ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ

АРЕВА групп бүх үйл ажиллагаандаа өөрийн ажилчид, гэрээлэгч аж ахуйн нэгжийн ажилчдыг хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар зохих түвшний эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн хяналтын бүтцээр хангах үүрэг хүлээдэг. Ажлын зогсолттой осол гаргахгүй, өөрийн үйл ажиллагаанаас компанийн ажилчид, гэрээлэгч компанийн ажилчид болон хайгуулын талбайн ойр амьдардаг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөгүй ажиллах нь байнгын зорилт билээ.

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал

Салбар компаниудын шилдэг туршлагаас хуваалцан, урьдчилан сэргийлэх оновчтой удирдлагын зарчмыг баримтлан ажиллах нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бодлогын суурь юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал

Манлайлал ба соёл, бодлого ба дүрэм болон зохион байгуулалтын санаачилга дээр суурилсан өргөн хэмжээний аюулгүй байдлын хөтөлбөрийг баримтлан ажлын осолгүй ажиллах зорилтдоо хүрэх.

 

Эрүүл мэнд

Эрүүл мэнд нь тэргүүн ач холбогдол бүхий асуудал юм. Компанийн ажилчид, гэрээлэгчдийн дунд эрүүл мэндийн эерэг соёлыг төлөвшүүлэхэд бүх арга хэмжээ чиглэж байна.

Цацрагийн хамгаалалт

Монгол Улсын болон олон улсын цацраг хамгаалалтын талаархи зөвлөмжин дээр суурилан ажилчид, орон нутгийн иргэдийн авах цацрагийн шарлагын тунг цацрагийн хамгаалалтын арга хэмжээгээр хязгаарладаг.