Эрүүл мэндийг сахин хамгаалах ажил

Дулаан Уулын  хээрийн ангийн эмнэлэг

Эрүүл мэнд  бол онцгойлон анхаардаг асуудлын нэг бөгөөд үүнд ажилчид, гэрээлэгчид болон орон нутгийн иргэдийн эрүүл мэнд багтдаг. Компанийн эрүүл мэнд рүү чиглэсэн ажил нь эрүүл байх түүнчлэн АРЕВА группийн стандартуудыг дагаж мөрдөх, сайжруулах, улмаар олон төрлийн холбогдох арга хэмжээг  зохион байгуулах замаар эрүүл мэндэд учрах эрсдэлийг хязгаарлахад оршиж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛЫГ АНХААРАХ НЬ

Компани өөрийн ажилчдын  өртөж болох эрүүл мэндийн аливаа эрсдэлийг хязгаарлахыг хичээн ажилладаг. Хөдөлмөрийн эрүүл мэндийн талаар батлагдсан эрхзүйн зохицуулалтын дагуу ажилчид өөрсдөө ч байгууллагынхаа өмнө хариуцлага хүлээдэг. Групп нь холбогдох дотоод журам боловсруулснаар түүнд нийцсэн дадал зуршлыг буй болгож ажилладаг.

 Монгол Улс дахь хөдөлмөрийн эрүүл мэндийн зохицуулалт

Ажлын байрны эерэг таатай нөхцөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон ажилчдын эрүүл мэндэд тогтмол дүн шинжилгээ хийх,  сайжруулах шинэ санаачилга зэрэг нь эрүүл мэнд рүү  чиглэсэн ажлын нэг хэсэг юм. Ажилчдын дунд үлгэр жишээ зан байдлыг хэвшүүлэхийн тулд удирдлагаас  анхаарал тавьж ажилладаг.

АРЕВА группээс баримталдаг бодлогын дагуу эрүүл мэндийн менежментийн бүтцийг АРЕВА Монгол компанид бий болгосон ба төслийн үе шат бүрт тогтмол сайжруулан шинэчилдэг. Хөдөлмөрийн эрүүл мэндийн тулгуур үзүүлэлтүүдэд тодорхой хугацаанд давтан үнэлгээ хийдэг бөгөөд ингэснээр ажилчдын эрүүл мэндийн хамгааллыг тогтмол сайжруулж байна.  Төсөл хэрэгжиж буй газарт эрүүл мэндийн асуудал үүссэн тохиолдолд хэрэгжүүлэх зохих журам байдаг. Шаардлагатай тохиолдолд яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагааг  гүйцэтгэдэг.

ЭРҮҮЛ БАЙХ ДАДЛЫГ ХЭВШҮҮЛЭХ СУРГАЛТ

Сургалтын үйл ажиллагаанд:

  • Анхны тусламжийн анхан шатны болон давтан сургалт,
  • ХДХВ, гепатит Б, сүрьеэ зэрэг Монгол Улс дахь эрүүл мэндийн асуудал, эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалт,
  • Хоол тэжээл, биеийн тамир, ажил амьдралын зохицуулалт, эрүүл байх, ариун цэврийн үндсэн мэдлэгийг дээшлүүлэх сургалт багтана.