуулагдсан. Сан нь бодит, зорилтот хэсэг рүү чиглэгдсэн, тогтвортой, тухайлбал хүүхэд, эмэгтэйчүүд, оюутан, сурагчдад үр өгөөжөө өгөх боловсрол, эрүүл мэнд, соёлын ажиллагааг дэмждэг.

АРЕВА группийн уул уурхайн үйл ажиллагаа, Орон нутгийн хөгжлийг дэмжих

АРЕВА Монгол, Кожеговь компанийн хайгуул явуулж байгаа нутагт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл хөтөлбөрийг хайгуулын шатнаас эхлэн АРЕВА сан, АРЕВА Монгол, Кожеговь  компаниуд сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж  ирсэн.

2006- 2014 онд  Дорноговь, Сүхбаатар аймагт, баг, сум, аймгийн түвшинд эрүүл мэнд, боловсрол, усны хүртээмж, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлийн төслүүдэд томоохон хөрөнгө оруулалтыг оруулсан. Дээрх чиглэлээс гадна малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн санал санаачилгуудад онцгой анхаарал хандуулж ирлээ.

Илүүг харуулах

Аревагаас дэмжиж буй төслүүд

Төслийн саналыг Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулан улирал тутам АРЕВА группд хүргэдэг. АРЕВА Уул уурхайн бизнес группийн Нийгмийн асуудал эрхэлсэн зөвлөл төслүүдийг тодорхой шалгуураар үнэлж, сонгодог.

Аревагийн дэмжлэгээр 2013 онд хэрэгжсэн төслүүдээс
Илүүг харуулах

Эрүүл Мэнд

АРЕВА групп, Францын “Аксион Монголи” ТББ хамтран 2013  оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн хагалгааны болон нүдний оношилгооны кабинетын иж  бүрэн тоног төхөөрөмжийг хандивласан.

Ингэснээр  Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын чадавхи сайжирч,  мэргэжлийн дурангийн мэс засал хийх боломжтой болсон анхны аймгийн нэгдсэн эмнэлэг болсноороо онцлог юм. Ийнхүү Говийн бүсийн иргэд Улаанбаатар хот руу явах цаг, мөнгөө хэмнэж дурангийн мэс засал, нүдний оношилгоо хийлгэх боломжтой боллоо.

Та үүнийг мэдэх үү?

Францын “Аксион Монголи” ТББ 1901 оны ашгийн бус байгууллагын тухай хуулиар Францын Рон дүүргийн нийтийн эрх ашгийн зарчмаар хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. Энэхүү төрийн бус байгууллага нь Франц, Монголын эмч нарын дэмжлэгтэйгээр Монголын хөдөө нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх зорилго бүхий олон жилийн санхүүжилттэй ажиллаж байна.

Илүүг харуулах

Хүмүүнлэгийн тусламж

Монгол Улсад тохиолдсон  байгалийн гамшиг, цаг уурын онцгой нөхцөлийн үед онцгой байдлын тусламж үзүүлдэг.

  • Малжуулах хөтөлбөр. АРЕВА Монгол, Кожеговь компани 2006 - 2007 оны өвлийн зуднаар амьдралын эх үүсвэр болсон малаа алдсан малчдад туслах зорилгоор 2007 оноос эхлэн малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөр 2011 оноос Зүүнбаян багт хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Зүүнбаян баг нь нийт 450 өрх айлтайгаас 55 нь 12.1 мянган толгой мал бүхий малчин өрхтэй юм.

2014 оны 8 дугаар сарын 25-нд хуралдсан Зүүнбаян багийн иргэдийн нийтийн хурлын санал хураалтаар хөтөлбөрт хамрагдах 6 өрхийг сонгосон бөгөөд 6 өрх тус бүр 25 эм хонь, 25 эм ямаа, 1 хуц, 1 ухна нийт 52 мал хүлээн авсан байна. Эдгээр өрхүүд 2 жилийн дараа малаа буцааж өгөх  ч  малынхаа төлийг авч үлдсэнээр урт хугацаанд төслийн үр шимийг хүртэнэ.

  • Шүлхий өвчний эсрэг туслалцаа. 2014 оны 1 дүгээр сард Сүхбаатар, Дорноговь аймгийн нутагт шүлхий өвчин гарсан ба АРЕВА Монгол компани Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дарьганга, Онгон сумын шүлхийгээр малаа алдсан 170 гаруй өрхөд хүнсний тусламж үзүүлсэн.
Илүүг харуулах

Боловсрол

Тогтвортой хөгжлийг, тэр дундаа боловсролын салбарын хөгжлийг дэмжих нь АРЕВА сан болон компанийн хувьд нэн тэргүүний чиглэл юм. Өнчин хүүхдүүдийн Өнөр бүл цэцэрлэгт хичээлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад шаардлагатай хэрэглэл хандивласан нь боловсролын салбарт дэмжлэг үзүүлдгийн бодит жишээ юм.

  • Дээд боловсролыг дэмжих

АРЕВА Монгол компани сургалтын тэтгэлгийн хөтөлбөрөөр дамжуулж Улаанбадрах сум, Зүүнбаян багийн иргэдийн дээд боловсролыг дэмжиж байна.

Хөтөлбөр нь уул уурхай, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр  суралцаж буй орон нутгийн шилдэг оюутнуудыг дэмжих зорилготой. 2010 оноос хойш 14 оюутанд тэтгэлэг олгосноос 4 оюутан нь  АРЕВА Монгол компанид дадлага хийж, ажилд орсон байна. Саяхан Зүүнбаян багийн дунд сургуулиас 4 оюутан нэмж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдав.

Сумын сургуульд үзүүлсэн хандив

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын сургууль нь  1945 онд байгуулагдсан.  Кожеговь компани тус сургуульд 2005 оноос эхлэн  дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байна. 2011 онд тус сургууль улсын хэмжээнд шилдэг сургуулиудын нэг болсон. Сургуулийн сурагчдын шинэ дотуур байрыг тохижуулахад компаниас дэмжлэг үзүүлсэн.

Хүүхдийн асрамжийн төвд үзүүлсэн тусламж

АРЕВА сан нь санхүүжилтийн бодлогын хүрээнд 2006 оноос эхлэн хүүхдэд чиглэсэн төслүүд, тухайлбал Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн харьяа цэцэрлэг буюу одоогийн Өнөр бүл төв, Фратерните Нотр Дам асрамжийн газарт санхүүжилт олгосон. АРЕВА групп дээрх хоёр байгууллагатай 3 жилийн гэрээг 2011 онд байгуулан ажилласан.

Зүүнбаян багийн сургуулийн гадна талбайг АРЕВА Монгол компанийн бүрэн санхүүжилтээр 2013 онд шинэчилсэн. 2014 онд Зүүнбаян багийн соёлын төвийн үйл ажиллагааг дэмжих  3 жилийн хугацаатай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

 Өнөр бүл Төв

Уг цэцэрлэг 1974 онд байгуулагдсан. 2 - 6 насны хагас болон бүтэн өнчин хүүхдийг өсгөн хүмүүжүүлдэг. Өнөөдрийн байдлаар 38 багш ажилчид, 80 гаруй хүүхдүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. АРЕВА групп нь 2008 оноос эхлэн 74 сая төгрөгийн өртөг бүхий  хичээлийн танхим, гал тогооны засвар, тохижилт хийж, компьютер, тавилга, тоглоом, зэргийг худалдан аван өгч  хүүхдийн орчинтойгоо танилцах аяллыг санхүүжүүлж ирлээ.

Төслийн хүрээнд 2012 онд 20 гаруй хүүхдүүд нэг жилийн хугацаанд цэцэрлэг дээрээ уран нугаралт, гимнастикийн дугуйланд мэргэжлийн багш нартай хамт суралцах боломжтой болсон. Өнөөдөр уг цэцэрлэг Өнөр бүл төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Фратерните Нотр Дам

ФНД нь 1999 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, ядуу иргэдэд  туслах өдрийн хоол, байршуулах, хүүхдүүдийг нь сургуульд сургах, эмнэлэг, эмийн тусламж, хувцас, хэрэгцээт зүйлээр хангах зэрэг төрөл бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Кожеговь компани нь гэр сургууль байгуулах, сургуулийн үйл ажиллагааг хэрэгцээт зүйлүүдээр хангах, хүнсний ногоо тарих, хүлэмж байгуулах, усжуулах систем бүхий мод тарих, халаалтын системийг сайжруулах зэрэг хэд хэдэн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн.