Монгол Улс дахь ханган нийлүүлэлтийн бодлого

АРЕВА  группээс Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бүх төслийн худалдан авалтыг компанийн хангамжийн багийнхан хариуцаж гүйцэтгэдэг. Тус хэлтэс нь худалдан авалт, илгээлт, захиалга, тээвэр, ложистик зэрэг бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний урсгалыг зохицуулдаг.

Түүнчлэн хангамжийн мэргэжилтнүүд компанийн нийлүүлэгчид нь Монгол Улсын болон АРЕВА группийн хөдөлмөрийн аюулгүй байдлын  шаардлагуудад нийцэн ажиллаж  байгаа эсэхэд хяналт тавьж, нийлүүлэгчдийн үйл ажиллагааны цаашдын хөгжилд  дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.  АРЕВА Монгол компани нь Монгол Улсад өөрийн гэсэн түргэн шуурхай хангамжийн сүлжээг бий болгож, үр дүнтэй ажиллахаар зорьж байна.

АРЕВА Монгол компанийн бүх гэрээт ханган нийлүүлэгчдийн оролцоо нь компанийн төслийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй билээ.

Монгол Улс дахь ханган нийлүүлэлтийн бодлого

АРЕВА Монгол компани нь захиалга хүлээн авч, үндэсний болон олон улсын шилдэг нийлүүлэгчдэд захиалгаа өгч, зах зээлийн судалгаа, гэрээ хэлцэл хийдэг. Байршил, хэмжээ, цаг хугацаанд нь хүргэх, аюулгүй ажиллагаа, тогтвортой хөгжил талаасаа өөрийн хэлтэсүүдийн  шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг.

томруулж харах
томруулж харах
томруулж харах
томруулж харах

Худалдан авалт компанийн хөгжилд нөлөөлөх нь

  • Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны асуудлууд:

Монгол Улсын бөгөөд АРЕВА Монгол компанийн  аюулгүй ажиллагааны шаардлагыг  нийлүүлэгчдээр дагаж  мөрдүүлэх  үүднээс гэрээнд аюулгүй ажиллагааны талаарх  шаардлагыг оруулж, компанийн нийгмийн хариуцлагын асуудалд онцгой анхаарал хандуулахыг тусгайлан шаарддаг.

  • Төслийн өрсөлдөх чадварт дэмжлэг үзүүлэх:

Худалдан авах ажиллагаа нь төсвийн гүйцэтгэлийг сайжруулж, үр ашиггүй зардлыг бууруулж, бараа үйлчилгээг цаг хугацаанд нь хүргэхэд чухал ач холбогдолтой.

  • Гүйцэтгэлийн шалгуурыг хэрэгжүүлж, дотоод ажиллагааг сайжруулснаар АРЕВА Монгол компанийн  худалдан авах ажиллагааны үр бүтээмжийг нэмэгдүүлнэ. Үүнд дотоод, гадаад нэхэмжлэлийн зохицуулалт, хариу арга хэмжээ, ажлын бүтээмжийн хурдыг нэмэгдүүлэх зэрэг бусад ажиллагаа багтана.

 

Сайн туршлага: Өрөмдлөгийн гэрээт компаниудын аюулгүй ажиллагааг сайжруулсан нь

АРЕВА группийн уул уурхайн үйл ажиллагаан дахь аюулгүй ажиллагааны туйлын зорилго нь өөрийн болон гэрээлэгч компанийн ажилчдын осолгүй ажиллагаа юм.

Монгол Улсад 2008 оноос эхлэн дотоодын 3 өрөмдлөгийн компанид урьдчилан сэргийлэх, дэмжих үндсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нааштай үр дүн гарч байна.

Дээрх ажлын хүрээнд гамшгийн сургалт, хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх, ажлын талбарыг цэвэрлэх зэрэг төрөл бүрийн арга хэмжээ багтаж байна. АРЕВА Монгол компани нь бүтээгдэхүүн, үйлчилгээ  худалдан авч Монголын үндэсний компаниудыг дэмжиж ажилладаг бөгөөд өрөмдлөгийн арга техникийн сургалтыг хээрийн ажлын талбар дээр зохион байгуулдаг.

Орон нутгийн гэрээлэгчид нь компанийн хөгжилд чухал үүрэгтэй. Тиймээс бид боломжтой тохиолдолд орон нутгийн компаниудтай хамтран ажилласнаар орон нутгийн түвшинд хөрөнгө оруулалт хийх, орон нутгийн хөгжилд оролцох амлалт, үүргээ  биелүүлж байна.

Холбоо барих

АРЕВА группийн  Монгол Улс дахь худалдан авах  ажиллагаатай холбоотой асуулт, санал хүсэлтээ дараах хаягаар бидэнд илгээнэ үү. @ Contact us