2015 оны гуравдахь Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр

November 03, 2015

Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөрийн 2015 оны гуравдах кампанит ажил

2015 онд Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөрийг 3 удаагийн давтамжтайгаар амжилттай хэрэгжүүлсэн ба Энэ удаагийн хөтөлбөр уламжлалаа эвдэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын сургуулийн 9-А ангийн 18 сурагчид,  5 багшийн оролцоотой явагдлаа.
Хөтөлбөр нь байгаль орчныг хамгаалах, хянах шинжлэх үйл ажиллагаанд залуу байгаль хамгаалагч хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, компанийн хийж байгаа ажлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээдэл болон тайлбараар хангахад чиглэгдсэн юм. 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хөтөлбөр дараах байдлаар явагдав. Үүнд:
-    ХАБ-ын зааварчилгаа авах
-    Мэндчилгээ, PEMP- ийн нээлт танилцуулга
-    Компанийн үйл ажиллагаа болон цацрагийн сургалт танилцуулга
-    Хээрийн ангитай танилцах
-    Хөгжөөнт тоглоом асуулт, хариулт
-    Олон нийтийн оролцоотой хяналтын хөтөлбөрийн сургалт зааварчилгаа
-    Дээжлэлтийн цэг дээр очих, дээж авах
Компанийн мэргэжилтнүүдийн хийсэн танилцуулгаас олон нийтийн сонирхдог, тухайлбал мэдлэг муутай байдаг сэдвүүдийн нэг болох “Уран гэж юу вэ, түүний ашигтай болон сөрөг талууд” сэдэв чөлөөт ярилцлагыг Байгаль орчин, цацрагийн хамгаалалтын мэргэжилтэн Б. Батманлай удирдан явууллаа. Оролцогчдод өөрсдийгөө чөлөөтэй идэрхийлэх боломж олгосноороо энэхүү ярилцлага нь хүүхдүүдэд маш ойлгомжтой энгийн сургалт болж чадлаа.
    Хяналтын цэгээс дээж авч усан орчинд үзүүлэх байгалийн ба хүний хүчин зүйлсийн нөлөөллийг судлан тогтоох зорилгоор хэрэгжүүлж байгаа ажлын аргачлалыг  тайлбарлаж таниулсан. Хүүхдүүд хяналтын цэгийн дээжлэлтийн ажилд гар бие оролцож, дээжийг хаягжуулан лабораторийн шинжилгээнд явуулахад бэлтгэж тэмдэгшүүлсэн.
Хүүхдүүдийн зүгээс энэ хөтөлбөрт хамрагдсандаа баярлаж талархсанаа илэрхийлээд АРЕВА модыг талархалын навчаар чимж, сэтгэлээсээ урлаж ирсэн бэлгээ гардуулаад ажлын амжилт хүсэн ерөөгөөд буцсан юм.
АРЕВА Монгол компаниас хэрэгжүүлж байгаа байгаль орчны хяналт шинжилгээний ажил, түүний үр дүнг орон нутгийн удирдлага, ард иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгох зорилгоор 2013-2014 онуудад  амжилттай хэрэгжсэн Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр ийнхүү 2015 онд 3 удаа амжилттай хэрэгжиж дууслаа.
АРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ компани