АРЕВА Сан : “VillageFXB” хөтөлбөр Монгол Улсад амжилттай хэрэгжиж байна

October 25, 2016

АРЕВА Сангийн дэмжлэг болон АРЕВА группийн Монгол Улс дахь салбар компанийн хамт олны оролцоотойгоор “Франсуа-Кзавье Баньо” (“François-Xavier Bagnoud”) нийгэмлэг Монголын 100 өрх гэрийг нэн ядуурлаас гаргаж тэднийг эдийн засаг, нийгмийн бие даасан байдалд хүргэх 3 жилийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөр 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор эхэлснээс хойш олон оролцогчид хөтөлбөрийн үр шимийг хүртэж эхлээд байна. Хөтөлбөр бодит үр дүнгээ өгсөөр байна.

2016 оны эхний хагаст 200 гаруй оролцогчид таван төрлийн, тухайлбал задгай талбайд болон хүлэмжинд ногоо тарих, эрүүл аж төрөх, ариун цэврийн сэдвээрх сургалтад хамрагдлаа.  Төслийн багийнхан 14 оролцогчид эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь тусалжээ.

Төсөлд хамрагдаж байгаа нийт 100 айл өрх бүгдээрээ хүнсний тусламж хүртэв.

 

FXB төслөөс нийлүүлсэн цахилгааны утсыг ашиглан бичил бизнес эрхэлдэг туршлагатай байсан хоёр айл өрх орлогын эх үүсвэр бүрдүүлэх үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Нэг айл нь сонгино тариалж эхний ургацаа хураан авсан бол хоёрдахь айл нь машин засвар,  сэлбэгийн дэлгүүр  амжилттай ажиллуулж, үйлчлүүлэгчдийн тоо нь нэмэгдсээр байгаа билээ.

Гарч байгаа эерэг өөрчлөлт нь хөтөлбөрийн оролцогчдод үзүүлж байгаа эд материалын тусламж биш харин тэдэнд үзүүлж байгаа сэтгэл санааны дэмжлэг юм. Сэтгэл санааны дэмжлэг авснаар хөтөлбөрийн оролцогчид урам зоригтой, хийж бүтээх эрмэлзэлтэй болж байгаа юм.

Орлогын эх үүсвэр бүрдүүлэх үйл ажиллагаа, эрүүл ахуй, хоол тэжээл, хичээлийн хэрэгслийн тусламж, албан бус сургалт, хамтарсан үйл ажиллагаа гээд хөтөлбөр 2016 оны сүүлийн хагаст ч үргэлжилж байна.

Сануулахад: “VillageFXB” хөтөлбөрт 500-600 хүн буюу үүнээс тал хувийг нь хүүхэд эзлэж байгаа гачигдалтай 100 өрхийг сонгож,  тэдгээр өрхүүдэд 3 жилийн хугацаанд хоол хүнс, эрүүл мэнд, орон байр болон боловсролын хүрээнд тусламж үзүүлэх бөгөөд өрх бүрт орлогын эх үүсвэр бүрдүүлэх үйл ажиллагаа эрхлэх эхлэлтийн хөрөнгийг олгох юм. Байнгын тогтмол орлоготой болсноор тухайн өрхүүд өөрсдийн хэрэгцээг хангах чадвартай болох юм.

 

AРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ