Орон нутгийн эдийн засгийн хөгжил

Уул уурхайн хариуцлагатай группийн салбар  АРЕВА Монгол, Кожеговь компаниуд нь ажлын байр бий болгох, орон нутгийн иргэдэд  үйлдвэрлэлийн мэргэжлийн ур чадвар олгох сургалт зохион байгуулах, орон нутгийн иргэдээс бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авч, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Орон нутгийн хөгжил нь уул уурхайн төслийн чухал хэсэг

Уул уурхайн үр шимийг нутгийн иргэдтэй хуваалцах замаар АРЕВА Монгол, Кожеговь компаниуд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэхийг зорин ажиллаж байна. Дээрх арга замд:

  • Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн орчинг тодорхойлох судалгаа хийх,
  • Дээрх судалгаан дээр суурилан уул уурхайн төслөөс орон нутгийн эдийн засагт өнөөдөр, ирээдүйд үзүүлэх эерэг нөлөөллийг аль болох нэмэгдүүлэх. Үүнд: ажлын байр бий болгох, орон нутгийн иргэдэд мэргэшил олгох сургалт зохион байгуулах, орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах,
  • Нутгийн иргэдэд үр шимээ өгөх дэд бүтцийн хөгжлийг дэмжих ажил орж байна.

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох нь 

АРЕВА Монгол компани нь орон нутгийн хөгжлийн хэрэгцээг оновчтой тодорхойлох үүднээс 2013 онд нийгэм, эдийн засгийн суурь судалгааг хийсэн. Судалгааны үр дүн, орон нутгийн оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагаанд үндэслэн орон нутгийн хөгжлийг дэмжих дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж байна.

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Кожеговь компанийг “Нийгмийн хариуцлагатай байгууллага” шагналаар 2013 онд шагнасан юм.

Видео

Орон нутгийн эдийн засгийн хөгжилд оруулж буй сайн дурын хөрөнгө оруулалт

Орон нутагт боловсрол, эрүүл мэнд болон газар тариалангийн төслийг сайн дурын үндсэн дээр санхүүжүүлж байгаатай танилцана уу.

Орон нутагт ажлын байр бий болгох,  ажилчдыг чадавхжуулах

томруулж харах

томруулж харах

Орон нутгийн  иргэдийг ажлын байраар хангах нь АРЕВА Монгол, Кожеговь  компанийн хувьд нэн чухал. 122 үндсэн ажилтантайгаас 90-с илүү хувь нь Монгол Улсын иргэд байна. Мөн улирлын шинжтэй 44 гэрээт ажилчид  нь Улаанбадрах, Сайншанд сум, Зүүнбаян багийн  иргэд байдаг. Өрөмдлөг болон хангамж үйлчилгээний компаниуд  орон нутгаас нийт 13 иргэдийг ажиллуулж байна.

"Аден Сервисис Монголиа" компанийн Хүний нөөцийн менежер С.Мөнхдэлгэр, Кожеговь компанитай хийж буй хамтын ажиллагаа, Дулаан Уул төслийн хүрээнд иргэдийг хэрхэн ажлын байраар хангаж байгаа талаар ярьж байна. 

 

2007 оноос хойш АРЕВА Монгол, Кожеговь компаниуд нь Урандриллинг ХХК, Говьгео ХХК, Ордгео ХХК зэрэг өрөмдлөгийн гэрээлэгч үндэсний компаниудын ажилчдын ур чадварыг дээшлүүлж  байна. АРЕВА группийн өрөмдлөг, хөдөлмөрийн эрүүл мэнд, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, байгаль орчны мэргэжилтнүүд тогтмол техникийн сургалтыг зохион байгуулдаг.

Орон нутгаас авах  бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх

Дулаан Уулын хээрийн ангид хэрэглэх сүүг 2014 оны зунаас эхлэн орон нутгаас худалдан авдаг болсон.  Нутгийн малчнаас өдөр бүр 10 литр сүү авч байна. Дулаан Уулын хээрийн ангийн хэрэгцээнд зориулж орон нутгаас мах бэлтгэх ажлыг  2014 оны 10 дугаар сард зохион байгууллаа. Хайгуулын талбайн ойр орчимд нутагладаг малчдаас мах худалдан авсан.

Дулаан Уулын хээрийн ангийн хэрэгцээнд зориулж орон нутгаас мах бэлтгэх ажлыг  2014 оны 10 дугаар сард зохион байгууллаа. Хайгуулын талбайн ойр орчимд нутагладаг малчдаас мах худалдан авсан. Дулаан Уулын хээрийн ангийн 6 сарын махны хэрэгцээ болох 200 хонь, 9 үхрийг хангамж үйлчилгээ хариуцсан “АДЕН Сервисис” компаниар дамжуулан малчдаас шууд худалдан авсан. Худалдан авсан махны эрүүл ахуйн чанарын шаардлагыг хангах үүднээс бэлтгэн нийлүүлэх үйл явцыг HACCP сертификат бүхий махны үйлдвэрт гүйцэтгэсэн. 

Геологийн чөмгөн дээж хадгалах модон хайрцгийг Улаанбадрах сум, Зүүнбаян багийн мужааны аж ахуй эрхэлдэг өрхүүдээс 2010 оноос худалдан авч байна. Өнөөдрийн байдлаар 39,200 ш хайрцаг худалдан аваад байна.

Орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээг дэмжих цогц төслийг 2014 оны 11 дүгээр сард эхлүүлсэн. Төслийн хүрээнд 3 малын эмч орон нутагт байрлан, Улаанбадрах сумын малчдын хүсэлтээр малд нь илэрсэн малын эрүүл мэндийн асуудлыг оношилж эмчлэхээр ажиллана. Малын эрүүл мэндийн өвчлөлтийн хяналтын  үр дүнг оролцогч талуудад нээлттэй тайлагнах юм. Төслийн явцад малын эрүүл мэндийн талаарх цогц сургалтыг малчид,  орон нутгийн малын эмч нарт зориулж зохион байгуулна. Энэхүү өндөр ач холбогдол бүхий төсөл нь эхний ээлжинд 24 сарын хугацаанд хэрэгжинэ.