Өрөмдлөгийн гэрээт компаниудын аюулгүй ажиллагаа сайжрав

March 10, 2014

АРЕВА компанийн уурхайн үйл ажиллагааны Аюулгүй Байдлын тэргүүн зорилго нь өөрийн ажилтнууд, мөн гэрээт компануудын зүгээс ямар ч ослыг гаргуулахгүй байх явдал юм. Монгол Улсад, 2008 оноос хойш урьдчилан сэргийлэх, дэмжлэг үзүүлэх томоохон ажилд өрөмдлөгийн монгол гурван компанийг хамруулсан нь маш сайн үр дүн үзүүллээ.

ХХАА-ны хяналт шалгалтын зэрэгцээгээр төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн: аюул ослын талаарх сургалт, хувийн хамгаалах хэрэгслийн ашиглалт, ажлын байрыг цэвэр байлгах г.м. “АРЕВА” компани Монгол компаниудад материал хэрэгслээ худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэв. Өрөмдлөгийн арга барилыг тайлбарлан таниулах сургалтыг хээрийн ангид явуулав.

2008-2013 оны хооронд энэхүү хөтөлбөрт зориулж 80000 гаруй еврог зарцуулсан. Энэхүү хүчин чармайлтын үр дүнд аюулгүй байдал мэдэгдэхүйц сайжирч, 2008 оноос хойш зөвхөн нэг л ажлын зогсолттой осол гарав.

Гэрээт компанийн явцыг хянах, шаардлагатай тохиолдолд сургалтыг зохион байгуулах зорилгоор АРЕВА группийн өрөмдлөгийн мэргэжилтнүүд хайгуулын талбай дээр тогтмол очин, ажилласаар байгаа.

Image subcontractors