Монгол улсын Төр, Засгийн байгууллагын төлөөлөлтэй ISR  буюу Газар дор уусган олборлох технологийн талаар ярилцлаа

September 13, 2013

Уул уурхайн Бизнесс Группын Байгаль орчны албаны санаачлагаар 2013 оны 9дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо семинар зохион байгууллаа. Семинарын гол сэдэв нь ISR буюу Газар дор уусган олборлох технологийн талаар ярилцсан бөгөөд семинарт Байгаль орчин, ногоон хөгжлийн Яамны дэргэд байгуулагдсан ГДУО технологийн ажлын хэсэг, Монгол улсын Цөмийн Энергийн Газар, МонАтом ТӨХК, их дээд сургуулийн эрдэмтэн профессор болон бусад холбогдох яамдын төлөөлөл болсон 50 гаруй мэргэжилтэн оролцлоо.

Семинарын эхний өдөр АРЕВ групп, Уул уурхайн Бизнесс Групп, АРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ компанийн үйл ажиллагаа, уран олборлолтын техник, технологиос, тухайлбал ГДУҮ технологиор олборлолт явуулсан Вайоминг уурхайн нөхөн сэргээлт ( АНУ), KATCO компанийн Мюнкум, Торткудук ( Казахстан) уурхайн үйл ажиллагааг таницууллаа. Хоёрдахь өдрийн семинараар Байгаль орчны анхан байдлын үнэлгээ ( аливаа уул уурхайн төслийг эхлүүлэхээс өмнө тухайн бүс нутгийн анхан байдлын суурь үзүүлэлтүүдийг харуулдаг үнэлгээ), Зөөвч Овоо төсөл, гидрогеологийн судалгаа, ГДУО технологийг нарийвчлан танилцуулсны гадна нөхөн сэргээлтийг ч авч хэлэлцлээ.

Энэхүү семинарт Франц дахь Уул уурхайн Бизнесс Групп, Казахстаны мэргэжилтнүүд урилгаар хүрэлцэн ирж семинарт оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа. Оролцогчдын зүгээс хүчлийн хэрэглээ, түүнээс байгаль орчин, тухайлбал уст үед үзүүлэх нөлөөллийн тухай асуудлууд ихээр сонирхол татаж байв.

Монгол улс ураны нөөц, баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөтэй байгаа өнөө үед төрийн захиргааны байгууллагын төлөөлөгчид уран олборлолтын арга технологи, тухайлбал Газар дор уусган олборлох технологийн талаар асууж, сонирхох нь зүйн хэрэг билээ.

Семинарт оролцогчид сэтгэл хангалуун байсан ба 1-2 жилийн дараа төслийн талаар дахин дэлгэрэнгүй яриа өрнүүлэхээр боллоо.

АРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ