Орон нутгийн эдийн засгийн хөгжил

Уул уурхайн хариуцлагатай группийн салбар  АРЕВА Монгол, Кожеговь компаниуд нь ажлын байр бий болгох, орон нутгийн иргэдэд  үйлдвэрлэлийн мэргэжлийн ур чадвар олгох сургалт зохион байгуулах, орон нутгийн иргэдээс бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авч, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Орон нутгийн хөгжил нь уул уурхайн төслийн чухал хэсэг

Уул уурхайн үр шимийг нутгийн иргэдтэй хуваалцах замаар АРЕВА Монгол, Кожеговь компаниуд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэхийг зорин ажиллаж байна. Дээрх арга замд:

  • Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн орчинг тодорхойлох судалгаа хийх,
  • Дээрх судалгаан дээр суурилан уул уурхайн төслөөс орон нутгийн эдийн засагт өнөөдөр, ирээдүйд үзүүлэх эерэг нөлөөллийг аль болох нэмэгдүүлэх. Үүнд: ажлын байр бий болгох, орон нутгийн иргэдэд мэргэшил олгох сургалт зохион байгуулах, орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах,
  • Нутгийн иргэдэд үр шимээ өгөх дэд бүтцийн хөгжлийг дэмжих ажил орж байна.

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох нь 

АРЕВА Монгол компани нь орон нутгийн хөгжлийн хэрэгцээг оновчтой тодорхойлох үүднээс 2013 онд нийгэм, эдийн засгийн суурь судалгааг хийсэн. Судалгааны үр дүн, орон нутгийн оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагаанд үндэслэн орон нутгийн хөгжлийг дэмжих дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж байна.

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Кожеговь компанийг “Нийгмийн хариуцлагатай байгууллага” шагналаар 2013 онд шагнасан юм.

Видео

Орон нутгийн эдийн засгийн хөгжилд оруулж буй сайн дурын хөрөнгө оруулалт

Орон нутагт боловсрол, эрүүл мэнд болон газар тариалангийн төслийг сайн дурын үндсэн дээр санхүүжүүлж байгаатай танилцана уу.

Орон нутагт ажлын байр бий болгох,  ажилчдыг чадавхжуулах

томруулж харах

томруулж харах

АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ  компани  үйл ажиллагаа явуулсан анхны өдрөөс эхлэн Монгол иргэдийг ажлын байраар хангахад онцгой анхаарч ирсэн. Өнөөдрийн байдлаар нийт үндсэн ажилчдын 90 гаруй хувь  нь монголчууд байна. КОЖЕГОВЬ  компанийн үйл ажиллагаа явуулдаг нутгийн иргэд ч ажилд орох хүсэл эрмэлзэл ихтэй байдаг. Хайгуулын ажил эхэлснээс хойш орон нутгийн иргэдийг түр ажлын байранд авч ажиллуулж байна.

КОЖЕГОВЬ  компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өрөмдлөгийн гэрээтэй ажилладаг Уран дриллинг, Говьгео, Ордгео, Гандрилинг зэрэг түнш компаниудын ажилчдад техникийн сургалт зохион байгуулсаар ирсэн.

Компани худалдан авалтынхаа дийлэнх хувийг Монгол Улсад бүртгэлтэй компаниудаас хийдэг бөгөөд нийлүүлэгчдээ орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх шаардлага тавьж ажилладаг. Дотоодын ханган нийлүүлэгчид ёс зүй, байгаль хамгаалал, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зэрэг үндсэн зарчмыг баримтлах үүрэгтэй. Үүний үр дүнд Дулаан-Уулын хээрийн ангийн хоол, үйлчилгээг хариуцан ажилладаг гэрээт компани орон нутгаас ажилчид авч ажиллуулдаг. 

Орон нутгаас авах  бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх

Аймаг, сумын бизнес эрхлэгчид ч АРЕВА Монгол компанийн үйл ажиллагаанаас ашиг шим хүртэж байдаг.  2014 оноос орон нутгийн малчдаас мах, сүү худалдан авч байна.

Дулаан Уулын хээрийн ангийн хэрэгцээнд зориулж орон нутгаас мах бэлтгэх ажлыг  2014 оны 10 дугаар сард зохион байгуулж байна. Хайгуулын талбайн ойр орчимд нутагладаг малчдаас мах худалдан авдаг.

Худалдан авсан махны эрүүл ахуйн чанарын шаардлагыг хангах үүднээс бэлтгэн нийлүүлэх үйл явцыг HACCP сертификат бүхий махны үйлдвэрт гүйцэтгэсэн.

МЭДЭЭ: АРЕВА Монгол компани нутгийн малчин өрхүүдээс хэрэглээний махаа худалдан авч байна

АРЕВА Монгол компанийн үйлчилгээ хариуцсан гэрээлэгч Адэн Сервисэс компани 2016 оны 12 дугаар сарын 1, 5 ба 6-нд нутгийн малчин өрхүүдээс мах худалдан авалтыг Зөөвч-Овоо хээрийн анги дээр компанийн Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцааны ажилтан О.Батбилэгийн туслалцаатай гүйцэтгэв.

Геологийн чөмгөн дээж хадгалах модон хайрцгийг Улаанбадрах сум, Зүүнбаян багийн мужааны аж ахуй эрхэлдэг өрхүүдээс 2010 оноос худалдан авч байна. Өнөөдрийн байдлаар 39,200 ш хайрцаг худалдан аваад байна.

Мөн өрхийн хэмжээнд сүүн бүтээгдэхүүн (ааруул) үйлдвэрлэдэг иргэдэд бага оврын тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэх төслийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба тус төслийн хүрээнд Улаанбадрах сумын хоёр эмэгтэйд ааруул савлах төхөөрөмж худалдаж авахад зориулж хүүгүй зээл олгосон. Тухайн иргэд зээлийн эргэн төлөлтөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ хийсэн. Улмаар  тэдний бүтээгдэхүүнийг хээрийн ангийн ажилчид болон сумын цэцэрлэгийн хэрэгцээнд нийлүүлэв. 

МЭДЭЭ: АРЕВА Монгол компани орон нутгийн бичил бизнессийг дэмжиж байна

АРЕВА Монгол, Кожеговь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг, тухайлбал орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн орлогыг дэмжих хэд хэдэн төсөл хөтөлбөрийг 2014 онд хэрэгжүүлсний нэг нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэдэд буцалтгүй зээл олгосон явдал юм.

ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ХӨГЖИЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ

АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ  компаниуд орон нутгийн хөгжлийн төслүүдэд 2006 оноос хойш 3 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Компани боловсрол, эрүүл мэнд, соёл, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд голчлон санхүүжилт олгодог.

Төслийн сонгон шалгаруулалтыг Группийн дүрэм журмын дагуу ил тод явуулдаг.  Төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувь хүн, аж ахуйн нэгжүүд АРЕВА Монгол компанид төслийн саналаа гаргаж, бид шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тогтоож, боломжтой төслийн саналуудыг Группийн Уул уурхайн Нийгмийн Зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталдаг юм. 

МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ, МАЛЧДЫН ХАМТЫН САНААЧЛАГЫГ ДЭМЖИХ ЦОГЦ ТӨСӨЛ

Орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, малчдын хамтын санаачлагыг дэмжих цогц төслийг 2014 оны 11 дүгээр сард эхлүүлсэн. Төслийн хүрээнд нэг франц, хоёр  монгол эмчээс бүрдсэн малын эмчийн баг орон нутагт байрлан, Улаанбадрах сум, Зүүнбаян багийн малчдад мал эмнэлгийн дуудлагын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн. 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын хооронд бүс нутгийн нийт малчин өрхийн 78% буюу 239 малчин өрхөд 814 удаа очиж 1600 малд үзлэг, оношлогоо хийсэн байна.

Мөн Зүүнбаян баг, Улаанбадрах сумын Аргалант, Баянбогд багуудад ивомек тарилгыг 5 удаа, туулгалтыг 3 удаа, угаалгыг 2 удаа, ариутгал халдваргүйжилтийг 2 удаа зэргээр мал эмнэлэгийн арга хэмжээг зохион байгуулсан ба үүнд (давхардсан тоогоор) 1429 малчин өрхийн 8036 бод мал, 545828 бог мал хамруулсан байна.

2 жилийн хугацаанд дээрхи багын малчдад зориулан танхимын сургалтыг 10 удаа, хээрийн дадлага сургалтыг 5 удаа зохион байгуулж, зохих гарын авлагуудыг тараасан.

Төслийн бүх оролцогч талуудыг хамруулан төслийн тайлангийн хурлыг Улаанбадрах ба Зүүнбаян багуудад тус тусад нь зохион байгуулсан. Уг хурал дээр төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа малчид илэрхийлсэн.