Малчдын орлогыг арвижууллаа

July 23, 2014

Орон нутгийн малчид иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг нь дэмжих зорилгоор АРЕВА Монгол болон Кожеговь ХХК-ийн Тогтвортой Хөгжил, Орон нутгийн Харилцааны Хэлтсээс Баяр наадмын хонь худалдан авах ажлыг амжилттай зохион байгууллаа. Энэ ажлыг зохион байгуулахад Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Н.Төртогтох, Н.Ариунболд нарын малчид идэвхтэй туслан оролцож, голцуу хязаалан насны нийт 30 хонийг нийлүүлсэн байна. Мөн АРЕВА Монгол болон Кожеговь компанийн ажилтнууд малчдын хонийг өргөнөөр худалдан авч наадмын өмнө орлогоо нэмэгдүүлэхэд нь тусалжээ. Мөн компанийн ажилчид болон орон нутгийн малчид иргэдийн хооронд харилцан ашигтай энэ үйл ажиллагааг уламжлал болгон үргэлжлүүлж, компанийн ажилчдын ирэх өвлийн идшийг Дорноговь аймгийн малчдаас хангахаар төлөвлөж байгаа юм байна.