МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

April 09, 2014

МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2014 оны 4 сарын 9-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Дарьганга, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газар болон -Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт мэдээлэл өгөх зорилготой “Мэдээллийн өдөрлөг” - ийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ өдөрлөгт Сүхбаатар аймгаас Аймгийн Тамгын Газрын дарга Ч.Лхамсүрэн тэргүүтэй 14 төлөөлөгч оролцлоо.

Өдөрлөгийн үеэр -Цөмийн Энергийн газрын дарга Н.Тэгшбаяр Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа цацраг идэвхт ашигт малтмалын бодлогыг оролцогч нарт танилцууллаа. Үүний зэрэгцээ “АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-иудын удирдлагууд, байгаль орчин, цацрагийн хамгаалал, олон нийттэй харилцах, орон нутгийн асуудал хариуцсан албадын захирал, мэргэжилтнүүд оролцож, хариуцсан салбар бүртээ хэрэгжүүлж байгаа төсөл, ажлуудын талаар мэдээлэл өгч, 2014 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг танилцуулан харилцан санал солилцлоо.

Өдөрлөгийн үеэр орон нутгийн төлөөлөгчдөөс асууж тодруулсан асуудал бүрээр “АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК болон -Цөмийн Энергийн газрын мэргэжилтэн нар тодорхой хариулт өгч ярилцсан. Мөн Сүхбаатар аймгийн болон сум, орон нутгийн төлөөллийн зүгээс цаашдаа цацраг идэвхт ашигт малтмалын талаар орон нутгийн иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх хэрэгтэй байгааг “АРЕВА Монгол” ХХК-д зөвлөлөө.