Дорноговь аймгийн комисс КОЖЕГОВЬ компанийн байгаль орчны нөхөн сэргээлтийг ажлын гүйцэтгэлийг сайн гэж үнэллээ

January 21, 2016

Жил бүр КОЖЕГОВЬ компани Байгаль орчны  менежментийн  төлөвлөгөө боловсруулж, БОНХАЖЯ-аар хянан батлуулдаг бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилтийг орон нутгийн байгаль орчны  газар  хянадаг. Харин компанийн байгаль орчны мэргэжилтнүүд төлөвлөгөөний биелэлтийг хариуцдаг юм. 

2015 оны КОЖЕГОВЬ компанийн Байгаль орчны хяналт шинжилгээний төлөвлөгөөний биелэлт, нөхөн сэргээлтийн ажлыг Дорноговь аймгийн Сайншанд сумын комисс 10 сарын 30-н, Улаанбадрах сумын комисс 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд газар дээр нь ажиллаж шалгасан бол аймгийн комисс талбайн нөхөн сэргээлтийн ажлыг мөн сарын  4-ны өдөр шалгаж хүлээж авсан юм. Ийнхүү орон нутийн комисс Байгаль орчны хяналт шинжилгээний төлөвлөгөөний биелэлт, нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авлаа. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сайншанд хотноо болсон хурлаар компанийн байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авч, менежментийн төлөвлөгөөний биелэлтийг 83 оноогоор үнэлэв. Комисс компанийн зүгээс байгаль орчны хамгааллын чиглэлээр шинээр санаачлан хэрэгжүүлж байгаа, тухайлбал тугны систем, нутгийн үрээр ургамалжуулах, мод тариалах, гар нөхөн сэргээлтийн  ажил зэргийг өндрөөр үнэлж баяр хүргэлээ.

Өмнөх оны амжилтаа бататгахад байгаль орчин, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны багийнхны, тэр дундаа орон нутгаас ажиллаж байгаа Б.Батжаргал, Д.Лхагвасүрэн нарын идэвх зүтгэл, хүчин чармайлт өндөр хувь нэмэр оруулсныг компанийн удирдлагаас цохон тэмдэглэлээ.

АРЕВА Монгол компани төслийн үйл ажиллагаанаас хүн, байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг хамгийн бага түвшинд барихыг зорин ажилладаг ба талбайд ажиллаж буй багууд хүчин төгөлдөр хууль тогтоомж, олон улсын стандартад нийцүүлэн ажиллахаас гадна сайн туршлагыг ажилдаа нэвтрүүлдэг юм.

АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ