АРЕВА Монгол компанийн бөхчүүдийн амжилт

April 09, 2015

АРЕВА Монгол компанийн бөхчүүдийн амжилт

АРЕВА Монгол компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын бөхчүүдэд сумын “Хутагтын хүчтэнүүд” бөхийн дэвжээгээр дамжуулан дэмжлэг үзүүлэхээр болж 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

2015 он гарсаар АРЕВА Монгол компанийн бөхчүүд хэд хэдэн уралдаан тэмцээнд амжилттай оролцоод байна. Үүнд:

  1. Улаанбадрах сумын бөх, Дорноговь аймгийн харцага Б. Анхбат:

-          2 дугаар сард Улаанбадрах сумын сар шинийн барилдаанд нийт 32 бөх барилдсанаас үзүүрлэж,

-          3 дугаар сарын 15-нд Зэвсэгт хүчний ойн баярт зориулсан бөхийн барилдаанд амжилттай оролцлоо.

  1. Аймгийн харцага Г. Ширчинбат:

-          2 дугаар сард Дорноговь аймгийн сар шинийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдэж,

-          3 дугаар сарын 15- нд Зэвсэгт хүчний ойн баярт зориулсан бөхийн барилдаанд тус тус амжилттай оролцлоо.