АРЕВА Монгол компани  хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан болон хүүхдүүдэд тэргэнцэр хандивлалаа

January 26, 2016

АРЕВА Монгол компани  төсөл хэрэгжүүлж буй нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулах ёстой гэж үздэг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа орон нутгийн хөгжлийн төслүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ба боловсрол, эрүүл мэнд, соёл, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд голчлон санхүүжилт олгодог.

Орон нутгийн эдийн засгийн хөгжилд  чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд  Дорноговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлав. Шинэ оны босгон дээр Улаанбадрах сум,  Зүүнбаян багийн хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан ба хүүхдүүдэд тэргэнцэр хандивлах ажлыг 12 дүгээр сарын 21, 22-ны  өдрүүдэд зохион байгууллаа. Нийт 8 өндөр настан, 4  хүүхэд, Зүүнбаян багийн эмнэлэгийн хамт олонд  тусламжийг шинэ жилийн бэлгийн хамт гардуулав.. Компанийн хамт олны чин сэтгэлийн хандивыг  орон нутгийн удирдлага, иргэд, ахмадууд баяртай хүлээж авлаа.

АРЕВА Монгол компанийн ХЭБАА ТХОНХ хариуцсан захирал Ц.Энхжаргал: “Манай компанийн хамт олон үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн иргэдийн хэрэгцээнд үндэслэн  төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад ийнхүү өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж байгаадаа маш их баяртай байна” хэмээн онцоллоо.

АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ