Монголын зочид, төлөөлөгчид Бессин-сюр- Гартэмп дэх сайттай танилцлаа

September 11, 2013

9 дүгээр сарын 3 – 4-ны өдрүүдэд Бессин дэх аж үйлдвэрийн сайт дээр Монголын зочид төлөөлөгчид зочиллоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  Монгол улсын ЦЭГазрын дарга Н.Тэгшбаяр, тус Газрын гадаад болон олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Хангай, Монголын Төрийн өмчит компанийн дарга Ж.Билэгсайхан болон Монголын хэвлэл, мэдээллийн 4 сэтгүүлч, зураглаачид багтаж байв. Энэхүү айлчлалаар Монголын төлөөлөгчдөд АРЕВА группийн үйл ажиллагаа, тухайлбал, уурхайн ашиглалтын дараах үйл ажиллагаа, Францад баримталж байгаа байгаль орчин хамгаалах бодлогыг танилцуулах зорилготой байлаа. Уурхайн ашиглалтын дараах үйл ажиллагаа, Группээс баримталж байгаа байгаль орчин хамгаалах бодлого нь Монгол Улсын Төр, Засгийн байгууллага, олон нийтийн анхаарлыг онцгой татаж байгаа сэдэв юм.

Ийнхүү Монголын зочид төлөөлөгчид Группийн үйл ажиллагаа, байгууламжтай танилцсаны зэрэгцээ, группийн экспертүүдэд ураны салбарын талаар сонирхсон асуултаа тавьж, дэлгэрэнгүй хариулт авлаа.

Бессин сайтын захирал Бруно Шира сайтын үйл ажиллагааг танилцуулснаар зочдын хөтөлбөрийг эхлүүллээ. SEPA лабораторийн үйл ажиллагаатай танилцсанаар АРЕВА группийн салбар болох АРЕВА Монгол, Кожеговь компанийн захиалгаар хийгдэж байгаа ажлыг танилцуулах сайхан завшаан боллоо. Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудад 60 жилийн туршид нийт 7000 тууш метр өрөмдлөгийн ажлын мэдээлэл бүхий баримт материалын архив, литологи- шлифийн лаборатори зэрэгтэй танилцсан нь манай төлөөлөгчид онцгой сэтгэгдэлтэй үлдлээ. Энэ бүхэн нь Геологийн Албаны хэсэг байлаа.

АРЕВА групп өөрийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахад хэрхэн анхаардаг болохыг үзүүлэх зорилгоор талбайн үйл ажиллагаатай танилцлаа. Зочид төлөөлөгчид Бэльзан болон Пюй де лАж сайттай танилцлаа. Пюй де лАж нь хуучин ураны уурхай байсан ба одоо амралт, зугаалгын цогцолбор болоод байна. Монголын хэвлэлийнхэн тухайн сайт дээр сурвалжлага бэлдсэн. Монголын зочид төлөөлөгчид, тухайлбал, Монгол улсын ЦЭГазрын дарга Н.Тэгшбаяр АРЕВА группээс, тухайлбал Франц дахь уурхайн ашиглалтын талаар хуримтлуулсан мэдлэг, туршлагыг өндрөөр үнэлсэн юм.