Байгаль орчны өмнө хүлээсэн үүрэг

Participating monitoring meeting in Mongolia

Компани үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж байх нь өөрийн үйл ажиллагаанаас хүн ба байгальд үзүүлж болзошгүй нөлөөллийг бууруулах талаар хүлээж байгаа амлалт үүргийн бодит илэрхийлэл юм. Уул уурхайн үйл ажиллагааны үе шат бүрт үндсэн зорилтуудаа тодорхойлж, тэдгээрийн хэрэгжилтийг олборлолтын шат болон уурхайг хаасны  дараа ч хангаж ажилладаг.

БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБА 

АРЕВА групп нь хүрээлэн буй орчны унаган төрхийг хадгалахад онцгой анхаарч ажилладаг. Энэ зорилтыг АРЕВА группийн байгаль орчны асуудал хариуцсан  алба хэрэгжүүлдэг бөгөөд байгаль орчинд ээлтэй соёлыг хэвшүүлэх, бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, ажилчдын ур чадварыг дээшлүүлэх болон онцгой байдлын үед авах арга хэмжээнүүдийг төлөвлөх зэргээр өдөр тутам үйл ажиллагаагаа сайжруулж байна.

Байгаль орчны асуудлууд нь дээд удирдлагын шууд хяналтад байдаг бөгөөд дараах үндсэн зорилтуудтай. Үүнд:

Соёлыг хэвшүүлэх:

  • Группийн бүх салбарууд нь байгаль орчны бодлого, үүнтэй холбоотой  хэрэгжүүлж байгаа зорилтууд, арга туршлагаа солилцох,
  • Байгаль орчны үндсэн сорилтуудын талаарх ажилтнуудын мэдлэгийг нэмэгдүүлэх, шилдэг туршлагыг дэлгэрүүлэх,
  • Хууль, дүрэм, журмыг мөрдөх. Үйл ажиллагаандаа тухайн улс орны хууль тогтоомжийг мөрдөх нь АРЕВА группийн нэн тэргүүний зорилт бөгөөд  түүнээс ч өндөр шаардлага, зорилтыг тавьж ажилладаг.

Бодлогын баримт бичиг боловсруулах:

  • АРЕВА группийн үйл ажиллагаанд мөрдөх стандарт журмуудыг шинэчлэн боловсруулах,
  • Группийн мэргэжилтнүүд хоорондоо шилдэг туршлагаа солилцох,
  • Тайлангийн дотоод журмаа шинэчлэх.

Зохион байгуулалт, ур чадварыг сайжруулах :

  • Зорилтот сургалтын төлөвлөгөө боловсруулах,
  • Группийн нөөц чадвар, хариуцлагыг тодорхойлоx,
  • Үйл ажиллагаа явуулж буй бүх газруудад ISO 14001 сертификатын шалгуурыг хангах. Нигер, Франц, Канад дахь 6 салбар 2013 оны 12 дугаар сард ISO 14001 сертификат авсан. Мөн Монгол, Казахстан дахь салбарууд сертификат авахаар ажиллаж байна.

Онцгой байдлын үед авах арга хэмжээг төлөвлөх:

  • Одоо хэрэгжиж буй онцгой байдлын журам, сургуулилтыг үргэлжлүүлэх,
  • Эрсдэлийн үнэлгээ, аюултай хүчин зүйлийн судалгааг хийх зэргээр группийн амин чухал зорилт болох үйлдвэрлэлийн болон байгаль орчны эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

МОНГОЛ УЛСАД БАРИМТАЛЖ БУЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

АРЕВА Монгол, Кожеговь компаниуд нь Монгол Улсын болон олон улсын мөн АРЕВА группийн стандартын дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг. 

  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр шинэчлэн боловсруулдаг бөгөөд үүнд хэрэгжүүлсэн, хэрэгжиж байгаа болон цаашид хийх ажлыг нарийвчлан тусгадаг. Энэхүү төлөвлөгөөг Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хянаж, баталдаг бөгөөд төлөвлөгөөг АРЕВА Монгол компани хэрэгжүүлж ажилладаг.

  • Монгол Улсын төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах нь

АРЕВА Монгол, Кожеговь компанийн байгаль орчны багийнхан холбогдох Төрийн захиргааны болон орон нутгийн удирдлагатай нягт хамтран ажилладаг.

  • Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл

Өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан шат шатны уулзалт, яриа хэлэлцээг албажуулах зорилгоор Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын  Зүүнбаян багт Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлийг байгуулж 2013 оноос эхлэн улирал тутам хуралдаж байна.

Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл нь оролцогч талуудын төлөөллөөс бүрддэг. Энэ нь АРЕВА Монгол болон Кожеговь компанийн орон нутгийн хөгжилд оруулж буй оролцоо зэрэг үндсэн асуудлаар мэдээлэл солилцох, ярилцах, хамтран ажиллах талбар болж байна. Төлөөллийн жигд харьцааг хангах үүднээс тус Зөвлөлийн гишүүдийг орон нутгийн иргэдийн хурлаар сонгодог.

2014 онд Зөвлөлийн хурлаар тогтвортой хөгжлийн төслүүд мөн оны 5-6 дугаар саруудад хайгуулын талбайн ойр орчимд нутагладаг 20 малчин өрхийн малыг хамруулж хэрэгжүүлсэн Малын эрүүл мэндийн үнэлгээ, судалгааны үр дүн (Малын эрүүл мэндийн судалгаа, үнэлгээний мэдээлэлтэй холбох) зэрэг сэдвүүдийг хэлэлцсэн байна.

УУЛ УУРХАЙН МӨЧЛӨГИЙН ҮЕ ШАТ БҮРТ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨЛӨӨЛЛИЙГ ХЯЗГААРЛАХ

Дорноговь, Сүхбаатар аймгуудад хэрэгжүүлж буй хайгуулын үйл ажиллагааг оролцуулан уул уурхайн үйл ажиллагааны үе шат бүрт байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээх цогц ажиллагааг явуулдаг.

Видео

Уул уурхай ба байгаль орчин

Дэлхийн олон оронд явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагаанд, тухайлбал хайгуул, олборлолт, нөхөн сэргээлтийн шатанд байгаль орчныг хэрхэн хамгаалдаг тухай үзнэ үү.

Кейс :

ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГИЙН ДАРААХ НӨХӨН СЭРГЭЭЛТ

Өрмийн шавар нь  байгалийн шавар болон био задралд ордог элементүүд болох бентонит,  полимер бүхий шавар юм. Өрөмдлөгийн шаврыг өрөмдлөгийн үед цооног нурахаас сэргийлэхэд ашигладаг бөгөөд өрмийн машины ойролцоо тусгай саванд, хэрэгцээт хэмжээгээр хадгална. Өрөмдлөг дууссаны дараа нөхөн сэргээлтийг дараах дарааллын дагуу гүйцэтгэнэ. Үүнд:

  • Хаягдлыг ажлын талбараас зайлуулж, хадгална.
  • Өрмийн шаврыг цуглуулж, тээвэрлэн тусгайлан зориулж бэлтгэсэн хамгаалалт бүхий цэгт юүлэх бөгөөд энэхүү шаврын цэгийн үзүүлэлтүүдийг байнга хянана.
  • Шаврын зүмп, суваг зэргийг эргүүлж булна.
  • Өрөмдлөг хийсэн талбайг анхны байдалд буцаан оруулах техникийн нөхөн сэргээлтийг хийнэ.
  • Тус талбайд ургамал дахин ургах нөхцлийг бүрдүүлнэ.
  • Ургамал дахин ургах явцыг жил бүр хянана.

 

Хайгуулын өрөмдлөгийн дараа дээрх арга хэмжээг тухайн талбайг анхны байдалд нь буцаан оруулах зорилгоор хийдэг.