БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ МОНИТОРИНГ

Environmental monitoring in Mongolia

Хайгуулын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болох  нөлөөллийг аль болох бууруулах зорилттой ажиллаж байна. Хөрс, ус, агаар, амьтан, ургамлын хяналтыг  тогтмол хийдэг.

Илүүг харуулах

Хөрсний хяналт

Хөрсний шинж чанар

Хайгуулын талбайнуудын хөрсний шинж чанар өөр өөр байдаг.  Говь цөлийн элсэрхэг хөрс зонхилдог.  Ийм хөрс нь чийгээ барьдаггүй. Харин нуур усны орчимд гуу жалга, хотгор ихтэй хойд зүгийн нутагт говь-тал хээрийн онцлог шинж болох арсгар бор хөрс зонхилдог.  Мөн хужирт намгархаг бүс ч хэд хэд тохиолдоно.

Дээж авах

КОЖЕГОВЬ  компани нь хайгуулын талбайн хөрсийг хянах зорилгоор тухайн талбайг төлөөлүүлэн тодорхой цэгүүдийг сонгосон. Эдгээр цэгүүдээс хөрсний дээжийг тогтмол авч, шинжилж байна. Шинжилгээний үр дүнгээс харахад хайгуулын ажил нь хөрсөнд нөлөө үзүүлээгүй байна.

Дээжлэлтийн цэг 

КОЖЕГОВЬ компани нь  нь хайгуулын талбайнууддаа хөрсний цацраг идэвхийг хянах цэгүүдийг сонгосон. Хэмжилтийг үнэн зөв байлгахын тулд тус цэгүүдийг зонхилох салхины чиглэлийн дагуу нүүж байгаа хөрсний өөрчлөлтийг тооцоолох боломжтой байдлаар хөндлөн зүсэлтээр  сонгов. Дээжинд химийн болон цацраг идэвхт элементүүдийн шинжилгээ хийдэг.

Илүүг харуулах

Усны хяналт

Талбайн усны шинж чанар

Хайгуулын талбай дээр ил гол, горхи байдаггүй. Бороо устай үеийг эс тооцвол хайгуулын талбайнуудад хуурайшилт ихтэй. Харин нутгийн хойд хэсгээр давсархаг намаг хэд хэд тохиолддог. Борооны ус жалга хотгороор дамжин намаг устай байх үеийг эс тооцвол эдгээр дэвсгэр газар ихэнхдээ хуурайшиж, ширгэсэн байдалтай байдаг. 

Элсэн уулын бэлээр борооны ус нь булаг болон ундарч байдгийг нутгийн ард иргэд ашиглан, гар аргаар 2 - 8 метрийн гүн худаг гаргаж, ундны ус болон малын усалгаанд  хэрэглэдэг. Судалгаа хийгдэж байгаа газар цөөн тооны гүний гар худаг бий.

Нутгийн иргэд гар аргаар худаг гаргаж, унд болон малын усалгаанд хэрэглэдэг.

Зөөвч Овоо, Дулаан Уулын ордын уст үеийн ус нь эрдэс бодисоор баялаг. Уран нь дангаараа байдаггүй. Геологийн ийм нөхцөлд ураныг металл, сульфат, давс дагалдаж байдаг.

Хяналтын хөтөлбөр

КОЖЕГОВЬ компани нь  жил бүр хайгуулын талбайнууддаа усны чанар, өөрчлөлтийг хянах зорилгоор гадаргын болон гүний усны хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хамгаалах, хянах арга хэмжээнүүдийн үр дүнгээс харахад хайгуулын ажлаас  усны чанарт нөлөө үзүүлээгүй байна. Хяналтыг хийхдээ хайгуулын талбай, түүний ойр орчмоос  усны дээж авч, чанарт нь шинжилгээ хийдэг. Мөн хөндлөнгийн аудитор талбайд усны шинжилгээ хийж, усны чанар холбогдох стандартуудад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулдаг. Байгалийн нөөц баялаг, тухайлбал уст давхаргын менежментийн зохицуулалт нь АРЕВА группийн анхаарлын төвд байдаг.

Усны дээж авах

Пьёзометрийн хяналт

Хайгуулын талбайнууддаа гүнийн усны даралт хэмждэг тоноглол бүхий цооног байрлуулж, гүнийн усны химийн үзүүлэлт, цацраг идэвхи, даралтыг хэмждэг.

Өрөмдлөгт хэрэглэсэн усыг дахин ашиглах

Ихэвчлэн өргөн диаметртэй өрөмдлөгт (газрын тос, усны өрөмдлөг) ус дахин ашигладаг технологийг өөрчлөн, Монгол Улсад явуулж буй хайгуулын өрөмдлөгт тохируулан  ашиглаж байна. Энэхүү технологоор өрөмдлөгөөс гарах шламын (шавар) хэмжээг багасгаж, усаа битүү эргэлтээр өрөмдлөгт дахин ашиглах боломжтой болсон. Ингэснээр өрөмдлөгт хэрэглэх усны хэмжээг багасгасан. Мөн өмнө нь ашигладаг байсан олон тооны зүмп бүхий технологитой харьцуулахад өрөмдлөгийн шингэнд ашигладаг ус, бентонит (байгалийн шавар), полимерийн хэмжээг дараах байдлаар багасгасан. Үүнд:

  • 0 – 100 м өрөмдлөгт 60%
  • 100 – 150 м өрөмдлөгт 50%
  • 150 – 200м өрөмдлөгт 40%
  • 200 – 400 м өрөмдлөгт 30%
Илүүг харуулах

Агаарын чанарын хяналт

Хайгуулын талбай бүрт агаарын чанарыг тоосонцор хэмжих аргаар тогтмол хянадаг. Шинжилгээний дүн нь эрүүл мэндийн стандартуудад нийцэж байна.

Жишээлбэл, 2012 оны 3, 5 дугаар сард КОЖЕГОВЬ компани нь  302 байрлалаас дээж авч шинжлэн, хэмжилт, судалгааны ажлыг хийсэн. Энэхүү судалгаагаар талбайн агаар дахь бүдүүн, нарийн тоосонцрын хэмжээ, дуу чимээний түвшин, бохирдлын агууламжийг тодорхойлох боломжтой болсон.

Илүүг харуулах

Биологийн төрөл зүйлийг хамгаалах

КОЖЕГОВЬ компани нь биологийн олон төрөл зүйлийг хадгалж, хамгаалахыг зорьдог.  АРЕВА группийн туршлагуудыг мөрдөх, төслийн бүх шатанд биологийн олон төрөл зүйлийг хадгалж, хамгаалах стратегийг боловсруулж байна.  

АРЕВА групп нь Францын Хүдэр, уйлдвэрлэлийн ашигт малтмал, өнгөт металлын холбоо болон Олон улсын уул уурхай, металлын зөвлөлийн ажлын хэсгийн гишүүн юм. Энэхүү байгууллагуудын үйл ажиллагаанд оролцосноор салбарын шилдэг туршлага солилцох, шинэ арга хэрэгсэл боловсруулах, талуудын яриа хэлэлцээнд АРЕВА групп хувь нэмрээ оруулж байна.

Амьтны аймгийн хяналт

КОЖЕГОВЬ компанийн  ажилчид, гэрээлэгчид нь ажиллаж буй талбай орчмын шавьж, хэвлээр явагч, шувуу, хөхтөн зэрэг амьтдын төрөл зүйлийг бүртгэсэн. Тухайн нутгийн амьтны аймагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад бүх үйл ажиллагаа чиглэдэг.

Тухайн нутгийн амьтны аймаг нь харьцангуй баялаг юм. Тухайлбал туурайтан амьтдаас аргал, хулан, цагаан зээр, хар сүүлт, янгир; махчин амьтдаас чоно, шилүүс, үнэг, хярс,  мануул, өмхий хүрэн, дорго; шувуудаас тас, бүргэд, сар, элээ, хэрээ, тоодог, тогоруу, харцага, бор шувуу, тагтаа, ногтруу, монгол шаазгай, өвөөлж; хэвлээр явагчдаас могой, гүрвэл; мэрэгчдээс үхэр зусаг, алаг даага, оготно зэрэг амьтад нутагладаг.

Загийг хамгаалах

Заг нь 100 гаруй жилд 4 хүртэл метрийн өндөр ургадаг ургамал юм. Загийн үндэс урт учир элсний нүүдлээс сэргийлэхэд маш  чухал үүрэг гүйцэтгэдэг.

Энэхүү мод нь тухайн орон нутгийн байгалийн төрх, амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ажлын шаардлагаар талбайд байрлах зарим загийг шилжүүлэн суулгаж, талбайг чөлөөлдөг ч АРЕВА Монгол заг үржүүлэх бодлогоо хэрэгжүүлэн ажилладаг. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдтэй хамтран 2013 оноос бортогтой заг тарих хөтөлбөрийг эхлүүлсэн. 2014 онд 3500  орчим суулгац суулгаад байна.

Видео

Уул уурхай ба заг

Компани нөхөн сэргээлт, заг тарих хөтөлбөрүүдээр дамжуулан уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болох нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахад боломжтой бүх арга хэмжээ авдаг тухай үзнэ үү.

Илүүг харуулах

Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр

2013 онд эхлүүлсэн олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр нь компанийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийн талаар  нутгийн иргэдтэй газар дээр нь ил тод ярилцах боломж олгож байна. Энэ санаачлага нь баталгаатай, ил тод, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл өгснөөр бүх оролцогч талуудын (орон нутгийн иргэд, удирдлага, АРЕВА Монгол ба КОЖЕГОВЬ) дунд харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилготой юм.

Зүүнбаян баг, Улаанбадрах сумын иргэд, малчид  АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компанийн ажилчидтай хамтарч  тухайн жилд сонгосон малчдын худгуудаас дээж авч, хяналт шинжилгээ хийдэг. Тодорхойлсон цэг бүрээс 2 тусдаа дээж авч хөндлөнгийн мэргэжлийн лабораторид илгээж шинжлүүлдэг. Лабораторийн шинжилгээний дүн, харьцуулалтыг  хөтөлбөрт оролцсон иргэд, малчид  мөн Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлийн хурлаар танилцуулдаг. 

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа