2015 АРЕВА Монгол компани нутгийн малчин өрхүүдээс хэрэглээний махаа худалдан авч байна

November 23, 2015

АРЕВА Монгол компани нутгийн малчин өрхүүдээс хэрэглээний махаа худалдан авч байна

АРЕВА Монгол компани нутгийн малчин өрхүүдээс хэрэглээний махаа худалдан авч байна
АРЕВА Монгол компани  төсөл хэрэгжүүлж буй нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулах ёстой гэж үздэг. Үйл ажиллагаанаасаа орон нутагт үзүүлэх эерэг нөлөө, үр дүнг өргөжүүлэхэд манай компани байнга анхаарч ирсэн ба аймаг, сумын бизнес эрхлэгчид ч АРЕВА Монгол компанийн үйл ажиллагаанаас ашиг шим хүртэж байна.  2014 оноос орон нутгийн малчдаас мах, сүү худалдан авахын зэрэгцээ  Дулаан Уулын хээрийн ангийн зургаан сарын хэрэгцээнд зориулж 2014 оны аравдугаар сард Улаанбадрах сумын 13 өрхөөс 5 тонн мах зах зээлийн үнээр худалдан авсан. Малчдын зүгээс гаргасан саналын дагуу уг худалдан авалтыг 2015 онд дахин гүйцэтгэлээ.  
Үүнд Улаанбадрах сумын Аргалант баг, Сайншанд сумын Зүүнбаян багийн нийт 23 малчин өрхөөс 185 толгой хонь, 19 толгой үхэр худалдаж авлаа. Мал худалдан авах, Улаанбаатар хот руу тээвэрлэж нядалгаанд оруулан, зохих шинжилгээг хийлгэн, гулууз махан бүтээгдэхүүн бэлтгэн, эргүүлээд Дулаан Уулын хээрийн анги руу тээвэрлэн авчрахад нийт 16 хоногт уг ажлыг хийж гүйцэтгэв. Дорноговь аймагт мах бэлтгэлийн үйлдвэр байдаггүйн улмаас уг ажлыг Улаанбаатар хотноо хийлгэсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний стандартууд, тухайлбал мах, махан бүтээгдэхүүнд тавигддаг эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагуудыг хангаж, Улсын Мал Эмнэлэг, Ариун Цэврийн Төв Лабораторид холбогдох шинжилгээ хийлгэсэн.

АРЕВА Монгол компанийн хамт олон  нутгийн амт чанар сайтай мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж, хөрш зэргэлдээ малчин өрхүүдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд оролцож байгаадаа тун баяртай байгаа ба компаниас энэ төрлийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллана.

AРЕВА Монгол/ ¨KОЖЕГОВЬ