АРЕВА Монгол”,” Кожеговь” компаниуд 2 жил тасралтгүй осол эндэлггүй ажиллаж, өмнө нь байгаагүй амжилт тогтоолоо

September 06, 2013

“АРЕВА Монгол”, ”Кожеговь” компаниудын нийт ажилчид болон тэдгээрийн гэрээлэгч компаниудын ажилчид Та бүхэнд сүүлийн 2 жил осол эндэлгүй ажилласан амжилтанд хүрсэнийг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү амжилт нь манай хоёр компанийн хувьд түүхэн амжилт ба үүнд Дорноговь аймаг дахь Дулаан-Уул, Зөөвч Овоо, Сайншандын хээрийн ангиуд, Сүхбаатар аймаг дахь Дарьгангын явуулын анги, Улаанбаатар хотын төв оффисын ажилтан, ажиллагсдын хичээл зүтгэлийн үр дүн юм. 2 жилийн турш осол, эндэлгүй ажиллахад манай гэрээлэгч өрөмдлөгийн компаниуд болох ОРДГЕО, УРАН ДРИЛЛИНГ, Говьгео ХХК мөн үйлчилгээний компани болох ISSM, Aden Services компанийн ажилчдын хичээл зүтгэлийн хувь нэмэр орсон болохыг цохон тэмдэглэхэд таатай байна.

Бид бүгдийн хувьд чухал энэ цаг мөчид энэхүү бахдам амжилт нь манай ажилтан нэг бүрийн хүчин чармайлт, оролцоогоор бүтсэн гэдгийг цохон тэмдэглэе. Амжилттай ажилласан бүх ажилтнууддаа талархал илэрхийлье!

Харамсалтай нь, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Дулаан-Уулын анги дээр 9дүгээр сарын 7-ны өдөр ажил зогсолттой осол гарлаа. Гэрээлэгч ОРДГЕО компанийн өрмийн мастер зүүн гарынхаа дунд хурууг гэмтээсэн байна. Энэхүү осол нь цаашид улам анхаарал болгоомжтой байж, өдөр тутам тохиолдож болох эрсдэлийг улам сайн тооцоолж, үнэлж байхыг дахин санууллаа.

Уул уурхайн салбар дахь голлох осол аваар нь автозам, тээвэрлэлтийн үед тохиолддог болохыг үргэлж санаж, зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодохдоо биш, харин ч өдөр тутам, алхам тутамдаа анхаарал болгоомжтой байцгаая!

“АРЕВА МОНГОЛ”, ”Кожеговь” компанийн Удирдлага