АРЕВА Монгол компани орон нутгийн бичил бизнессийг дэмжиж байна

February 12, 2015

АРЕВА Монгол компани орон нутгийн бичил бизнессийг дэмжиж байна

АРЕВА Монгол, Кожеговь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг, тухайлбал орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн орлогыг дэмжих хэд хэдэн төсөл хөтөлбөрийг 2014 онд хэрэгжүүлсний нэг нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэдэд буцалтгүй зээл олгосон явдал юм.

2014 оны 11 дүгээр сард АРЕВА Монгол компани нь гэрээний ашиг хүртэгч  Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн иргэд болох Л.Батчимэг, Ц.Чулуунцацрал нартай үзэглэсэн гэрээгээр тухайн иргэд буцалтгүй мөн хүүгүй зээл хүртсэн билээ.

Гэрээний нөхцөл ёсоор дээрхи ашиг хүртэгчид ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан сүүн бүтээгдэхүүнийг сумын Хүүхдийн цэцэрлэгт нийлүүлэх юм.

Гэрээний дагуух бүтээгдэхүүний эхний нийлүүлэлт болох 70 ширхэг хайрцаг ааруулыг компани хүлээн авлаа. Орон нутгийн өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий төслийн хүрээнд үйлдвэрлэсэн ааруулыг, харилцагч байгууллагуудад ирж буй Сар шинийн баярын мэнд дэвшүүлж хүргүүлнэ.

АРЕВА Монгол, Кожеговь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төрлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байгаадаа баяртай байгаагийн зэрэгцээ цаашид ч орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжин ажиллана.

Үүний зэрэгцээ АРЕВА Монгол, Кожеговь компаниас ирж буй Сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбадрах сумын 16, Сайншанд сумын Зүүнбаян багийн 8 өндөр настан, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур амьдралтай иргэдэд  тавгийн идээ, гарын бэлэг гардууллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байна.

АРЕВА Монгол, Кожеговь компани