Монгол Улс: Зөөвч Овоо ураны ордыг  “стратегийн  ач холбогдолтой  ордод” бүртгэлээ

April 22, 2013

Монгол Улсын Уул уурхайн яам АРЕВА группийн нээн илрүүлсэн Зөөвч Овоо ураны ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод албан ёсоор бүртгэн авлаа. 54,390 тонн эдийн засгийн үр ашигтай нөөц бүхий Зөөвч Овоо ордыг бүртгэснээр Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч арван орны тоонд багтах боллоо.

АРЕВА Монгол болон түүний хайгуулын салбар болох Кожеговь компанийн Ерөнхий захирал Тьерри Плэзант "2011 онд Дулаан Уулын ордын нөөцийг 6,270 тонноор бүртгүүлсний дараа, өнөөдөр Зөөвч Овоо ордын нөөцийг бүртгүүлж байна. Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 15 жил болж байна. Зөөвч Овоо ордын нөөцийг бүртгүүлсэн нь Монгол Улс болон АРЕВА группийн хувьд стратегийн дэвшил юм” хэмээн өгүүлэв.

Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжихийн зэрэгцээ тус улс нь ураны ашигт малтмалыг бие даасан бодлогынхоо чухал хэсэг болгох зорилго тавин ажиллаж байна. Монгол Улсын төр, захиргааны байгууллагууд Кожеговь компанийг Зөөвч Овоо ордод илрүүлсэн нөөцийн үнэлгээгээ нэмэгдүүлэх замаар хайгуулын ажлаа үргэлжлүүлэхийг хүсч байна. Зөөвч Овоогийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2015 онд дуусах юм. Тухайн ордыг олборлоход хамгийн тохиромжтой арга технологийг сонгох зорилгоор, Монгол Улсын Уул уурхайн яам, Цөмийн Энергийн газартай хамтран үйлдвэрлэлийн туршилтын байгууламжийг ордын бүсэд байгуулах ажил нь АРЕВА Монгол компанийн дараагийн алхам юм.