Хөдөлмөрийн эрүүл мэнд

Дулаан Уул дахь хөдөлмөрийн аюулгүй байдал

Хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг хамгийн өндөр түвшинд төлөвшүүлэхэд бүх ажилчид, гэрээлэгчдийг хамруулах нь нэн тэргүүний үүрэг хариуцлага билээ.

Ерөнхий захирлын дэвшүүлсэн зорилго

2014 онд АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компанийн Ерөнхий захирал дараахи гол чиглэлээр аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг уриалж, өөрийн зүгээс доорхи амлалт зорилгыг дэвшүүлсэн. Үүнд:

  • Зам тээврийн ослоос сэргийлж, аюулгүй тээвэрлэлтийн журмыг сайжруулж, хэрэгжүүлэх,
  • Галын аюулаас сэргийлэх арга хэмжээ, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах,
  • Согтууруулах ундааны хяналтыг чангатгаж, АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компанийн бүх хээрийн анги дээр согтууруулах ундааны хэрэглээг хорих;
  • Компанийн Гамшгийн менежментийн төлөвлөгөөг  боловсронгуй болгож, болзошгүй аюул осолд бэлэн байх үүднээс бэлтгэл сургуулилтыг тогтмол хийх. 

Дээрхи 4 чиг үүргийг тусгасан аюулгүй ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. 

ХАБ-ын хөтөлбөр, хэрэгжүүлэх төлөвлөгөө

Компани уул уурхайн үйл ажиллагаагаа эрсдэлээс сэргийлэх бодлоготой уялдуулан явуулдаг. Группийн бүх ажилчид өдөр тутмын үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэвшүүлэх, идэвхтэй оролцоотой байх замаар аливаа ослоос сэргийлж, ямар ч осолгүй ажиллах зорилтдоо хүрэхээр хичээн ажиллаж байна.

Ажлын байрны аюулгүй ажиллагааны хөтөлбөр нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • СОЁЛ: ХАБ-ын соёлыг дээшлүүлэх
  • БОДЛОГО: ХАБ-ын бодлогыг хэрэгжүүлэх
  • ДҮРЭМ: Хүн бүрт ойлгомжтой, дагаж мөрдөх боломжтой дүрэм  боловсруулах
  • ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Үйл ажиллагаа бүрт тохирох ХАБ-ын  арга хэрэгслээр хангаж, арга хэмжээг зохион байгуулснаар дээрх гурван чиглэлээр ХАБ-ын зорилтоо биелүүлэх ажил багтаж байна.

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ХАБ-ыг ажлын байр тус бүрт хэвшил болгох зорилгоор уул уурхайн салбар нь  өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус үйл ажиллагааны төлөвлөгөө нь дөрвөн үндсэн хэсгээс бүрдэнэ.

Манлайлал ба соёл

АРЕВА Монгол компани нь АРЕВА группийн бусад уул уурхайн салбаруудын адил жил бүр Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны (ХЭМАББО) үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж, ажилладаг. Аюулгүй байдлын манлайлал, соёлыг дэлгэрүүлэхийн тулд жилийн турш олон арга хэмжээ зохион байгуулдаг.

Стандарт ба дотоод журам

Нийтлэг  стандарт, дотоод журамд аюулгүй байдлын дүн шинжилгээг Монгол Улс дахь компаниуддаа хийсэн ба дараах асуудлыг хамарсан. Үүнд:

  • замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрсдэлээс сэрэмжлүүлэх,
  • бүх хээрийн ангиудад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны стандарт ижил утгатай байгаа эсэхийг шалгах,
  • өмнөх туршлага, группийн зөвлөмж, дэмжлэг дээр үндэслэн өрөмдлөгийн ажлыг сайжруулах. Тухайлбал, өрөмдлөгийн арга технологи, зохион байгуулалтыг дээшлүүлэх, ХАБ-ын хяналт тавих, эрсдэлээс сэргийлэх сургалт зохион байгуулах, хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх, ажлын байрыг эмх цэгцтэй байлгах зэрэг орно.

Монгол улс дахь ХАБ-ын үзүүлэлт

АРЕВА группийн  бүх салбар нэгжүүдэд ХАБ-ын шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлдэг. Ингэснээр сар тутмын ХАБ-ын тайлангаар ажилчид, гэрээлэгчдэд мэдээлэл хүргэж, аюулгүй байдлын идэвх, сонор сэрэмж, анхаарлыг нь дээшлүүлдэг. Тайланд сар бүрийн аюулгүй байдлын үр дүн болон тодорхой нэг сэдвийг онцгойлон тусгадаг.

2015 оны хувьд АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компаниуд болон гэрээт компаниудын хэмжээнд ажлын зогсолттой 1 осол, эмнэлгийн үйлчилгээ шаардсан 1 осол, анхны тусламж шаардсан 1 осол бүртгэгдсэн байна.

АРЕВА Монгол компанийн хувьд осолд дөхсөн тохиолдол 6 гарсан.

Зохион байгуулалт ур чадвар

Ажилчдаа хамгаалах нь тэднийг сургалтад хамруулж, эрүүл мэнд, ХАБ-ын сонор сэрэмжийг нь дээшлүүлэхээс эхэлдэг.  ХАБ-ын танилцуулга, сургалтыг ажилд шинээр орж байгаа, ажлын байр өөрчлөгдөж байгаа ажилчдад зориулан зохион байгуулдаг. Түүнчлэн ХЭМАБ, цацрагийн хамгаалалт, ажилчид болон эд хөрөнгийн хамгаалалтын талаарх ерөнхий сургалтуудыг зохион байгуулдаг.

Шинэ мэдээллийг (зохион байгуулалт, дотоод журам, зохицуулалт) ажилчин  бүрт хүргэж, танилцуулга, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааны сургалтыг тогтмол болон давтан хийж, ажилчдын  аюулгүй байдлын соёлыг бататгаж, оролцоог нэмэгдүүлдэг.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хүрээнд хийгддэг тогтмол ажлууд

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг тогтмол зохион байгуулдаг. Үүнд:

  • Өглөө бүрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллуулдаг,
  • Дулаан-Уулын хээрийн ангийн ням гараг бүрийн аюулгүй ажиллагааны хурал,
  • Группийн хэмжээнд, тэр дундаа АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компаниуд  жил бүрийн зургаадугаар сард Аюулгүй ажиллагааны өдөрлөгийг  зохион байгуулж  байна. 

Хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг ажилчдын төлөөллийн оролцоотойгоор сонгож, байнга хэрэглэж хэвших шаардлагыг тавьж мөрдүүлдэг.

КОЖЕГОВЬ компани үндсэн ажилчид төдийгүй гэрээт компаниудын ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд анхаарч, хяналт тавьж ажилладаг бөгөөд гэрээт компаниудын ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгуулдаг. Гэрээт компаниудын аюулгүй ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийг компанийн үр дүнд нэгтгэн тайлагнадаг. 

Монголд Улсад зохион байгуулсан ХАБ-ын  өдөрлөг

Компанийн ажилчид 2013 оноос ХАБ-ын өдөрлөгийг Дулаан-Уулын хээрийн анги, Улаанбаатар хотын оффист зохион байгуулж байна. Өдөрлөгийг компанийн ажилчид болон гэрээлэгчдийг ХАБ-ын сонор сэрэмжээ дээшлүүлэхэд уриалж, шилдэг туршлагуудыг сурталчлах зорилгоор зохион байгуулдаг юм.

Эрсдэлийн үнэлгээ, бэлэн байдал

Эрсдэлээс урьдчилан сэргийлэх журам, стандарт нь хууль эрх зүйн акт, АРЕВА группийн стандарт дээр тулгуурладаг. Үүнд: компанийн болон гэрээлэгчдийн ажилчдын хамтаар боловсруулсан аргачлал,  эрсдэлийн үнэлгээ, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, аюулгүй байдлын соёлын үнэлгээ, аюултай биетийг орлуулах бүтээгдэхүүн болон эко-дизайн багтаж байна.

Хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрсдэлийн дүн шинжилгээнд суурилан тодорхойлдог. Эдгээрийг  техникийн тусгайлсан үзүүлэлт, зохион байгуулалт, дотоод журам, үйл ажиллагааны аргачлал, холбогдох чадавхид үндэслэн боловсруулдаг.

Онцгой байдлын  төлөвлөгөөг 2013 онд шинэчлэн сайжруулсан. Хайгуулын  талбай дээр ажиллаж байгаа ажилчдад эрх мэдлийг өгснөөр онцгой байдлын үед  илүү хурдан, үр дүнтэй арга хэмжээ авах нөхцөлөөр хангасан.  

АРЕВА Монгол компанийн ажилчдад онцгой  байдлын үед авах арга хэмжээний сургалт явуулдаг. Урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлын үед оновчтой зохицуулалт хийхэд  шаардлагатай чадавх, харилцаа холбооны сүлжээ, оролцогч талуудын оролцоо, зохион байгуулалтын талаар Онцгой байдлын  сургуулилтыг явуулдаг.

Компанийн журмуудаас

  • Онцгой байдлын үед авах арга хэмжээний хөтөлбөр,
  • Үйл ажиллагааны үеийн ХЭМАБ, байгаль орчны хамгаалалт, цацрагийн хамгаалалтын журмууд.