Монгол Улс: Монгол Улсын Уул уурхайн сайд  хээрийн ангид зочлов

June 11, 2013

Монгол Улсын Уул уурхайн сайд ноён Д.Ганхуяг Дорноговь аймаг дахь бүсийн албан ёсны айлчлалын хүрээнд, 6 дугаар сарын 10-нд Дулаан Уулын хээрийн ангид зочиллоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд төр, засгийн байгууллагынхан, орон нутгийн иргэд болон аж үйлдвэрийн салбарынхан орж байв.

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон Кожеговь компанийн үйл ажиллагааны товч танилцуулгын дараа, хээрийн ангийн менежер Г.Түвшинтулга төлөөлөгчдөд Газар доор уусган олборлох туршилтын талбай, тухайлбал цооногийн талбай, давирхайн бэхжүүлэлтийн хэсэг, түүнчлэн урантай давирхайг хадгалж буй чингэлэгүүдийг үзүүлж танилцууллаа. Хээрийн ангийн ажилчдын аюулгүй байдал, байгаль орчны хамгааллын хүрээнд гүйцэтгэсэн ажлыг онцлон дурьдав.

Монгол Улсын Уул уурхайн сайд Кожеговь компанийн хийж буй ажлыг өндрөөр үнэлээд, ул хөрсний усны чанар, хяналт, хамгаалалтын талаар авч хэрэгжүүлж байгаа ажлаа малчин иргэдэд илүү нээлттэй мэдээлэх, таниулах нь өндөр ач холбогдолтойг цохон тэмдэглэв.