Орон нутгийн иргэд байгаль орчны хяналтын үйл ажиллагаанд оролцосноор АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компанийн хамт олны ажлыг улам бататгаж байна

September 25, 2013

Орон нутгийн иргэдийн оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөр энэ оны 9 дүгээр сарын 8-нд Дорногоь аймагт амжилттай эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компани санаачилсныг орон нутгийн захиргаа, ард иргэд халуунаар хүлээн авсан бөгөөд Монгол улсын Цөмийн Энергийн Газраас ч мөн дэмжсэн юм. Орон нутгийн иргэдийн оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөр нь манай компанийн хамт олны хийдэг байгаль орчны төлөвлөгөөт хяналт шинжилгээний зэрэгцээ нэмэлтээр хийгдэж байгаа хөтөлбөр билээ.  Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн ард иргэдийг байгаль орчны хяналтын үндсэн ажиллагаа болох ус, хөрс, ургамалын дээжлэлтүүд, ан амьтны хяналт, ажиглалтанд оролцуулах зорилготой. Дорноговь аймагт хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь өөрийн үйл ажиллагааг орон нутгийн ард иргэдэд ил тод, нээлттэй байлгаж байгаа н нь АРЕВА группийн бодлогын тод жишээ болж байна.

Орон нутгийн иргэдийн оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөр нь энэ оны 6 дугаар сард эхлэх төлөвлөгөөтэй байсан ч зарим гадны тодорхой шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлогдоод байсан юм. Энэхүү хөтөлбөрт орон нутгийг төлөөлж Зүүнбаян баг, Улаанбадрах сумын малчид, байгаль орчны мэргэжилтэн нар оролцож байгаа бол хөтөлбөрийг санаачлагч талаас байгаль орчин, орон нутгийн харилцаа, гидрогеологийн багийнхан оролцож байна.

2013 оны 9 дүгээр сарын 8-нд манай мэргэжилтэнүүд орон нутгийн оролцогч иргэдэд сургалт зохион байгуулж, усны түвшин хэрхэн хэмжих, усны дээж авах, ургамлын төрөл зүйлийг бүртгэх, амьтаны ажиглалтыг хэрхэн хийх талаар заавар зөвлөлгөө өглөө. Энэ өдөр болсон сургалтын дараа  нийтдээ 5 гар худаг болон Баруунбаян булгаас  усны дээжийг хамтдаа авцлаа. Хөтөлбөрт оролцогч тал бүр дээжийн лабораторийн үр дүнтэй  танилцах боломжтой ба жилийн эцсийн тайланг орон нутгийн захиргаа, ард иргэдэд танилцуулах юм.