АРЕВА нь Монгол Улс дахь уул уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд хамтарсан компани байгуулав

October 26, 2013

АРЕВА нь Монгол Улсад ураны уул уурхайн төслийг хөгжүүлэх, мөн 66%-г нь АРЕВА, 34%-г нь Монголын төрийн өмчит МОН-АТОМ ХХК эзэмшсэн АРЕВА Майнс ХХК-ийг байгуулах гэрээнд гарын үсэг зурав.

Түүнчлэн уг төсөлд Мицубиши Корпорацийн оролцоог зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурав.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Лувсанвандангийн Болд, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лорен Фабиүс, АРЕВА Группийн Ерөнхийлөгч Люк Урсел, Мицубиши Корпорацийн Ерөнхийлөгч Кен Кобаяши нар оролцов.

АРЕВА нь 1997 оноос хойш Монгол Улсад хайгуулын ажил гүйцэтгэсний үр дүнд Дорноговь аймгийн нутагт орших Дулаан Уул болон Зөөвч Овоогийн 60 000 тонн нөөц бүхий ураны хоёр ордыг нээсэн.

Люк Урсел : « Бидний түнш болох Мицубиши Корпорацийн оролцоотойгоор хэрэгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь стратегийн хувьд давхар ач холбогдолтой юм. Энэ нь юун түрүүнд Монгол Улсад ураны салбарыг хөгжүүлэх, үүний зэрэгцээ АРЕВА-ын уул уурхайн үйл ажиллагааг олон улсад өргөжүүлэх боломж олгоно » гэж мэдэгдэв.

Icon Download  Read the press kit (.pdf)