АРЕВА Монгол ХХК байгаль хамгааллыг сурталчиллаа

April 27, 2015

 АРЕВА Монгол ХХК байгаль хамгааллыг сурталчиллаа

АРЕВА Монгол компаниас гар зураг болон эссе бичлэгийн уралдаанаар дамжуулан сургуулийн сурагчдын дунд байгаль хамгааллыг сурталчиллаа. АРЕВА Монгол компаниас санаачлан зохион байгуулсан  "Бид залуу байгаль хамгаалагчид" гар зураг,  "Эх дэлхий бидний гэр" эссе бичлэгийн уралдаан 2015 оны 4 дүгээр сард дүнгээ гаргав. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын дунд сургуулийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн 6 à 18 сурагчид шагналаа гардан авлаа.

Өнгөрөгч 2 дугаар сард зарласан дээрхи уралдаанаар дамжуулан АРЕВА Монгол компани байгаль хамгаалал мөн өдөр тутам гардаг цаасан болон хуванцар хог хаягдлын асуудлын чухлыг залуу үеийнхний дунд гаргаж тавьсан билээ. Гар зураг болон эссе бичлэгийн уралдаанд нийт 171 сурагч оролцжээ. Үүний зэрэгцээ сурагчид "Хог хаягдалгүй орчин" хэлэлцүүлэгт оролцов. Хэлэлцүүлгийн үеэр компанийн мэргэжилтэнүүд сурагчдад танилцуулга хийж, санал бодлоо солилцож, тэдний асуултанд дэлгэрэнгүй хариулт өгөв. 

 Уралдааны ялагчдад 4 дүгээр сарын 15-нд шагналыг гардуулан өглөө. Улаанбадрах сумын дунд сургууль дээр болсон шагнал гардуулах ажиллагаанд тус сумын ИТХ-ын дарга Ц.Эрхэмболд оролцож, компанийн санаачлага болон залуу үеийнхний анхаарлыг байгаль хамгааллын асуудалд хандуулах үйл хэргийг дэмжлээ.  АРЕВА Монгол ХХК-ийн БОХАБТХ хариуцсан захирал Ц.Энхжаргал : "Мэдээлэл харилцан хуваалцах, харилцан яриа өрнүүлэх нь бидний үйл ажиллагааны цөм юм. Сурагчдад байгалийн гайхамшигийг танилцуулж, байгаль хамгаалалд тэдний эзлэх байр суурийг тайлбарлан таниулах нь бид бүгдийн хувьд нэн чухал асуудал билээ", цохон тэмдэглэв.