МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ЗҮҮНБАЯН БАГТ

Аргалан багийн малчин Жаргалсүрэн Ийгл телевизэд ярилцлага өгч байгаа нь

September 12, 2014

АРЕВА Монгол, Кожеговь компаниуд нь 2007 оноос буюу олон малчин өрхүүд өөрсдийн амьдралын эх үүсвэр болсон малаа алдсан 2006- 2007 оны хахир хатуу өвлийн дараагаас эхэлж малжуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг нь нийт 450 өрхтэй бөгөөд үүнээс 55 өрх 12,1 мянган толгой мал малладаг. Малжуулах төслийг 2011 оноос эхэлж тус багт хэрэгжүүлж эхэлсэн.

2014 оны 8-р сарын 25-ны өдөр Зүүнбаян багийн иргэдийн хурлаар төсөлд хамрагдах хүсэлт гаргасан өрхүүдээс 6 өрхийг санал хураалтаар сонгосон ба төсөлд хамрагдахаар шалгарсан 6 өрх нь 25 толгой эм хонь, 25 эм ямаа, 1 эр хонь, 1 эм ямаа нийт 52 толгой мал хүлээн авсан бөгөөд 2 жилийн хугацаанд малласны дараагаар дээрх малыг буцаан өгөхдөө өсгөсөн үр төлөө авч үлдсэнээр цаашид удаан хугацаанд төслийн үр шимийг хүртэх юм.

Төслөөр малчдад олгосон эцэг малыг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын улаан ямаа ба Дэлгэрэх хониноос сонгож худалдан авсан ба 2014 оны 9-р дүгээр сарын 2-ны өдөр Зүүнбаян багийн малчдад хүлээлгэн өглөө.

Цаашид АРЕВА Монгол болон Кожеговь компаниуд төслийн талбайн ойр орчим нутагладаг малчин өрхүүдийг дэмжиж, орон нутгийн олон нийтийн дэмжлэгийг авсан тогтвортой хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

АРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ компаниуд