Дунд сургуулиудад мэдээлэл зүйн шинэ тоног төхөөрөмж бэлэглэлээ

March 07, 2016

АРЕВА группийн Уул Уурхайн Бизнес Нэгж Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон Зүүнбаян багийн дунд сургуулиудын мэдээлэл зүйн танхимд шинэ тоног төхөөрөмж бэлэглэлээ. Төслийг эдгээр хоёр сургуулийн хүсэлтээр хэрэгжүүлсэн бөгөөд компьютер болон дагалдах хэрэгслүүдэд 43 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт орууллаа. АРЕВА Монгол ХХК-ийн удирдлагууд Дорноговь аймгийн удирдлагуудад Сар шинийн хүндэтгэл үзүүлэн, мэндчилгэ дэвшүүлэх үеэр буюу 2 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд дээрх мэдээлэл зүйн танхимд компьютер гардуулан өгөх ёслол боллоо.

Нээлтийн ажиллагаанд Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Барсак, АРЕВА Монгол ХХК-ийн удирдлагууд, сурагчид болон эцэг эхийн төлөөлөл оролцов. Эцэг, эхчүүд АРЕВА групп “тэдний ирээдүй” болсон хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Улаанбадрах сум болон Зүүнбаян багийн дунд сургуулийн сурагчдын зүгээс тэдний сурч боловсрох таатай нөхцөлийг дэмжиж,  байнгын дэмжлэг туслалцаа үзүүлдэгт нь  АРЕВА группд маш их талархаж байгаагаа илэрхийлж, зочдод урлагийн тоглолт үзүүлж, өөрсдийн гараар хийсэн бэлэг дурсгалын зүйл гардууллаа.

АРЕВА Монгол ХХК-ийн Орон нутгийн харилцаа, тогтвортой хөгжил хариуцсан ахлах менежер П.Анжлай : “Манай компани эдгээр сургуулиудтай олон жилийн турш хамтран ажиллаж байна. Жишээлбэл: Улаанбадрах сумын дунд сургуулийн сурагчдын дотуур байрыг тохижуулж, охидын хөдөлмөрийн кабинетэд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл авч өгсний зэрэгцээ мэдээлэл зүйн танхим тохижуулж байсан. Боловсролын салбарт хөрөнгө оруулж байгаа маань зөв хөрөнгө оруулалт гэдэгтээ бид итгэлтэй байна”, хэмээн цохон тэмдэглэв.

2006 онд АРЕВА МОНГОЛ ХХК Улаанбадрах сум болон Зүүнбаян багийн дунд сургуулийн сурагчдын мэдээлэл зүйн танхимуудыг тохижуулсан бөгөөд орчин үеийн мэдээлэл зүйн техник технологитой хөл зэрэгцэн алхахын тулд уг сургуулиуд дахин хүсэлт гаргасан юм. АРЕВА группийн хөрөнгө оруулахыг зорьдог тэргүүлэх салбаруудын нэг нь боловсролын салбар мөн билээ.

АРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ ХХК