« Миний гэр бүл» өдөрлөгийг Дулаан Уулын хээрийн анги дээр зохион байгууллаа

October 23, 2015

« Миний гэр бүл» өдөрлөгийг Дулаан Уулын хээрийн анги дээр зохион байгууллаа
АРЕВА групп Монгол Улсад ураны төсөл хэрэгжүүлээд 19 жил болж байна. Энэхүү төсөл нь зөвхөн АРЕВА групп төдийгүй төсөлд оролцож байгаа Монгол болон Японы талын хамтрагчдын хувьд ч стратегийн ач холбогдолтой төсөл билээ. Гурван улсын хамтарсан ураны төслийг олон нийт ойлгон, хүлээн зөвшөөрөх нь төсөл амжилттай хэрэгжихийн үндэс билээ. Тиймээс компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд харилцан яриа өрнүүлэх, ил тод байх нь нэн чухал юм.
Хийж байгаа ажлынхаа талаар нээлттэй мэдээллэх зорилгоор ХАБЭМ, Орон нутгийн харилцаа хариуцсан хамт олон энэ сарын 17-ны өдөр “Миний гэр бүл” өдөрлөгийг Дулаан Уулын хээрийн анги дээр амжилттай зохион байгуулав. Компанийн ажилчид, тухайлбал орон нутгийн ажилчдын гэр бүлд компанийн ажилчид юу хийдгийг, ямар нөхцөлд ажилладагийг танилцуулахад өдөрлөгийн зорилго оршиж байв. Өдөрлөгт компанийн ажилчдын эцэг эх олноор ирсэн нь эцэг эхчүүд хүүхдийнхээ ажлын байр, ажлын нөхцөл, хайгуулын анги дээрх өдөр тутмын ажлыг ихээр сонирхож байгааг тод харуулав.
Өдөрлөгт нийт 66 зочид оролцсон ба компанийн үйл ажиллагаа явагдаж байгаа нутаг болох Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах сумаас ирсэн иргэд байв.
    Зочид компанийн нийгмийн хариуцлага, байгаль хамгаалал, ураны хайгуулын үйл ажиллагаа зэргийг танилцуулсан видео үзэж, танилцуулга сонссон бөгөөд геофизикч, гидрогеологич нар ажлаа танилцуулж, өдөр тутмын ажлаа хэрхэн хийдгээ үзүүлэв.
Өдөрлөг өдөрлөхөд зочид өөрсдийн хүүхэд мөн аав, ээжийн ажлын нөхцөлтэй танилцсандаа мөн тэднийхээ ажиллаж амьдарч байгаа нөхцөлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бө АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компанид талархлаа “Гэр бүлийн мод”-оор дамжуулан илэрхийлжээ.
Компанийн орон нутгийн ажилчдын гэр бүлээр эхэлсэн энэхүү өдөрлөгт цаашид бусад ажилчдын маань гэр бүл оролцоно. Энэ төрлийн арга хэмжээ нь Монгол Улсад хэрэгжүүлж байгаа манай төслийн оролцогч талын төлөөлөл болсон ажилчид, ажилчдын гэр бүл болон компанийн хоорондох итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаашид чухал хэвээр байна.
AРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ