Монгол малчдын төлөөлөл КАТКО-д зочилсон нь

September 15, 2014

Энэ оны 9 дүгээр сарын 9-с 15- ны өдрүүдэд КАТКО Монгол Улс дахь манай хайгуулын талбайн ойролцоо амьдардаг 8 малчин, сумын Иргэдийн хурлын дарга болон Цөмийн энергийн газрын мэргэжилтэнг хүлээн авлаа. Энэхүү айлчлалын зорилго нь өрөмдлөгийн үйл ажиллагаа болон Газар доор уусган олборлох технологийг ашиглах үед байгаль орчин хамгааллын зохих горимыг хэрхэн дагаж мөрддөг мөн нутгийн иргэдийн дунд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг харуулах явдал байсан юм.

Сэтгүүлчдийн хамт хийсэн айлчлал

Улаанбадрах сум болон Зүүнбаян багийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд сумын Иргэдийн хурлын дарга, Дулаан Уул, Зөөвч Овоо хайгуулын талбайн ойролцоо амьдардаг 8 малчин, Цөмийн энергийн газрын мэргэжилтэн багтаж байв. Монголын Үндэсний олон нийтийн телевиз, хоёр вебсайтын 3 монгол сэтгүүлч, малчидтай хамт хөтөлбөрийн эхнээс дуусах хүртэл бүх үе шатанд байлцан юу үзэж харж байгааг нь буулгаж байсан юм.

Тулгарсан бэрхшээл

Энэхүү үйл ажиллагаагаар Уул уурхайн Бизнесс групп хоёр асуудлыг шийдвэрлэсэн нь харилцан яриа болон ил тод байдал бидний нэн тэргүүний үзэл баримтлал гэдгийг дахин батлах мөн Монгол Улс дахь итгэлцлийг, тухайлбал малчдын итгэлийг сэргээх байсан юм. Түүнчлэн тус айлчлалын зорилго нь малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэлгүйгээр өрөмдлөгийн ажил болон Газар доор уусган олборлох технологийг хэрхэн ашигладгийг тайлбарлах, олборлолтын бүлэг торлолыг хаасны дараа заг байгалиараа нөхөн сэргэж байгаа үйл явцыг харуулах, Уул уурхайн Бизнесс групп нийгмийн хариуцлагын бодлогыг КАТКО-н авч хэрэгжүүлж байгаа нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны бодит жишээгээр харуулахад оршиж байв.

КАТКО-н удирдлагатай уулзав…

Аяллын хөтөлбөр уул уурхайн салбарын эдийн засгийн үр ашгийг ард түмний амьдралын түвшин, дэд бүтцийн хөгжлөөр нь дамжуулан харуулах зорилготой Алмата хотоор хийх аяллаар эхэлсэн. Дараа нь КАТКО-н ерөнхий захирал Жерар Фриес болон КАТКО-н захиргааны асуудал эрхэлсэн захирал Ги Бретон нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан нь малын хорогдлын талаар сонирхсон асуултаа асуух боломжтой болоход нь онц ач холбогдол өгсөн явдалд нь төлөөлөгчид талархаж байлаа.

…Казахстаны орон нутгийн удирдлага

Сузак дүүргийн засаг дарга ноён Аймурзаев орон нутгийн телевизтэй хамт төлөөлөгчдийг хүлээн авч уулзан КазАтомПром –н салбаруудын үйл ажиллагаа нутгийн иргэдэд үр ашгаа өгч байгааг онцлон тэмдэглэв. Үүний дараа Казахстаны мал эмнэлгийн лабораторийн мэргэжилтнүүд Монгол оронд гараад байгаа малын өвчлөл Казахстан Улсад, тухайлбал ураны хайгуул, олборлолт ашиглалтын үйл ажиллагаа хийгдэж байгаа бүс нутагт байхгүй гэж мэдэгдсэн нь нэн чухал байлаа. Мөн монгол малчдад малын эрүүл ахуйн нөхцөлийг хэрхэн хангах, малаа паразит өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр тусгайлан зөвлөгөө өгсөн.

Казах малчидтай уулзав

Хөтөлбөрийн онцлох хэсэг нь Сузак дүүргийн Хөдөө аж ахуй, газар тариалангийн Газрын дарга болон малын эмчийн хамт фермүүдээр зочилж, казах малчидтай уулзаж, ингэснээр мал маллагааны нөхцлийг харьцуулан, уул уурхайн үйл ажиллагаа малд ямар нэг хор хөнөөл учруулаагүй байгааг нүдээр харах боломж олдсон юм.

Төлөөлөгчдөд төрсөн эерэг бодол

Торткудукын цооногийн талбай, боловсруулах үйлдвэрээр хийсэн аяллын үеэр, малчид анхлан асууж байсан ураны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, ажилчдын аюулд өртөх байдал, малын хорогдлын талаарх асуултаа өөрчилж, “Монголчууд уранаас айж байхад яаж ураны талаар Монголчуудтай ярих вэ?” гэдэг асуулт руу шилжсэн.

Улаанбадрах сумын Иргэдийн хурлын дарга нутагтаа эргэж ирээд иргэдийн хурал зохион байгуулж, хурлаар ингэж мэдэгдсэн: “Би Казахстанд ураны олборлолт хийдэг нутаг ямар байдаг, ард иргэд нь тэрхүү үйлдвэрлэлтэй хэрхэн зэрэгцэн амьдарч байдгийг өөрийн нүдээр харах мөн тэдний санал сэтгэгдлийг сонсохын тулд явсан. Ураны олборлолтоос гарах эдийн засгийн ашиг тус нь Сузак дүүргийн төсвийн 70%-ийг бүрдүүлдэг юм байна. Нөхөн сэргээлт сайн хийгддэг юм байна. Хоёр жилийн дотор байгалиараа явагдсан нөхөн сэргэлтийг харсан. Бид мөн тус дүүргийн мал эмнэлгийн лабораторийн захиралтай уулзсан ба тэнд манайд гарсан шиг малын өвчлөл байгаагүй. Товчхондоо, надад Казахстан улс ураныг хэрхэн ашиглаж байгаа нь таалагдсан. Тийм ч учраас би Улаанбадрах суманд ураны ордоо хурдан ашиглалтанд оруулж, хамтран хөгжин дэвших замаа олох хэрэгтэй гэж бодож байна”.

Үүн дээр нэмээд нэг малчин хэлэхдээ: “Би эндээс явахдаа уран хортой гэж боддог байсан. Гэхдээ би ураны уурхайд өөрийн биеэр очиж, сайтар танилцлаа, уран хоргүй гэдгийг ойлгосон. Би олж авсан мэдлэгээ бусадтай хуваалцаж тэдэнд ойлгуулж, ухуулах болно.”