АРЕВА Сан : 100 өрхийг нэн ядуурлаас гаргах “VillageFXB” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэллээ

April 25, 2016

АРЕВА Сангийн дэмжлэг болон АРЕВА группийн Монгол Улс дахь салбар компанийн хамт олны оролцоотойгоор “Франсуа-Кзавье Баньо” (“François-Xavier Bagnoud”) нийгэмлэг өрх бүлийг нэн ядуурлаас тууштай гаргаж тэдгээрийг эдийн засаг, нийгмийн бие даасан байдалд хүргэх 3 жилийн хөтөлбөрөө Дорноговь аймагт хэрэгжүүлж байна.  

“VillageFXB” хөтөлбөрт 500-600 хүн буюу үүнээс тал хувийг нь хүүхэд эзлэж байгаа гачигдалтай 100 өрх хамрагдаж байна. Тэдгээр өрхүүдэд 3 жилийн хугацаанд хоол хүнс, эрүүл мэнд, орон байр болон боловсролын хүрээнд тусламж үзүүлэх бөгөөд өрх бүрт орлогын эх үүсвэр бүрдүүлэх үйл ажиллагаа эрхлэх эхлэлтийн хөрөнгийг олгох юм. Байнгын тогтмол орлоготой болсноор тухайн өрхүүд өөрсдийн хэрэгцээг хангах чадвартай болно.

Хөтөлбөрт хамрагдах 100 өрх тодорхой болж эхний ээлжний хоол хүнс, эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдийг хуваарилж тараасан ба сургалтанд хамруулж эхэлжээ. 2016 оны эцсээр оролцогч хүн бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Тухайн үед хүүхдүүдийн хоол тэжээлийн дутагдал ч арилах бөгөөд оролцогч 100 өрх нь орлогын эх үүсвэр бүрдүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн байна.

Дараагийн 2 жилд бусад үе шатуудыг даван туулна. Жишээлбэл: өрхүүдийн 90 хувь нь сайжруулсан ариун цэвэр, эрүүл ахуйн тоног төхөөрөмж, үйлчилгээг хүртэх боломжтой болно, тухайлбал төрөлт бүр эрүүл мэндийн мэргэжлийн ажилчдын хяналтан доор явагдана гм. 

Хөтөлбөр эхэлсэнээс 3 жилийн дараа тухайн өрхүүд гэр бүлийн гишүүдээ ядуурлаас гаргах орлогын хангалттай эх үүсвэртэй, үр хүүхдээ өсгөж, хамгаалах чадвартай, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлдэг, эх орондоо амьдарлаа бахархалтайгаар авч явах боломжтой болно.           

АРЕВА  Сан нь “Франсуа-Кзавье Баньо” нийгэмлэгтэй түншлээд 6 жил болж  байгаа бөгөөд хоёр ч удаагийн “VillageFXB” хөтөлбөр хэрэгжихэд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Эхний хөтөлбөр Хятад Улсад, удаах нь Энэтхэг Улсад хэрэгжсэн юм. Эдүүгээ “FXB International” нийгэмлэг нь дэлхийн өнцөг булан бүрт 86 хувийн амжилттайгаар нийт 165 хөтөлбөр хэрэгжүүлээд байна. 

АРЕВА Сан