АРЕВА корпорацийн сан Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа

November 15, 2013

Францын АРЕВА групп Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмж болон нүдний оношлогооны кабинетын цоо шинэ тоног төхөөрөмжийг хандивлалаа. Хандивыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2013 оны 11 сарын 15-ны өдөр тус эмнэлэг дээр болов.

Үүгээр мэргэжлийн дурангийн хагалгаа хийх боломж анх удаа нийт аймгуудын дунд Дорноговь аймагт бий болж байгаагаараа онцлогтой юм. Ийнхүү тус аймгийн болон Говийн бүсийн ард иргэд Улаанбаатар хот руу явж цаг үрж, зардал чирэгдэл бололгүйгээр орон нутагтаа хэвлийн хөндийн дурангийн мэс засал болон нүдний оношлогоо хийлгэх боломжтой боллоо.

Ёслолын ажиллагаанд Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Эрүүл мэндийн яамны төлөөлөл, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, хамт олон, “АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ий Ерөнхий захирал Тьерри Плэзант, АРЕВА группийн Бүс нутаг дахь оролцоо хариуцсан мэргэжилтэн Адама Хамани, Аксион Монголи ТББ-ын гишүүн, техникийн талын оролцогч Рене Фриш, төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ний дэд захирал Н.Нямгарав, Мицүбиши корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Х.Ёшино нар оролцов.

АРЕВА-гийнхний сэтгэл шингэсэн энэхүү тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар олон хүний амь аварч, эдгээхийг “АРЕВА Монгол”, “Кожеговь” ХХК-ий Ерөнхий захирал Тьерри Плэзант ерөөлөө.

удаад Арева групп 257 сая 400 мянган төгрөгөөр эмнэлгийн тоног төхөөрөмжийг санхүүжүүлсэн бол ашиглах талаар Францын Аксион Монголи ТББ эмнэлгийн боловсон хүчнийг сургаж, сургалтыг санхүүжүүлсэн байна. Өмнө нь Арева корпорацийн сангаас Улаанбаатар хотын Шастины нэрэмжит Нэгдсэн 3-р эмнэлэгт дурангийн мэс заслын ийм аппаратыг Аксион Монголи ТББ-тай хамтран 2010 онд хандивлаж байсан юм.

Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилт тавин ажилладаг “АРЕВА Монгол”, “Кожеговь” компани өмнөх жилүүдэд түргэн тусламжийн бүрэн тоноглосон машин, тархины бичлэгийн аппарат зэргийг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандивлах зэргээр 2005 оноос санхүүгийн дэмжлэг үзүүлж иржээ. Түүнчлэн, “АРЕВА Монгол” компани нь Дорноговь аймгийн Зүүнбаян багт шүдний эмчилгээний кабинетын бүрэн тоног төхөөрөмж бэлэглэж, хэд хэдэн төсөлд нь санхүүгийн дэмжлэг үзүүллээ.