Говьд малжуулах төсөл хэрэгжүүлж байна

March 10, 2014

Аливаа уул уурхайн үйл ажиллагаа нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангах хөдөлгөгч хүч гэж үздэг. Уул уурхайн өрсөлдөх чадвар, өндөр хариуцлагатайн жишээг харуулагч Арева Монгол ХХК нь өөрийн ажиллаж буй нутаг дэвсгэр дэх хөгжлийн түнш болсоор байна. Тус компаний охин компани болох Кожеговийн үйл ажиллагаагаа явуулж буй аймаг, сумдын ард иргэдийн хэрэгцээт зүйлс биелж байна. Тус компани болон нутгийн ард иргэдийн хоорон дахь харилцаа илүү ойр, байнгын холбоотой болж байна.

Арева Монгол компаний санхүүжилтээр 2011-2013 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зүүнбаян багийн гурван өрхийг малжуулах төсөлд хамруулжээ.

Нутгийн малчид болох Г.Балданлхам, Д.Энх-Амгалан, Х.Гүнбадрал нар төслөөр авсан малаа өсгөн үржүүлж, тоо толгойг нь гурав дахин өсгөсөн байна. Тэд төсөлд заасан журмын дагуу анх авсан малаа дараагийн мал хүлээн авах иргэдэд шилжүүлэн өгчээ. Орон нутгийн иргэдийн амжиргааг бодитой дэмжих үүднээс уг төслийг Арева Монгол болон Кожеговь компаниуд 2006 оноос санаачлан тогтвортой хэрэгжүүлсээр ирсэн төдийгүй өнөөдрийг хүртэл нийт 120 сая гаруй төгрөгийн санхүүжилтээр нийт 56 малчин айл өрхийг малжуулах төсөлд хамрууллаа.

Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр говийн бүх нутагт ургадаг өвөрмөц ховор төрлийн ургамал болох заг модыг үржүүлэн ургуулах төслийг Арева Монгол компани санаачилжээ. Төсөлд нийт 5000 гаруй заг модны суулгацийг орон нутгийн иргэдийн ойролцоотойгоор Улаанбадрах сумын нутагт тарьж байна. Арева Монгол болон Кожеговь” компаниуд нь заг модыг хамгаалах төсөлд нийтдээ 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.