Харилцан яриа, хамтын ажиллагаа

Аливаа уул уурхайн төсөл урагшлахад иргэдийн итгэлийг хүлээх нь чухал байдаг.  Үүний тулд бүх оролцогч талууд, тухайлбал ирээдүйн уурхайн ойр амьдрах иргэд төслийн талаар зөв  ойлголттой байх нь өндөр ач холбогдолтой. Баримталдаг зарчмынхаа дагуу АРЕВА групп нь оролцогч талууддаа, тухайлбал  нутгийн малчин иргэдтэй ил тод харилцан яриаг өрнүүлж, амлалт үүрэг аван ажиллаж байна.

Мэдээ: Улаанбадрах сумын ХАБЭА-н зөвлөл Дулаан-Уулын хээрийн анги дээр

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл 2016 оны “Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр”-ийг угтсан аянаа КОЖЕГОВЬ компанийн Дулаан-Уулын хээрийн анги дээр тус компанийн ХАБЭА-н багийнхантай хамтран энэ оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эхлүүлэв.

Тусгайлсан бүтэц

АРЕВА Монгол компанийн хувьд Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зүүнбаян багийн иргэд, тухайлбал малчин айл өрхүүдтэй ойр ажиллах нь нэн чухал юм. Тиймээс орон нутгийн харилцаа эрхэлсэн гурван ажилтантай багийг ажиллуулж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн менежерийн удирдлага дор ажиллахдаа эдгээ мэргэжилтэнүүд нь малчин айл өрхүүдтэй тогтмол  холбоотой байж, тэдний зүгээс гарч болох асуулт, санал бодлыг нь сонсч, үйл ажиллагаагаа таниулах зорилготой. Орон нутгийн харилцаа эрхэлсэн ажилчид нутгийн айлуудаар тогтмол явж, албан бус, энгийн яриа өрнүүлэхдээ тэдний санаа зовсон асуудал, хүсэлтийг сонсч, АРЕВА Монгол компанийн удирдлагад шууд уламжилдаг. Орон нутгийн харилцаа эрхэлсэн ажилчид төсөл хэрэгжиж байгаа Дорноговь, Сүхбаатар аймагт ажилладаг.

АРЕВА Сан : “VillageFXB” хөтөлбөр Монгол Улсад амжилттай хэрэгжиж байна

АРЕВА Сангийн дэмжлэг болон АРЕВА группийн Монгол Улс дахь салбар компанийн хамт олны оролцоотойгоор “Франсуа-Кзавье Баньо” (“François-Xavier Bagnoud”) нийгэмлэг Монголын 100 өрх гэрийг нэн ядуурлаас гаргаж тэднийг эдийн засаг, нийгмийн бие даасан байдалд хүргэх 3 жилийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөр 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор эхэлснээс хойш олон оролцогчид хөтөлбөрийн үр шимийг хүртэж эхлээд байна. Хөтөлбөр бодит үр дүнгээ өгсөөр байна.

Орон нутгийн иргэдтэй нээлттэй харилцан яриа өрнүүлэх нь

Дорноговь аймаг дахь КОЖЕГОВЬ компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нийт 50 гаруй малчин өрх амьдардаг. Компанийн зүгээс тэдэнтэй тогтмол  холбоотой байж, гарч болох асуулт, санал бодлыг нь сонсч, үйл ажиллагаагаа таниулах зорилготой ажилладаг. Орон нутгийн харилцаа эрхэлмэн ажилчид нутгийн хөрш айлуудаар тогтмол явж, албан бус, энгийн яриа өрнүүлэхдээ тэдний санаа зовсон асуудал, хүсэлтийг сонсдог.

Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл

2013 онд орон нутгийн удирдлага, малчид, сумын албан байгууллагуудын (сургууль, эмнэлэг гэх мэт) төлөөллөөс бүрдсэн Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлийг Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт тус тус байгуулсан. Тус зөвлөлүүд улирал тутам иргэдийн төлөөлөлтэй уулзалт ярилцлага зохион байгуулдаг ба уулзалтаар компани үйл ажиллагаагаа танилцуулж, оролцогчид сонирхсон чиглэлээрээ асууж лавлан, хамтын ажиллагааны төрөл бүрийн чиглэлээр санал бодлоо илэрхийлдэг.

2016 оны хурлаар орон нутагт хийсэн уст цэгийн тооллогын үр дүн, Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөрийн 2015 оны тайлан,  “АРЕВА оюутны тэтгэлэг” олгох журам,  Зүүнбаян багийн Соёлын төвтэй байгуулсан гурван жилийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, явц болон Малын эрүүл мэндийн төслийн хаалтын тайлан зэрэг АРЕВА Монгол компаниас орон нутгийн хөгжилд оруулсан төсөл хөтөлбөрийн  сэдвээр ярилцлаа.

Орон нутгийн харилцаа эрхэлсэн баг хамт олон 2016 онд Дорноговь аймгийн хэмжээнд Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлийн хурлыг нийт 3 удаа орон нутгийн удирдлага, малчид, сумын албан байгууллагуудын  төлөөллийн хамт зохион байгууллаа.

Мэдээ: Хамтын Ажиллагааны Зөвлөлүүд 2016 оны хоёрдахь хурлаа хийлээ

Улаанбадрах, Зүүнбаян багийн Хамтын Ажиллагааны Зөвлөлийн хурал 2016 оны 8 дугаар сарын 3, 4-ний, өдрүүдэд амжилттай болж, Зүүнбаян багийн Хамтын ажиллагааны зөвлөлийн хуралд  нийт 18 иргэд, Улаанбадрах сумын хуралд 16 иргэн  оролцлоо.

Орон нутгийн удирдлага, иргэдэд уул уурхайн сэдвийг танилцуулах нь

Компанийн үйл ажиллагаатай холбоотой тодорхой техник, технологийн сэдвээр харилцан яриаг үр өгөөжтэй болгох үүднээс орон нутгийн төлөөлөгчдийг АРЕВА Монгол компанийн санхүүжилтээр сургалтад хамруулдаг.

  • Гүний усны менежментийн чиглэлээр хөндлөнгийн мэргэжлийн байгууллагыг урьж Сайншанд, Улаанбадрах, Зүүнбаянгийн 100 гаруй иргэдэд сургалт, семинар зохион байгуулсан.
  • 2010-2011 онд хийж гүйцэтгэсэн ГДУО технологийн туршилтын ажлын байгаль орчны хяналт шинжилгээний үр дүнг танилцуулах семинарыг Улаанбадрах сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдэд зохион байгууллаа.
  • Мөн 2014 оны 9 дүгээр сард Улаанбадрах сум, Зүүнбаян багийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд 10 малчны хамт Казахстан дахь АРЕВА группийн уурхайд зочилж, малчид өөрсдийн нүдээр Газар доор уусган олборлох аргаар хэрхэн уран олборлож байгаатай танилцсан.

Орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл сонгох ажиллагаа

АРЕВА группийн Уул уурхайн Нийгмийн зөвлөл нь салбар компаниудын тогтвортой хөгжлийн бодлого, орон нутгийн хөгжлийн төслүүдийн талаар зөвлөгөө өгдөг нэгж юм. Зөвлөлийн монгол, франц гишүүд улирал тутам хуралдаж, АРЕВА Монгол компаниас санхүүжүүлэх орон нутгийн хөгжлийн төслүүдийг сонгохоос гадна Группийн бусад салбар компаниудын туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгдөг.

Хээрийн ажлыг танилцуулах

АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компаниуд нь уул уурхайн төсөлтэй холбоотой суурь судалгааны үр дүнг  танилцуулах үүрэг хүлээдэг. Хайгуулын талбай дээр өдөр тутам хийгдэж буй ажил, төсөлтэй холбоотой богино,  дунд хугацааны төлөвлөгөөний талаар мэдээлэл авах хүсэлтээ иргэд илэрхийлсэн. Тиймээс  хээрийн үйл ажиллагааныхаа талаар танилцуулах сургалтыг 2014 оны өвлөөс хээрийн үйл ажиллагаатай танилцах аялалтай хослуулан зохион байгуулж байна.

Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулах талбайн ойролцоо амьдрах малчдыг энэ хөтөлбөрт оролцохыг онцгойлон дэмжинэ. 

Мэдээ: Орон нутгийн иргэдийн оролцоо бүхий байгаль орчны хяналт

Орон нутгийн малчдын төлөөлөл компанийн  үйл ажиллагаанд байгаль орчны хяналт хийх багт сонгогдсон байгаа. Хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Мэдээ: Монгол малчдын төлөөлөл КАТКО-д зочилсон нь

Энэ оны 9 дүгээр сарын 9-с 15- ны өдрүүдэд КАТКО Монгол Улс дахь манай хайгуулын талбайн ойролцоо амьдардаг 8 малчин, сумын Иргэдийн хурлын дарга болон Цөмийн энергийн газрын мэргэжилтэнг хүлээн авлаа.