Эрүүл мэнд, аюулгүй байдлын бодлого

АРЕВА Монгол, Кожеговь компанийн хамт олон

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бодлого нь байгууллагын урьдчилан сэргийлэх үндсэн зарчим, шилдэг туршлага дээр тулгуурладаг. АРЕВА группийн баг,  хамт олон, компанийн оновчтой удирдлага, ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлэх замаар зорилгодоо хүрэхээр ажиллаж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ: НЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТ

АРЕВА Монгол компани нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын хатуу чанд дүрэм журмуудыг баримтлан ажилладаг бөгөөд энэ чиглэлээр олон улсад үлгэр жишээч хамт олон болохоор зорьж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал нь группийн тэргүүлэх зорилтуудын нэг байдаг.

Группийн хэмжээнд осолгүй ажиллах зорилт

Ажлын зогсолттой осол гаргахгүй байх мөн АРЕВА Монгол компанийн үйл ажиллагаа нь группийн ажилчин, гэрээлэгч, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөхгүй байх нь нэн тэргүүний зорилт билээ. Групп нь өөрийн хөрөнгө, үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх ажлыг улам сайжруулахаар идэвх чармайлт гарган ажилладаг.  

Бид хөдөлмөрийн аюулгүй байдлын холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллахыг өдөр тутмын ажлынхаа үндсэн зарчмаа болгосон ба менежер, ажилчин бүрийн оролцоо нь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бодлогыг амжилттай хэрэгжүүлэх гол үндэс нь болох юм.

АЖИЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ

АРЕВА групп нь уул уурхайн үйл ажиллагаанд оролцогч ажилчид, гэрээлэгчдийг хамарсан хатуу чанд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын соёлыг бий болгохоор зорьж байна.

Эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг салбарын шилдэг туршлагатай уялдуулах

Ураны хүдэр нь цацраг идэвхт шинж чанартай байдаг учир АРЕВА групп нь өөрийн болон гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй  байдал, цацрагийн хамгаалалтад онцгой анхаарал хандуулдаг. Салбарын шилдэг туршлагуудтай уялдуулан урьдчилан сэргийлэх болон холбогдох хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Та үүнийг мэдэх үү?

Монгол Улс дахь бүх үйл ажиллагаа цацрагийн  хамгаалалтын холбогдох дүрэм, журмын дагуу явдаг. Хөндлөнгийн лабораториудад дээжүүдээ  шинжлүүлж, холбогдох төрийн захиргааны байгууллагуудад тайлагнадаг.

Ажилчдын оролцоо

Группийн ажилчид нь урьдчилан сэргийлэх, өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах санаачилгуудад идэвхтэй оролцдог бөгөөд компанийн удирдлага ажилчин бүрийн авьяас, мэргэжлийн ур чадвар, хариуцлагад түшиглэн алдаа, дутагдлыг илрүүлж, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг.