Шүлхий дэгдсэн нутгийн малчдад туслав

March 19, 2014

Шүлхий дэгдсэн нутгийн малчдад туслав

2014 оны 01 сарын  сүүлээс эхлэн Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн хэд хэдэн сумдын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин дэгдэж үүнийг Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори баталсан. Үүний улмаас Онцгой байдлын Ерөнхий газар, орон нутгийн засаг захиргаатай хамтран улсын хэмжээнд шүлхий гарсан газрын 6200 гаруй толгой малыг устгаж,  ариутгал, халдваргүйжүүлэлт, вакцинжуулалтын ажлыг явуулжээ.

Сүхбаатар аймгийн Онгон, Баяндэлгэр, Дарьганга, Түвшинширээ, Асгат сумынхан болон манай компаний үйл ажиллагаагаа явуулдаг, Дорноговь аймгийн 5 суманд шүлхий өвчнөөс болж хөл хорио тогтоосон.

“АРЕВА Монгол” ХХК-ийн удирдлага, хамт олны зүгээс Сүхбаатар  аймгийн Баяндэлгэр, Дарьганга, Онгон сумын малаа устгуулсан 170 малчин өрхөд нийт 5,685,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хүргүүлсэн юм.