АРЕВА Монгол компани нутгийн малчин өрхүүдээс хэрэглээний махаа худалдан авч байна

January 12, 2017

АРЕВА Монгол компанийн үйлчилгээ хариуцсан гэрээлэгч Адэн Сервисэс компани 2016 оны 12 дугаар сарын 1, 5 ба 6-нд нутгийн малчин өрхүүдээс мах худалдан авалтыг Зөөвч-Овоо хээрийн анги дээр компанийн Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцааны ажилтан О.Батбилэгийн туслалцаатай гүйцэтгэв. Нийт 180 хонь ба 20 үхэр худалдан авсан байна. Сайншанд дахь нядалгааны байгууламжийн хүчин чадлыг харгалзаж, энэ жил нядалгаа ба савлагааг Сайншанд ба Улаанбаатарт хийлээ. Улмаар Зөөвч- Овоо хээрийн анги дээр 5.7 орчим тонн махыг хүргэв. Бүх шаардлагатай эрүүл ахуйн шалгууруудыг хангахын тулд 40 орчим дээжийг авч, шинжилгээнд явуулсан бөгөөд хүнд метал болох хартугалгын ба кадмийн агууламжийн хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс бага гарч, махыг хүний хэрэглээнд аюулгүй гэж баталгаажууллаа.

Уул уурхайн төсөл нь ажиллаж буй нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулах ёстой гэж АРЕВА Монгол компани үздэг билээ. Ажил олголт, сайн дурын үндсэн дээр орон нутгийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх, мөн орон нутгаас худалдан авалт хийх, тухайлбал мах худалдан авснаар орон нутгийн хөгжилд эерэг нөлөөг үзүүлж байна.

АРЕВА Монгол компани 2014 оноос хөрш зэргэлдээ малчдаас мах, сүүг шууд худалдан авч эхэлсэн ба  2014 оны аравдугаар сард Улаанбадрах сумын 13 өрхөөс 5 тонн махыг худалдан авсан. Харин 2015 онд нийт 185 хонь ба 19 үхрийг Улаанбадрах сум ба Сайншанд сумын Зүүнбаян багийн 23 малчин өрхөөс худалдаж авчээ. Энэ худалдан авалт нь Дулаан-Уул хээрийн ангийн 6 сарын махны хэрэглээг хангасан. Малчдын хүсэлтээр уг худалдан авалтыг энэ жил дахин хийлээ.

АРЕВА Монгол компанийн хамт олон  нутгийн амт чанар сайтай мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж, хөрш зэргэлдээ малчин өрхүүдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд оролцож байгаадаа тун баяртай байгаа ба компаниас энэ төрлийн үйл ажиллагааг дараа дараагийн жилүүдэд үргэлжлүүлэн, өргөжүүлэхэд анхаарна.

АРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ