Байгууллагын сонин

  • 2015

    Дугаар 4 // 2015 оны хаврын дугаар

    2015 он АРЕВА Монгол, Кожеговь компанийн хувьд чухал үйл явдлаар эхэлсэнд бид баяртай байна. Учир нь өнгөрөгч 2 дугаар сарын 4-нд Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордын ашиглалтын техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, хүлээн авлаа.
    ТЭЗҮ батлагдсан нь АРЕВА группээс Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төслийн хувьд чухал үе шат юм… 

    Дугаар 5 // 2015 оны зуны дугаар

    Баяр Наадмын дараа төслийнхөө талаар сайхан мэдээтэй та бүхэнтэй уулзаж байгаадаа миний бие маш их баяртай байна. Монгол Улсын Ашигт малтмалын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон орон нутгаас холбогдох зөвшөөрлийг авснаар АРЕВА Монгол компани 2015 оны 6 дугаар сард Дорноговь аймагт хайгуулын кампанит ажлаа эхлүүллээ. 

  • 2014
    Newsletter 4 Winter 2014

    Дугаар 3 // 2014 оны өвлийн дугаар

    2014 он АРЕВА Монгол, Кожеговь компанийн хувьд онцгой жил байлаа. Манай хамт олон төслийнхөө эдийн засаг, техник, байгаль орчны найдвартай байдлыг баталгаажуулах, хамгийн тохиромжтой олборлолтын арга технологийг тодорхойлох геологийн нарийвчилсан судалгааг хийгээд зогсохгүй нийгэм, байгаль орчны тал дээр шилдэг туршлагыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаа...

    Дугаар 2// 2014 оны зуны дугаар

    АРЕВА групп нь уул уурхайн салбарын хариуцлагатай аж ахуйн нэгж юм. Амлалт үүрэг авах, ил тод байдлыг мөрдлөг болгож, үйл ажиллагаагаа тогтмол сайжруулж байх нь группийн хариуцлагатай байхын үндэс билээ. Уул уурхайн төслийн ойр амьдрах иргэд төслийг ойлгож, дэмжиж байж тухайн уул уурхайн төсөл амжилттай хэрэгжинэ. Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төслийн ойр орчмын иргэд нь малчид бөгөөд ...

    Дугаар 1 // 2014 оны хаврын дугаар

    АРЕВА Монгол компани нь геологи хайгуулын салбар болох Кожеговь компаниар дамжуулан Монгол Улсад 1997 оноос үйл ажиллагаа явуулж байна. Геологи хайгуулын ажлын үр дүнд ураны Зөөвч Овоо ордыг илрүүлж, 2013 онд ордын нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл стратегийн ашигт малтмалын нөөцөд бүртгэн авсан бөгөөд...