Газар доoр уусган олборлох арга (ГДУО)

Гүний уст үеийн хяналтын цооногт хэмжилт хийж буй байдал

Газар доор уусган олборлох (ГДУО) аргыг геологийн тодорхой нөхцөл бүрдсэн үед агуулга багатай орд  дээр  хэрэглэх боломжтой байдаг. Энэ технологийн үндсэн зарчим нь уусгагч уусмалыг орд руу шахаж оруулан ураныг уусгаад буцаан соруулж авахад оршино. Дэлхий дахинд олборлож байгаа нийт ураны хүдрийн 47 %-ийг  ГДУО технологиор олборлож байна.

Эх сурвалж: IAEA/NEA/OECDUranium 2014 Report: Red Book Highlights Continuing Growth Trend

Газар доор уусгах аргыг хэрэглэх шалгуурууд

 

Газар доор уусгах аргыг хэрэглэхийн өмнө  тухайн орд хэд хэдэн шалгуурт нийцэж байгаа эсэхийг шалгасан  байх хэрэгтэй. Уран агуулж буй геологийн формаци буюу элсэн чулуу давамгайлсан  давхарга нь нэвчимтгий чанар өндөртэй уусгагч уусмалыг эрдэсжсэн үеэр нэвтрүүлэх боломжтой  сэвсгэр байх ёстой.

Уусгах

“Уусгах” гэдэг нь хатуу төлөвт материалыг шингэн төлөвт оруулахыг хэлнэ.

  • Нэвчүүлэгч чанар нь тухайн агуулагч хурдаст жигд байх.
  • Агуулагч хурдас  нь ураныг уусгах Eh ба pH орчинг бүрдүүлэхэд саад болохооргүй байх.
  • Газрын гүн дэх уусмалын урсгал нь эрдэсжсэн бүс дотор болон гүний бусад уст давхаргаас тусгаарлагдсан, хянаж болохоор байх (элсэн үе дэх  уран агуулагч эрдэсжсэн бүсийн дээд, доод үе нь зузаан үл нэвчүүлэх шаврын  үеэр тусгаарлагдсан байх).

Олборлолтын энэ арга нь сэвсгэр чулуулаг дахь агуулга багатай ордод хамгийн тохиромжтой  юм.

томруулж харах

томруулж харах

Газар доор уусган олборлох технологийн дэлгэрэнгүй схемтэй танилцана уу

Газар доор уусган олборлолтын үе шатууд

Газар доор уусган олборлоно гэдэг  нь газрын гүнд буй ураныг химийн бодис ашиглан гаргах арга юм. Үүнийг дараах шатлалаар хийнэ. Үүнд:

  • Шахалтын цооногоор  уусгагч уусмалыг шахаж, уусмал хүдрээр дамжин өнгөрөхдөө ураныг уусгана.
  • Олборлолтын цооногоор уран агуулсан уусмалыг соруулж (үйлдвэрлэлийн уусмал гэж нэрлэдэг) газар дээр байрлах үйлдвэр рүү  дамжуулна.
  • Үйлдвэрт ураныг уусмалаас нь ялгаж, цэвэрлэж, хатаагаад, борлуулахад бэлэн бүтээгдэхүүн болох ураны шар нунтаг хэлбэрт оруулна.
  • Урангүй болсон уусмалыг дахин хүчилжүүлж, орд руу шахна.

Газар доор уусган олборлох явц нь битүү эргэлтээр явагддаг.

Газар доор уусган олборлох явцад шахсан болон олборлолтын цооногоор буцаан соруулж байгаа уусмалыг хянаж байдаг. Мөн гүний усыг хянадаг бөгөөд чанарыг нь лабораторийн шинжилгээгээр шалгадаг.

ГДУО нь уламжлалт аргуудыг бодвол дараах давуу талуудтай. Үүнд:

  • Олборлолтын бүсийн байгаль орчинд бага нөлөө үзүүлдэг.
  • Ажилчдын хувьд авч болох цацрагийн шарлагын тунгийн хэмжээг ихээхэн багасгадаг.
  • Маш бага хог хаягдал гардаг – шороон овоолго болон хатуу  хаягдал гарахгүй учир хаягдал хадгалах асуудал үүсдэггүй.
  • Ордыг богино хугацаанд олборлож эхлэх боломжтой.
  • Эрчим хүч бага зарцуулдаг.
  • Агуулагч чулууны шинж чанар, агуулга, хэмжээ, байрлаж буй гүн болон байгаль орчны асуудлаас шалтгаалан уламжлалт аргаар олборлох боломжгүй эрдсийг олборлоход ашигладаг.
Видео

Газар доор уусган олборлох технологийн тухай

Дорноговь аймагт нээн илрүүлсэнтэй адил үзүүлэлттэй ураны орд дээр Газар доор уусган олборлох технологи нь уран олборлох стандарт технологи болон ашиглагдаж байгаатай танилцана уу.

Видео

Газар доор уусган олборлох технологи ба гүний ус

Газар доор уусган олборлох арга технологиор (ISR) олборлохын өмнө, олборлох үед болон дараа нь гүний усны чанарыг хэрхэн тогтмол хянадагтай танилцана уу.