АРЕВА групп ураны хайгуул, олборлолтын талаар хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа

November 02, 2016

АРЕВА Монгол компаниас “Байгалийн уран, хайгуул, олборлолт болон ураны хүдрийн боловсруулалт, нөөц” сэдэвт уулзалтыг Монголын Төрийн болон төрийн бус байгууллагын 30-аад төлөөлөгчдийн хамт 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү хагас өдрийн уулзалтыг АРЕВА Майнс компанийн эксперт геологич Дэни Вирложё удирдан явуулав.

Геологич Дэни Вирложё Ураныг нээсэн түүх, Байгаль дээрх уран, Ураны хүдрийн хайгуул, олборлолт, Ураны үйлдвэрлэл, нөөц гэсэн сэдвийг хамарсан танилцуулга хийсэн.  Уулзалтад Монгол Улсын Цөмийн энергийн комиссын ажлын алба, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Геологийн төв лаборатори ба геологи, уул уурхайн мэргэжлээр инженер геологич бэлддэг томоохон хоёр их сургууль болон Очирбат Сан,  Монголын геологи, уул уурхайн мэргэжсэн институт зэрэг байгуллагын төлөөлөгчид   оролцсон. Оролцогчид уулзалтыг удирдсан экспертийн хийсэн танилцуулгыг, тухайлбал газар доор уусган олборлох арга нь бусад олборлох аргуудынхаа дунд томоохон байр суурь эзэлдэг- нийт олборлосон ураны 47 хувийг газар доор уусган олборлох аргаар олборлож байна- мөн Паладин, Рио Тинто зэрэг компанийн үйл ажиллагааны цар хүрээ  илэрхий буурч байхад Хятадын операторуудын байр суурь өсч байгаа зэргийг  ихэд сонирхож байлаа.

КОЖЕГОВЬ компанийн Геологийн албаны захирал Сэбастьян ОКЭ: “Энэхүү уулзалтыг зохион байгуулж, Монголын мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хуваалцаж байгаадаа бид баяртай байна. АРЕВА групп үйл ажиллагаа явуулж байгаа орон бүртээ ил тод харилцааг хөгжүүлэх зарчмыг баримталдаг. Ураны салбар нь Монгол Улсын хувьд шинэ салбар тул энэ төрлийн уулзалт, семинарыг тусгайлсан сэдвээр цаашид үргэлжлүүлэн зохион байгуулна. Өнөөдрийн уулзалтад оролцсон хүмүүсээс ч ийм санал гарч байна. Бүх геологчиддоо Монголын Геологичдын өдрийн баяр хүргэе!”, хэмээн тэмдэглэв.

АРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ