АРЕВА групп Монгол улсад

Нью АРЕВА групп нь Францын төрийн өмчит компани мөн бөгөөд нийгмийн хөгжил, цаашлаад эрчим хүчний салбарыг дэмжих цөмийн материал боловсруулж байна.  Нью АРЕВА групп цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, техник технологи нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг билээ.

Нью АРЕВА групп

Нью АРЕВА групп нь нийгмийн хөгжил, цаашлаад эрчим хүчний салбарыг дэмжих цөмийн материал боловсруулж байна.  Нью АРЕВА групп цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, техник технологи нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг билээ.

Группийн эрхэм зорилго

АРЕВА групп нь нийгэм, байгаль орчны хувьд хариуцлагатайгаар эдийн засгийн үр ашигтай ажиллахыг зорьж байна. Олон улсын шилдэг туршлага дээр суурилах үйл ажиллагаандаа ёс зүйн нарийн хэм хэмжээг баримталдаг.

Уул уурхайн үйл ажиллагаа

Дэлхийн тэргүүлэх уран үйлдвэрлэгчдийн нэг болох АРЕВА групп нь ураны геологи хайгуулаас эхлээд төслийн нарийвчилсан судалгаа, бүтээн байгуулалт, олборлолт, нөхөн сэргээлт зэрэг ураны үйлдвэрлэлийн бүх үе шатыг хамран ажилладаг.

АРЕВА групп Монгол Улсад

АРЕВА групп Монгол Улсад 1997 оноос ажиллаж, Монгол орны зүүн өмнөд хэсэгт геологи хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэж ураны Дулаан Уул болон Зөөвч Овоо ордыг нээсэн.

Зохион байгуулалт

AРЕВА групп нь Монгол Улсын Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, хуучнаар Цөмийн Энергийн газар, түүний эрхэлж байсан чиг үүргийг залгамжилан авсан Ашигт малтмалын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтандор ажилладаг АРЕВА Монгол ХХК, Кожеговь ХХК, АРЕВА Майнс ХХК гэсэн гурван  компаниар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг.