АРЕВА группийн хүлээх үүрэг

AREVA Dulaan Uul team

АРЕВА группийн  экспертиз болон хөдөлмөрийн аюулгүй байдал, ил тод байдал, ёс зүйг ханган ажилладаг нь бусдад жишиг болдгийн дээр хариуцлагатай хөгжлийн бодлого нь тасралтгүйгээр улам сайжруулах зарчимд суурилдаг.

 

АРЕВА групп нь явуулж буй үйл ажиллагаатайгаа уялдуулан хэд хэдэн үндсэн үүргийг өөртөө хүлээж, биелүүлж байна.

АРЕВА группийн хариуцлагатай үйл ажиллагааны үндэс

АРЕВА групп нь нийгэм, байгаль орчны хувьд хариуцлага хүлээн, эдийн засгийн үр ашигтай өсөлтийг  бий болгохыг зорьж ажилладаг. Үйл ажиллагаагаа ёс зүйн хатуу зарчим дээр суурилан явуулдаг бөгөөд үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн бүх оролцогчдын ашиг сонирхлыг анхаарч үздэг. Энэ бодлого нь дараах зүйлс дээр суурилдаг. Үүнд:

Үнэт зүйлсийн тунхаг

дэлгэрэнгүй

Тогтвортой хөгжил, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүндэтгэн, ЭЗХАХБ (Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага) болон Нэгдсэн үндэстний байгууллагын олон улсын зарчмуудад нийцсэн Үнэт зүйлсийн тунхаг нь  АРЕВА группийн ёс зүйн соёл, хүлээсэн үүргүүдийг илэрхийлдэг.

Үйлчлүүлэгчид, хувьцаа эзэмшигчид, нийлүүлэгчид, гэрээлэгчид, иргэд зэрэг оролцогч талуудтай харилцахдаа АРЕВА группийн ажилчдын баримтлах зарчмыг Үнэт зүйлсийн тунхаг илэрхийлнэ.

Олборлох үйлдвэрлэлийн салбар дахь төлбөр тооцоо ил тод байх үүрэг

дэлгэрэнгүй

Ил тод байдал АРЕВА группийн уул уурхайн салбарын хариуцлагатай хөгжлийн бодлогын төвд байдаг.  2003 оноос АРЕВА групп нь санхүүгийн ил тод байдлыг дэмжих, авлигын эсрэг холбоо болох Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ыг дэмжсэнээр энэ үүргээ  биелүүлдэг. АРЕВА группээс улс орнуудын Засгийн газарт төлж буй аливаа орлогыг (татвар, нөөц ашигласны төлбөр, хураамж) бие даасан экспертүүдийн хянадаг тайланд тусгасан байдаг.

АРЕВА группийн үйл ажиллагаа явуулж байгаа Нигер, Монгол, Габон, Казахстан нь ОҮИТБС-д нэгдэн орсон, эс бөгөөс энэ санаачилгад нэгдэхээр хүсэлтээ гаргасан улсууд юм. АРЕВА группийн уул уурхайн салбар компаниуд нь тухайн улс орнууд дахь олон талт санаачилгад оролцож, уул уурхайтай холбоотой татвар, бусад төлбөрөө тусгай маягтын дагуу мэдүүлдэг.

ОҮИТБС-ын зөвлөлөөс Монгол Улсыг 2010 оны 12 дугаар сард “санаачилгад нэгдсэн орон” ангилалд оруулсан. Ингэснээр Монгол Улс энэ санаачилгын санхүүгийн ил тод байдлын стандартыг хангаж байна.

Уул уурхайн салбарт шилдэг туршлага хэвшүүлэх үүрэг

дэлгэрэнгүй

Уул уурхайн тогтвортой үйл ажиллагаа нь иргэд, байгаль орчныг хамгаалах хариуцлагатай, ил тод менежментээс хамаарахыг АРЕВА групп бүрэн ойлгож  2011 оны 5 дугаар сард Олон улсын уул уурхай металлын зөвлөлд (ОУУУМЗ) элссэн. Ингэснээр үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн үе шатуудыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүний асуудал болох тогтвортой хөгжлийн талаарх хэлэлцүүлэгт саналаа оруулж, хэрэгжүүлэх боломжтой болсон.

ОУУУМЗ-ийн 10 зарчим

ОУУУМЗ-ийн тогтвортой хөгжлийн 10 суурь зарчмыг АРЕВА групп нь өөрийн уул уурхайн соёл, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, ил тод, хариуцлагатай тайлагнаж хэвшсэн. Дээрх зарчмын хэрэгжилтэд хоёр жил тутам группийн зүгээс үнэлгээ хийдэг юм.

Компанийн Нийгмийн Хариуцлагын Аудит

дэлгэрэнгүй

2014 оны байдлаар АРЕВА группийн гаргаж буй хүчин чармайлтын талаар оролцогч талуудын итгэлийг олох, цаашид ажлаа тогтмол сайжруулах боломж олгох зорилгоор компанийн нийгмийн хариуцлагын аудитыг хөндлөнгийн байгууллагаар хийлгэдэг.

Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх үүрэг

Компанийн нийгмийн хариуцлагын туршлагууд, хүлээсэн үүргүүдийг АРЕВА группийн уул уурхайн үйл ажиллагаанд дөрвөн чиглэлээр хэрэгжүүлж байгаа нь байнга сайжруулах, илүү нээлттэй болох, итгэлийг хүлээх, үнэ цэнэ бүтээх зэрэг болно.

Эдгээр хариуцлагатай үүргүүд нь АРЕВА группийн туршлагыг сайжруулах, ажлын үр дүнгээ тайлагнах аргыг төгөлдөржүүлэх, гаргасан амжилт, тулгарсан бэрхшээлүүдээ харилцан мэдээлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

ОУУУМЗ-ийн хүрээнд АРЕВА групп дээр дурдсан уул уурхайн шилдэг туршлагыг нэвтрүүлэх нь уул уурхайн салбартаа тогтвортой хөгжлийн гүйцэтгэлийг зогсолтгүй сайжруулах нэг арга зам нь болж байна.

АРЕВА группийн Уул уурхайн Бизнес нэгжийн Нийгмийн хариуцлагын тайланг үндсэн долоон сэдвийн дагуу боловсруулдаг. Үүнд:  Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэнд ба Цацрагийн хамгаалал, Байгаль орчин ба Биологийн төрөл зүйл, Нийгэм дэх оролцоо, Ажилчдын өмнө хүлээх үүрэг, Уурхайн хаалт ба Инноваци багтана. Эрсдэлийн менежмент, Ёсзүй болон Хүний эрхийн  асуудлыг дээрх сэдвүүдтэй холбоотой хэмээн үзэж мөн тайланд оруулдаг. Уул уурхайн Бизнес нэгжийн Нийгмийн хариуцлагын тайлантай дараах холбоосоор орж танилцах боломжтой www.csr-mines.areva.com.

АРЕВА ГРУППИЙН УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА  2013/2014 ХАРИУЦЛАГАТАЙ ХӨГЖИЛ